Боловсролын үнэлгээний загваруудын судалгаа – ЭШӨ хэвлэгдлээ

Боловсролын үнэлгээний загваруудын судалгаа – эрдэм шинжилгээний өгүүлэл, 2022 оны 2-р сарын 18-ны өдөр цахимаар болсон  “Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл, арга зам – 2022” хурлын эмхэтгэлд хэвлэгдлээ.

Өгүүллийн эхийг ЭНД ДАРЖ дэлгэрүүлэн уншаарай. Энэхүү өгүүллийг ШУТИС-н ЭХС-н багш, Доктор Э.Мөнхтуяа-тай хамтран бүтээв.

Өгүүллийг ишлэх загвар:

Т.Уранчимэг, Э.Мөнхтуяа

Боловсролын үнэлгээний загваруудын судалгаа, “Боловсролын тулгамдсан асуудал, . . . → Read More: Боловсролын үнэлгээний загваруудын судалгаа – ЭШӨ хэвлэгдлээ

Онлайн иог хичээлд үнэлгээ хийсэн ЭШӨ хэвлэгдлээ

The Evaluation of Online Yoga Course during Pandemic Period – ЭШӨ 2021 оны 11-н сард болсон олон улсын симпозиумын эмхэтгэлд хэвлэгдэн гарлаа.

Өгүүллийн эхийг ЭНД ДАРЖ дэлгэрүүлэн уншиж болно. Энэхүү өгүүллийг Анагаахын Ухаан Доктор, Иог ба амьдрах урлагийн багш Н.Зандитай хамтран бүтээв.

Өгүүллийг ишлэх загвар:

Uranchimeg Tudevdagva and Zandi Nyamjav The Evaluation of Online . . . → Read More: Онлайн иог хичээлд үнэлгээ хийсэн ЭШӨ хэвлэгдлээ

SERVQUAL ба SURE аргачлалаар өгөгдлийг боловсруулан харьцуулсан ЭШӨ

Data Processing Based on the Structure Oriented Evaluation Online Tool from SERVQUAL Model – SERVQUAL загварын өгөгдлийг бүтэц дээр суурилсан үнэлгээний онлайн тооцоолуураар боловсруулсан өгүүлэл Спрингер хэвлэлийн сэтгүүлд хэвлэгдлээ.

Өгүүллийн эхийг Компьютер ба Мэдээллийн Шинжлэх Ухаан дахь харилцаа холбоо (Communications in Computer and Information Science) сэтгүүлийн 2021 оны 1448 дугаараас дэлгэрүүлэн уншаарай. Өгүүлэл дээр . . . → Read More: SERVQUAL ба SURE аргачлалаар өгөгдлийг боловсруулан харьцуулсан ЭШӨ

Шинэ хичээлийн жил

Шинэ хичээлийн жил эхэллээ.

Ямар ч бэрхшээл таарч тохиож байсан боловсролыг орхихгүй байх нь улс орны хөгжлийн бат суурь хэмээн итгэдэг хүний хувьд, багшийн хувьд, иргэний хувьд энэ өдрийг баяртайгаар угтан авч байна.

9-н сарын 1-н ерөөсөө бидний баяр гээд л дуулан алхаад сургуульдаа орж байсан сурагч нас саяхан мэт.

Цаг хугацаа ниссэн ниссээр . . . → Read More: Шинэ хичээлийн жил

Цахим сургалт ба тэнхимийн сургалтыг уламжлалт анагаах ухааны мэргэжлийн бакалаврын түвшний оюутнуудаар үнэлүүлэн харьцуулан судалсан судалгаа – ЭШӨ

Цар тахлын улмаас цахим сургалтанд бэлтгэл тааруу ч шууд шилжсэн сургалтын явцыг үнэлэх дүгнэх, оюутнуудад сургалт хүрч байгаа чанарыг тандан судлах зорилгоор, цахим сургалтыг, тэнхимийн сургалттай харьцуулсан судалгааг бакалавр түвшний оюутнуудаас авч, тэрхүү өгөгдөл дээрээ дүгнэлт, шинжилгээ хийсэн эрдэм шинжилгээний өгүүлэл сэтгүүлд нийтлэгдлээ.

