|
|
By GK, on March 20th, 2012
Хатуу хахир өвлийн өдрүүд алслан холдож урин дулаан хаврын өдрүүд айлсан ирж байна. Хавар гэдэг нэг л сэтгэл хөдөлгөсөн сонин содон улирал. Хүн богинохон настайгаа мэдэхгүй их уйдамхай амьтан. Тэр ч утгаараа цан хүүрэг савссан цасан цагаан өвлөөс уйдан зөөлөн үнэр анхилсан хаврыг мөрөөдөж мод бут гөлөглөн нахиалахыг тэсэн ядан хүлээдэг.
Өдрөөс өдөрт харсаар . . . → Read More: Хавар ирлээ
By GK, on March 19th, 2012
“Компьютерийн Техник” 4-р курсынхээн, сонголт эхэлсэн байна шүү. Цагтаа амжиж хийгээрэй. Нөхөж хийгдэхгүй. Хийгдсэн ч торгуультай бас хэл ам ихтэй байдагийг санаж сонголтоо хянамгай хийгээрэй. Залхууралгүй дүнгээ бүгдийг гаргаж төгсөх төлөвлөгөөтэйгээ тулгаарай.
Бие биендээ санаа тавьж ангиараа сонголтоо цагтаа хийгээрэй.
By GK, on March 18th, 2012
Эр цэргийн баяраар Ээждээ биш аавдаа баяр хүргэ! Энэнээс өөр эрчүүдийн баяр үгүй учир Энэ үеэр л аавдаа баяр хүргэ! Хэдий эрчүүд хатуу ч гэсэн Хүндэтгэж тэдэнтэй эелдэг харьц
Энгийн нэгэн цэрэг ч Эрэлхэг баатар офицер ч Анд нөхөр найздаа ч Аав ах дүүдээ ч Эр цэргийн баярын мэнд хүргэе!!!
Эр цэргийн баярын мэнд . . . → Read More: Эр цэргийн баяр – Эрчүүлийн бүгдийн баяр
By GK, on March 17th, 2012
Т өрсөн өдрийн мэнд хүргэе гэж Ө нөөдөр танд хэлэх ёстой би Р адио сонсож суухдаа би С анаж бодсон зүйл нь энэ Ө нөөдөр бичсэн энэ шүлгээ Н өгөөдөр танд өгч болохгүй
Ө чигдөр бодсон энэ бодлоо Д утуу бичээд өгч болохгүй Р үсгэн дээр гацлаа би И нээд хүрээд болилоо би . . . → Read More: Хүүгийн мэндчилгээ
By GK, on March 17th, 2012
Өнөөдөр миний хувьд хамгийн түүхтэй баяртай өдрүүдийн маань нэг юм.
Ээждээ Нар нь болсон, амьдралын минь утга учир, гэрэл гэгээ болсон миний охины төрсөн өдөр! Би охиноо төрүүлсэн өдөр. Охин маань одоо бас л том болж байна даа овоо. Ангийхантайгаа бас гэртээ төрсөн өдрөө сэтгэлдээ хүртэл сайхан тэмдэглэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ээж нь . . . → Read More: Баярын өдөр
By GK, on March 16th, 2012
Хүний амьдрал санаандгүй зүйлээр дүүрэн байх ажээ. АНУ-н анхны өнгөт арьст ерөнхийлөгч Брак Обаматай хөөрөлдөж зогсох юм чинээ санасангүй…
Обама тарган сайхан хаваржиж байна гэнэ. Манай ерөнхийлөгчийн бие лагшинг бас асууж байна лээ. Бүх Монголчуудад мэнд хүргээрэй гээд бидэнд их хайртай гэж байна лээ шүү! Яагаад гэвэл ихэнх нь өөр шиг нь “боровтор” арьстай . . . → Read More: Обаматай хөөрөлдөв
By GK, on March 15th, 2012
Цахилгааны болон компьютерийн чиглэлээр сурч байгаа оюутнууд эсвэл сурсан оюутнууд Тайван улсад тэтгэлэгээр сурах боломж нээгджээ.
Өргөдлийн хаалтын хугацаа: 2012 оны 4-р сарын 30 (Намрын улирал), 2012 оны 10-р сарын 31 (Хаврын улирал)
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
By GK, on March 15th, 2012
Хэрэв та англи хэлний төрөлх эх орон Лондонд суралцахыг хүсдэг бол энэ боломжийг алдалгүй өргөдлөө өгөөд үзээрэй. Сурах үеийн бүх зардал даах бөгөөд онгоцны тасалбарыг ч даах юм байна.
Хаалтын хугацаа: 2012 оны 5-р сарын 31
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Лондонгийн өөр нэгэн сургууль бас тэтгэлэг зарласан байна.
Хаалтын хугацаа: 2012 оны 4-р . . . → Read More: Хөгжиж байгаа орны оюутанд зориулсан Лондонд сурах тэтгэлэг
By GK, on March 11th, 2012
e-Society 2012 олон улсын хуралд Берлин хотноо оролцож явна. Буудал нь өрөөндөө нет байхгүй нь жаахан асуудалтай болохоос бусдаар хурал дажгүй л болж байна.
Берлин хот ХБНГУ-н нийслэл. 3-н сая 500 мянга орчим хүн амтай (Wiki). Хүн амын нягтрал 1кв кмт 3900. Герман машины үйлдвэрлэлийн орон учир мэдээж олон сайхан машин ихтэй, машины үзэсгэлэн . . . → Read More: Аян замын тэмдэглэл – Берлин, Герман
By GK, on March 8th, 2012
Миний ээжийг Баянхүүгийн Лхамсүрэн гэдэг байсан. Ховд аймгийн Дарви сумын уугуул. Өнөөдөр эмэгтэйчүүдийн баярын өдөр. Манайхны нэрлэж заншсанаар Мартын 8-н. 3-р сарын 8-н гэсэн үг л дээ. Герман улс социалист орон байхдаа тэмдэглэдэг байсан энэ баяраа өнөөдөр тэмдэглэхээ нэгэнт больсон байна. Барууны орон болж байгаа нь тэр бололтой. Баруун зүүн болоход баяр хүртэл өөрчлөгддөг . . . → Read More: Хайрт ээжийнхээ гэгээн дурсгалд зориулав
|
|
Recent Comments