ЭХС-н 55-н жилийн ой

Сургуулийн ойтой холбоотойгоор энэ хагас сайнд /2015 оны 10-р сарын 17. 14:00 цагаас/ Төгсөгчидийг багш нартайгаа ирж уулзахыг урьж байна. КТ ангийн багш нар 2-419-н тоотод хүлээж байх болно. Бусад бүх КТ төгсөгчиддөө дамжуулж дуулгаарай.

Дадлагаа гадаадад хийх үү?

Компьютерийн чиглэлээр Магистр болон Докторт сурч байгаа оюутан судлаач нарт дадлагаа Google -н тэтгэлэгээр Канадад хийх боломж нээгджээ.

Энэ хаягаар орж тэтгэлэгийн талаарх мэдээллийг аваарай.

2016 оны 2-р сарын 29-ны өдрийг дотор багтаан өргөдлөө илгээх ёстой юм байна. Танд амжилт хүсье.

Лекцэнд урьж байна

Хөгжиж буй орнуудын Эмэгтэй Эрдэмтэд, судлаачдад олгодог Олон улсын ШЛЮМБЕРЖЕР-ийн нэрэмжит тэтгэлэгийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд дэлхийн олон улсын эмэгтэй эрдэмтэд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан судалгааны ажлаа амжилттай хийсээр ирсэн. Монгол улсаас анх ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн профессор Т.Уранчимэг тус тэтгэлэгт хоёр жил дараалан тэнцэж судалгааны ажлаа амжилттай хамгаалаад ирсэн бөгөөд энэ жил . . . → Read More: Лекцэнд урьж байна

Дурсах цаг…

Ажлын өдрүүд дуусдаг Баасан гарагийн үдэш нэг л уянгын халилтай байдаг шиг… Зориуд зав гарган сайхан мэдээ, яруу найраг унших дуртай би. Тэгээд нэг л мэдэхэд аав, ээжээ, байхгүй болсон хүмүүсээ дурсан суудаг даа, ихэнхдээ… Дурсуулах үр хүүхэдтэй байх л амьдралын утга учир ч юм шиг… Бусад бүх зүйл энэ хорвоод цаг зуурын бус . . . → Read More: Дурсах цаг…

Шинэ хичээлийн жил эхэллээ

Зуны өдрүүд харвасан сум мэт өнгөрч нэг л мэдэхэд шинэ хичээлийн жилийн эхний өдөр тулан иржээ. Цаг хугацаа ийм хурдан болчихсон юм уу гэж өөрийн эрхгүй гайхмаар тийм л богинохон зун байлаа. 2010 оноос хойш зохион байгуулж ирсэн Зуны семинар маань энэ жил амжилттай болж улмаар Герман сургууль маань манай ЭХС-д электроникийн дизайны лаборатори . . . → Read More: Шинэ хичээлийн жил эхэллээ

DAAD Германд тэтгэлэгтэй сураарай

ХБНГУ-д тэтгэлэгтэйгээр суралцах хүсэлтэй хүмүүст мөрөөдлөө биелүүлэх боломж гарчээ.

Бакалавр, магистрын дипломтой хүмүүс өргөдлөө өгөх боломжтой. Магистрт сурч байгаа оюутнуудад сар бүр 750 евро, докторт сурч байгаа оюутанд 1000 евроны тэтгэлэг олгоно. Үүнээс гадна эрүүл мэндийн даатгал болон ном дэвтэрийн мөнгийг даана.

Энэ хаягаар орж тэтгэлэгийн талаарх мэдээллийг аваарай.

Өргөдөлийг 2015 оны . . . → Read More: DAAD Германд тэтгэлэгтэй сураарай

Германд Компьютерийн чиглэлээр Докторт суралцах тэтгэлэг

Герман улсад Докторын сургалтанд суралцах хүсэлтэй хүмүүст боломж нээгджээ. ХБНГУ-н Дармштадт хотын их сургуульд Компьютерийн чиглэлээр Докторын сургалтанд суралцахыг урьсан зар гарчээ. Хэрэв та тэнцвэл 3-5н жил эрдмийн ажлаа хийнгээ Германы их сургуульд ажиллаж туршлага цуглуулах боломжтой болж байна. Тэтгэлэгт сар бүрийн цалин болон эрүүл мэндийн даатгал багтсан байгаа. Гэр бүлээ татаж авах боломжтой.

. . . → Read More: Германд Компьютерийн чиглэлээр Докторт суралцах тэтгэлэг

Хураангуй хэрхэн бичих вэ?

Судалгааны өгүүлэл, эрдэм шинжилгээний нэг сэдэвт бүтээл эсвэл номны эхэнд ХУРААНГУЙ бичих шаардлага гардаг. Хураангуйг ингэж бич гэсэн тогтсон стандарт байдаггүй ч нэр хүндтэй хэвлэлийн газрууд, их дээд сургуулиуд хураангуйг бичихэд зориулсан зөвлөмжүүдийг гаргасан байдаг. Зарим нэгэн сургууль болон хэвлэлийн газрын Хураангуй бичих зөвлөмжүүдээс танилцуулъя. 1. Хойд Каролинийн Их Сургууль Эх сурвалж: http://writingcenter.unc.edu/handouts/abstracts/ Хураангуй . . . → Read More: Хураангуй хэрхэн бичих вэ?

Сайхан наадаарай

Сонгосон хүлэг нь тань ТОД МАГНАЙ Дэмжсэн бөх тань ГАРЬД МАГНАЙ Хүндэлсэн харваач тань ЦЭЦ МАГНАЙ Хийморь сүлд тань ОД МАГНАЙ Ажил үйлс тань АМЖИЛТ МАГНАЙ Амьдрал ахуй тань ЖАРГАЛ МАГНАЙ байж Монгол түмэнтэйгээ хамтдаа Дэлхийг донсолгож, дэнж хотойтол САЙХАН НААДААРАЙ!

Source: http://sainsanaa.blogmn.net/93034/eriin-gurvan-naadmiin-mendchilgeenii-ug.html

Teaching with Digital Technologies Infographic

Сүүлийн үед мэдээ мэдээлэл, тоо баримтуудыг дүрслэлтэйгээр нийтлэх нь их болжээ. Үүнийг мэдээлэл агуулсан дүрслэл (inforgraphic) хэмээн нэрлэж байх шиг байна. Өнөөдрөөс эхлэн цахим болоод зайн сургалттай, боловсролтой холбоотой ийм мэдээллүүдийг түүвэрлэн блог дээрээ тавибал хүмүүст хэрэгтэй боловуу гэж санаад эхний мэдээг байршуулж байна. Та бүхэн таалан уншаарай.

Мэдээллийг эх сурвал: source: http://elearninginfographics.com/teaching-digital-technologies-infographic/

Find . . . → Read More: Teaching with Digital Technologies Infographic