|
|
By SGK, on December 18th, 2016
Өчигдөр нэгэн нэвтрүүлэг үзлээ. Нэр нь Багачуул ба Томчуул. Хүүхдүүд өөрсдийн сонирхдог зүйл эсвэл хамгийн сайн чаддаг гэсэн зүйлээрээ Герман, Европ цаашлаад Дэлхийд алдартай хүмүүстэй мөрий тавин өрсөлддөг юм байна. Жишээлбэл, “Би хөнгөн онгоцыг Дэлхийн аварга Тэрнээс ч (халз тулаанд дуудах хүнээ нэрлэнэ) илүү сайн удирдана” гэх мэтээр өөрийгөө тодорхойлон бичээд нэвтрүүлэгт захидал илгээдэг . . . → Read More: Багачуул ба Томчуул
By SGK, on December 17th, 2016
Хүн биш гэнэ дээ БИ… Блогийн Уншигч минь болгоомжтой л байгаарай… Хүн биш бичээд байгаа юм байна шүү… Бодолтой л байгаарай… Зугаатай ч хорвоо юмаа даа. Нүүрэн дээр минь тэврээд үнэсэхээ шахдаг хамт ажилладаг багш бүсгүйчүүл минь хоорондоо ингэж ярьдаг гэнэ дээ. 🙂 Хүн болгон чичилж байхад нь дэргэд нь байлаа нэгнийх нь. Хөтөлж . . . → Read More: Хүн биш юм бол би ХЭН бэ?
By SGK, on December 15th, 2016
10-р ангиа төгссөн жил Германд сурна гэхэд аав минь огт зөвшөөрөөгүй юм. Тэгээд л хүн хорьсон юманд улам сонирхолтой болдог ёсоор би дотроо энэ орныг ихэд сонирхдог байв. Орост сурч байхдаа манай курст байсан 4-н германы нэгэнтэй нь нөхөрлөж авав. Сүүлдээ хамт нэг өрөөнд амьдарч улам дотно болсон. Энэ бол герман хүмүүсийн талаар мэдээлэл, . . . → Read More: Герман оронг сонирхож байна уу?
By SGK, on December 5th, 2016
ХБНГУ-н Kaiserslautern Их сургуульд эмбэддэд системийн чиглэлээр 2 жилийн тэтгэлэг зарлажээ. Erasmus хөтөлбөрийн хүрээнд зарлагдаж байгаа энэхүү тэтгэлэгт компьютер, электроник, цахилгаан чиглэлээр төгссөн залуучууд өргөдлөө өгөөд үзээрэй.
Энэ хаягаар орж тэтгэлэгийн талаарх мэдээллийг аваарай.
Өргөдлөө 2017 оны 1-р сарын 31-ны дотор илгээх ёстой юм байна.
By SGK, on December 3rd, 2016
Эр эм алин ч бай ХҮН амнаасаа гарсан үгэндээ багтдаг байх хэрэгтэй. Хийнэ гэсэн бол хийдэг, хэлнэ гэсэн бол хэлдэг, авна гэсэн бол авдаг, андууд байя гэсэн бол аашаа тэвчиж андаа хүндэлдэг, өгнө гэсэн бол өгдөг, үзнэ гэсэн бол үздэг, өмнө хэлсэнээ мартдаггүй, өнгө мөнгө хараад шарвадаггүй байх, өрөөлийг биш өөрийгөө захирч сураад, өөрийнхөө . . . → Read More: Алаг үрдээ алсаас илгээсэн сургааль минь
|
|
Recent Comments