|
|
By GK, on June 21st, 2012
Эрхэм оюутнууд аа, IBM болон IEEE байгууллагууд хамтран оюутнуудын боловсруулсан төсөлд тэтгэлэг өгөх уралдаан зарлажээ. Бодит амьдрал дээр байгаа асуудлуудыг шийдвэрлэх инженерийн шийдэл гаргаж сурахад нь чиглэгдсэн энэ төслийн баг нь 3-5-н хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой бөгөөд ямар ч курсын оюутан байж болох юм байна. Төслийн багийн ядаж нэг оюутан IEEE байгууллагын гишүүн байх . . . → Read More: Оюутан төслийн тэтгэлэг (IBM & IEEE)
By GK, on June 18th, 2012
Физик, хими, цахилгааны эсвэл материал инженер чиглэлээр Магистрын зэрэгтэй ХБНГУ-д Докторт суралцах хүсэлтэй бол танд хандсан тэтгэлэг зарлагджээ. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 3-н жилийн хугацаатай тэтгэлэгийг 6-н хүнд олгох юм байна. Өргөдлийн хаалтын хугацаа: 2012 оны 8-р сарын 15.
By GK, on June 16th, 2012
Дэлхийн шилдэг их дээд сургуулиудын зарим нэгэн төлбөргүй хичээлүүдийг эндээс үзэж болно.
By GK, on June 14th, 2012
Шавь нар маань төгссөөр… Тэднийгээ хамгаалаад дипломоо гардан авч байгааг харах багш хүний хамгийн таатай мөчүүдийн нэг байдаг. Хүний том болсон хүүхдийн төлөө өөрийн хүүхэд мэт санаа тавин заримдаа хатуурхан, заримдаа аргадан бага багаар түлхсээр тэднийгээ төгсөж байгааг харах сайхан. ДИПЛОМ. Энэхүү нэгэн төрлийн гоёмсог хавтасны төлөө тэд маань багадаа 4 зарим нь 10-н . . . → Read More: Диплом юунд хэрэгтэй вэ?
By GK, on June 12th, 2012
Миний ээж
Ээж минь жирийн нэгэн иргэн ч Ээжид минь эхийн сэтгэл заяагдсан Ээж минь сайд дарга биш ч Монголын алдарт багш нарын нэг Миний ч ээж, чиний ч ээж Бидний хувьд амьд бурхан юм шүү.
Миний аав
Аав минь бардам зангүй Аавд минь эрэлхэг зориг бий Аав минь алтан цолгүй ч Аав минь . . . → Read More: Охин минь шүлэг бичжээ…
By GK, on June 11th, 2012
ШУТИС-н ЭХИС-н “Компьютерийн техник” мэргэжил 8 дахь жилдээ 16 дахь төгсөлтөө хийж 16-н шинэхэн ИНЖЕНЕР 2012 оны 6-р сарын 7-ны өдөр Бакалаврын зэргээ амжилттай хамгааллаа.
1.НАМИД ЭРБОЛД 2.АЮУРЗАНА ЭРДЭНЭДУЛАМ 3.БАТХУЯГ БУЯН 4.БИРААБАЗАР МӨНХЦЭЦЭГ 5.ЭРДЭНЭБАТ БАТЦЭЦЭГ 6.АНДРАЙ МӨНХДЭЛГЭР 7.БАТТУЛГА НАНДИН 8.ДЭМБЭРЭЛСАМБУУ УРАНГУА 9.БАДМААРАГ ОЮУНТУУЛ 10.ЛУВСАНДОРЖ БЯМБАДОРЖ 11.ЭНХТҮВШИН ЭНХЖАРГАЛ 12.ЦЭНДОО ЛХАМСҮРЭН 13.ТАВХАЙ ОТГОНТУЯА 14.ДАШДОНДОГ ЭНХЦЭЦЭГ 15.НАРАНТУЯА . . . → Read More: Шинэхэн Инженерүүддээ БАЯР ХҮРГЭЕ!
By GK, on June 7th, 2012
Хэрэв та доктор (PhD) хамгаалсан бол докторын дараах судалгааны ажлаа тэтгэлэгээр хийх боломж байна. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Өргөдлийн хаалтын хугацаа: 2012 оны 8-р сарын 6
By GK, on June 7th, 2012
Та хэрэв Австрали оронд тэтгэлэгээр сурахыг хүсдэг бол боломж нээгджээ. 7-р сарын 2-нд нээгдэж 8-р сарын 31-нд хаагдах 2013 оны тэтгэлэгт өргөдлөө өгөөд үзээрэй. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 2012 оны 8-р сарын 31-д хаах өөр нэгэн тэтгэлэг зарлагдсан байна. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
By GK, on June 5th, 2012
Шинэ мэдээ ирлээ. Би тэр мэдээний талаар материалаа надад явуулсан хүн бүхэнд мэйл бичсэн. Хэрэв мэйл аваагүй хүн байгаа бол над руу мэйл бичнэ үү! Энэ маш яаралтай шүү, Манайхаан.
By GK, on June 3rd, 2012
Хэрэв та хөргөгчиндөө идэх хоолтой, өмсөх хувцастай, тав тухтай унтах гэртэй бол дэлхийн хүмүүсийн 75 хувиас илүү баян байна гэсэн үг. Хэрэв та өглөө орноосоо ямар ч өвдөлтийг мэдрэхгүй сэрж байгаа бол энэ хоногт өвчний улмаас нас барах сая шахам хүнээс хавьгүй азтай байна гэсэн үг. Та банкиндаа цөөхөн ч болов мөнгөтэй, түрийвчинд чинь . . . → Read More: Хэрэв Та…
|
|
Recent Comments