үргэлжлэл
Эдгээр найман үе шатуудыг товч тайлбарлая.
Алхам 1. Үндсэн зорилгыг тодорхойлох
SURE загварын эхний үе шатанд үнэлгээний үндсэн зорилгуудыг тодорхойлно. Заавал амжилттай гүйцэтгэгдсэн байх ёстой хамгийн чухал зорилгуудыг энд бичих бөгөөд эдгээр зорилгуудын үнэлгээ нь нийт үнэлгээний дүнд шууд нөлөөлнө. Үндсэн зорилгуудаас нэг л зорилго амжилттай биелэгдээгүй хэмээн дүгнэгдвэл тухайн үнэлгээний ерөнхий дүн амжилтгүй хэмээн тооцогдох болно. Энд тодорхойлогдсон зорилгуудыг цуваа бүтцээр илэрхийлнэ.
Алхам 2. Дэд зорилгыг тодорхойлох
Эхний үе шатанд тодорхойлсон үндсэн зорилгуудыг задлан дэд зорилгуудад хувааж болно. Тэдгээр дэд зорилгуудыг энэ үе шат дээр тодорхойлно. Үндсэн зорилгот хүрэхийн тулд ашиглаж байгаа арга замуудыг дэд зорилго хэмээн тодорхойлж болох бөгөөд эдгээр зорилгуудыг зэрэгцээ бүтцээр илэрхийлнэ.
Алхам 3. Үнэлгээний зорилгуудыг бататгах
Ихэнх үнэлгээний процесст алгассан байдаг эсвэл ердөө хийгддэггүй алхам бол энэ үе шат юм. Өмнөх хоёр үе шат дээр тодорхойлсон үндсэн ба дэд зорилгуудыг үнэлгээний баг, үнэлгээг сонирхогч бүх талуудын төлөөлтэй хамтран хэлэлцэж батлах ёстой. Үнэлгээний зорилгын бүтцийн схемийг бүх талууд, үнэлгээний багийн бүх гишүүд хүлээн зөвшөөрсний дараагаар энэ шийдвэрийг тэмдэглэн авч баримтжуулна. Энэхүү баримт бичиг нь хожим үүсч болох аливаа маргаанаас сэргийлэх, үнэлгээний төгсгөлийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөд эерэгээр нөлөөлөх юм.
Нэг сэдэвт бүтээл:
- Uranchimeg Tudevdagva: Structure Oriented Evaluation Model for E-Learning. Wissenschaftliche Schriftenreihe Eingebettete Selbstorganisierende Systeme, Universitätsverlag Chemnitz, Chemnitz, Germany, July 2014. 123 p., ISBN: 978-3-944640-20-4, ISSN: 2196-3932.
ЭНД ДАРЖ бүтээлийн эхийг татаж авч болно
Recent Comments