Өгүүллийн эхийг Технологийг сургалтанд ашиглах олон улсын сэтгүүл (International Journal on . . . → Read More: Цахим сургалт ба тэнхимийн сургалтыг уламжлалт анагаах ухааны мэргэжлийн бакалаврын түвшний оюутнуудаар үнэлүүлэн харьцуулан судалсан судалгаа – ЭШӨ

30-н жилийн ой

1991 оны 7-р сарын 12-13д хоёр өдөр, ах дүүс, найз нөхөдөө цуглуулсан нижгэр хурим ёслон айлын бэр болж байлаа. Цаг хугацаа ийм хурдан явдаг гэж тэр өдөр лав огт бодоогүй. Ерөөл айлдах хүнийг ажиглаад л, дуулах дууг нь сонсон, бужигнасан гэрийн хойморт хүндтэй аргагүй 2 өдөр заларч нүсэр найр болж байсныг л санаж байна.

. . . → Read More: 30-н жилийн ой

Наадам

Амьдрал гээч олон өнгөтэйг баталж энэ жил Монголчууд бид албан ёсоор Наадамаа цуцалж айхтар цар тахалтай тэмцэхэд зон олноороо анхаарч байна. Цаг нөхцөлтэйгээ холбогдсон энэ шийдийг түмэн олон минь олон өнгөөр хүлээж авсан ч тэгээд НААДАМ үнэхээр болсонгүй ээ…

Хэдий эх ороноосоо хол байгаа ч Наадамынхаа нээлтийг үзэж, баяртай сайхнаар өөдрөг суудаг сан. Өмнөх . . . → Read More: Наадам

Цахим сургалт: эм зүйч мэргэжлийн онлайн сургалтыг SURE аргачлалаар үнэлсэн туршилт, судалгаа – ЭШӨ

Цахим сургалтанд SURE аргачлалаар үнэлгээ хийсэн туршилт, судалгааг энэхүү өгүүлэлд багтаав. Ковид 19 цар тахлын улмаас олон сургуулиуд урьдчилсан бэлтгэл хийж амжилгүй сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх шаардлага үүссэн.  Үүссэн нөхцөл байдалд зохицон сургуулийн багш, удирдлага сургалтыг тасралгүй явуулахаар хичээлүүдийг цахим хэлбэрээр орж эхэлсэн. Ийнхүү бэлтгэлгүй шахам эхэлсэн онлайн сургалтын оюутанд хүрэх хүртээмж ямар байгааг . . . → Read More: Цахим сургалт: эм зүйч мэргэжлийн онлайн сургалтыг SURE аргачлалаар үнэлсэн туршилт, судалгаа – ЭШӨ

Цахим сургалтын үнэлгээний SURE загварын өгөгдөл боловсруулах онлайн тооцооллын программ – ЭШӨ

Цахим сургалтын үнэлгээг SURE загварыг ашиглан хийж байгаа судлаач, багш нарт өгөгдлийг боловсруулахад зориулсан онлайн хэрэгслийг танилцуулсан өгүүллийг хүргэж байна. Өгөгдөлөө цуглуулж аваад боловсруулахад энэ өгүүлэлд дэлгэрэнгүй тайлбарласан онлайн программыг ашиглах боломжтой.

Зөвхөн SURE загварын дагуу цуглуулсан өгөгдлийг боловсруулахад ашиглаад зогсохгүй бүтцээр илэрхийлэх боломжтой өөр бусад үнэлгээний аргачлалаар цуглуулсан өгөгдлийг ч энэ программаар тооцуулж . . . → Read More: Цахим сургалтын үнэлгээний SURE загварын өгөгдөл боловсруулах онлайн тооцооллын программ – ЭШӨ

SURE аргачлалаар онлайн сургалтанд хийсэн үнэлгээ – ЭШӨ, англи хэл дээр

THE EVALUATION CASESTUDYOF ONLINE COURSE DURING PANDEMIC PERIODIN MONGOLIA 

Цахим сургалт руу бэлтгэлгүйгээр бүгд шилжин орж сургалтаа үргэлжлүүлсэн олон багш нар өөрсдийн сургалтын чанар, хүртээмж болоод оюутнуудад хэрхэн хүрч байгааг судлах сонирхол эрс их байна. Ийм эрэлт хэрэгцээний нэгэн орон зайг нөхөж Доктор С.Базаррагчаа, Э.Сэлэнгэ багш нартай хамтран Эм зүйн шинжлэх ухааны их сургууль . . . → Read More: SURE аргачлалаар онлайн сургалтанд хийсэн үнэлгээ – ЭШӨ, англи хэл дээр