|
|
By GK, on August 12th, 2012
Гурван сард болсон олон улсын хурлын 70 гаран илтгэл дотроос миний илтгэл сонгогдож нэгэн сэтгүүлд уригдсан билээ. Би ч их баяртай байлаа. Тэгсэн өнөөдөр сэтгүүлийн зөвлөлөөс хариу хүлээн авлаа! Онолоо тайлбарласан хэллэг их тааруу байна гэжээ. Аргагүй л номоор нь биш хараар жаахан хэл сурсаны сул тал одоо илэрч эхэлж байгаа нь энэ бололтой.
. . . → Read More: Бараан өдөр…
By GK, on August 3rd, 2012
The Schlumberger Foundation
Эрхэм эрдэмтэн эмэгтэйчүүд, бүсгүйчүүд ээ,
Дэлхийн газрын тосны томоохон магнатуудын нэг Schlumberger компани боловсролд чиглэсэн олон тэтгэлэг зарлаж, төсөл хэрэгжүүлдэгийн нэг болох Эмэгтэй эрдэмтэдэд олгодог жил бүрийн тэтгэлэгийн мэдээгээ зарласан байна. Тэтгэлэгийн өргөдөл авах хугацаа 9-р сарын 10-д нээгдэх бөгөөд 11-р сарын 16-д хаагдана. Иймд Та одооноос шаардлагатай материалуудаа . . . → Read More: Schlumberger санд өргөдлөө бэлтгэнэ үү!!!
By GK, on July 30th, 2012
ХБНГУ-н Кемницын Технологийн Их Сургууль, ШУТИС хоорондын хамтын гэрээний дагуу жил болгон явагдаж байгаа зуны хамтарсан семинар энэ зун амжилттай болж өнгөрлөө. Герман, Монголын эрдэмтэн судлаач нараас гадна ОХУ болоод БНХАУ-н эрдэмтэд оролцож илтгэл хэлэлцүүлснээрээ энэ жилийн семинар ихээхэн онцлогтой болов.
Тус семинарт ОХУ-н Новосибириск хотын ТИС-н Гадаад харилцаа хариуцсан Проректор, Профессор, Доктор . . . → Read More: Зуны хамтарсан семинар амжилттай боллоо
By GK, on July 17th, 2012
Summer workshop 2012
Гурав дахь жилдээ болж байгаа хамтарсан семинар энэ жил ХБНГУ-н Laubusch хотхонд болж байна.
Энэ тосгон Дрезден, Берлин хотын хооронд байрладаг. Хоорондоо холбоотой нэлээн хэдэн нуурийн эрэг дээр байдаг юм байна. Бидний семинар болж байгаа байшин их эртнийх боловч сэргээн засварласны дүнд орчин үеийн зочид буудал, сургалт семинар явуулдаг . . . → Read More: Laubusch, Germany – Аян замын тэмдэглэл
By GK, on July 14th, 2012
Brief about Mongolia
Ирэх долоо хоногт тавих илтгэлдээ зориулан материал бэлтгэж байхдаа эх орныхоо тухай нэгэн товч мэдээлэл бэлдсэнээ та бүхэнтэй хуваалцахыг хүсч байна. Хэрэг болбол ишлэл тавиад ашиглаж болно.
Онцлог нь дэлхийд одоогоор 243-н улс орон байдаг хэмээн үздэг байна. Том улсууд бол 196 орчим байдаг гэнэ. Арал болон жижиг улсуудыг . . . → Read More: Сонирхолтой баримт – Монгол Улс
By GK, on July 7th, 2012
ШУТИС болон Кемницын Технологийн Их Сургууль хоёр хамтран ажиллах гэрээнд харилцан гарын үсэг зурснаас хойш 2 жил хэдийнээ өнгөрчээ. Энэ гэрээ зурагдахын өмнөх жилээс эхлэн манай 2 сургууль хамтарсан зуны сургалт семинарыг зохион байгуулж ирсэн билээ.
Энэхүү уламжлалт семинарын салхийг ЭХИС-н Компьютерийн Техникийн ангийн оюутан Отгонбаяр хагалж 2009 онд энд ирж дипломын ажлаа амжилттай . . . → Read More: Workshop – 2012
By GK, on July 5th, 2012
Эрхэм зочин Та гадаад оронд тэр тусмаа Австрали оронд суралцахыг хүсдэг бол хэд хэдэн тэтгэлэг зарлагдсан байгааг танд хүргэхдээ таатай байна.
2012 оны 8-р сарын 31-д өргөдлийн хугацаа хаах тэтгэлэгийн талаар энд дарж авна уу. 28 715 доллар жил бүр өгөх энэ тэтгэлэг дээд тал нь 3-н жил байж болох юм байна. Суралцах чиглэлүүдийг . . . → Read More: Австрали оронд суралцахыг хүсдэг бол…
By GK, on July 3rd, 2012
Гонконгод PhD-д сурах тэтгэлэг зарлагджээ. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Мөн энд өөр нэгэн тэтгэлэг зарласанд Монгол улсын иргэн байж болно хэмээн цохон орсон байна.
By GK, on July 3rd, 2012
Эрхэм оюутан та богино хугацаагаар гадаад оронд суралцах, тэр оронтой танилцахыг хүсдэг бол ийм тэтгэлэгийг Японы сургуулиуд зарласан байна.
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
By GK, on July 3rd, 2012
2012 оны 7-р сарын 1.
Энэ өдөр миний хувьд амьдралын маань нэгэн түүхт шинэ он эхэлж байгаа өдөр юм. Өмнөх онд авсан тэтгэлэг маань сунгагдан яг энэ өдөр дараагийн 12 сар нь эхэлж байгаа учраас тэр билээ.
Эрдмийн ажлаа дуусган надад итгэл өгөн үр дүн хүлээж суугаа миний хань, үр хүүхэд, ах дүүс, найз . . . → Read More: Шинэ он
|
|
Recent Comments