Олон улсын БАГШ НАРЫН ӨДӨР

Өнөөдөр буюу 10-р сарын 5н Олон улсын хэмжээнд БАГШ НАРЫН БАЯРЫН өдөр хэмээн тэмдэглэдэг өдөр билээ.

Монгол маань багш нарын баярыг 2 сард тэмдэглэдэг байсанаа 2016 оноос эхлэн анх удаагаа олон улстай хөл нийлүүлэн 10-р сарын 5д тэмдэглэж байхаар болсон юм.

Тэр үед миний бие ШУТИС-н Багшийн хөгжлийн төвийн захиралын албыг хашиж байсны хувьд анх удаагаа намар багш нарын баярыг тэмдэглэх ажлыг зохион байгуулсан сан. Түүнээс хойш 10н жил өнгөрчээ. Цаг хугацаа хурдан аж.

2016 оны 10-н сарын 5д хийсэн үйл ажиллагаанаас олон сайхан дурсамж үлдсэний нэг бол баярын хурлыг яг тэр өдөр нь хийж бас тэр хуралд зөвхөн сургуулийнхаа багш оюутнуудаар ая дуу өргүүлсэн үйл явдал байсан билээ. Тэр баярын хурлыг хөтөлж байсан оюутан маань одоо цагийн хүрдийг хөтөлдөг сэтгүүлч болсон. Бас тэр хуралд ая дуугаа өргөж байсан олон салбарын багш нар ойртон нөхөрлөж олон бүтээлүүдийг хамтдаа гаргасан.

Дурсамжтай сайхан өдрөө ДЭЛХИЙН бүх БАГШ НАРТ тэр тусмаа МОНГОЛЫНХОО бүх БАГШ НАРТ баярын өдрийн мэндийг хүргэе.

Шавь нар нь эрдмээр дүүрэн байж, багш нар нь бүтээлээр арвин байг ээ…

Суралцагч төвтэй сургалт -> Суралцагч төвтэй боловсрол

LCL 2026

Learner Centered Learning 2026

Суралцагя төвтэй сургалт (Learner Centered Learning) олон улсын семинар өргөжин тэлж Суралцагч төвтэй боловсрол (Learner Centered Education) болох зорилт тавьснаар энэ удаагийн үйл ажиллагаа өндөрлөв.

10 гаран орны судлаач багш нар 3н өдрийн турш сургалтын процесс, чанарын тухай, ХО-г сургалтанд хэрхэн зав оновчто ашиглах тухай илтгэл тавьж, сонсож, харилцан туршлагаа солилцон үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

2028 оны хурлын эмхэтгэлийн Спрингерийн сэтгүүлд гаргах зоригтой том зорилгыг хамтдаа тавьсан нь цаашдаа энэ хурлыг улам өргөжүүлэн хөгжүүлэх эрэлт хэрэгцээг байгааг баталсан алхам боллоо.

Хуралд идэвхитэй оролцсон ШУТИС, УБИС, Сити, Мандах, МУИС, Хүрээ их сургуулиудын судлаач багш болон хамтран зохион байгуулсан баг хамт олондоо баярлалаа.

 

Learner Centered Learning (LCL 2026)

5th International Workshop on Learner Centered Learning (LCL 2026) will hold at Mongolian University of Science and Technology (MUST) in September from 16th to 18th, Ulaanbaatar Mongolia. You are Welcome to join!

5th workshop LCL 2026

Learner Centered Learning Workshop

Дээд боловсрол – Хиймэл Оюун – Багшийн эргэцүүлэл

Дээд боловсролд ажилласаар 34 дэх жилдээ явж байна.

Биднийг дунд сургуулиа төгсөж байхад ЭВМ гэж ертөнцийг өөрчлөх хүчтэй нэгэн мэргэжил хэмээн яригдаж байснаас миний бие ирээдүйн мэргэжлээ тэр шинэ зүйлтэй холбохоор яг үнэндээ юуг нь ч сайн мэдэхгүйгээр мэргэжил болгон сонгож байж билээ.

Тэр үед эмч, багш, гадаад харилцаа гэх мэт мэргэжлүүдийг хамгийн ихээр сонгодог бас хүнд хэлэхэд ч хэн болж хаана ажиллах нь тодорхой мэт байдаг байсан. Ямар мэргэжил сонгосон гэсэн асуултанд ЭВМ гэж хариулчихаад яг юу хийдэг хүн болох вэ? гэхэд нь ямар ч хариулт үгүй байсан хирнээ л тэр мэргэжлээр сурахаар бат шийдсэн байсан 18н нас минь аргагүй л цоглог зоригтой үе байж дээ.

Орос оронд идэр залуу насныхаа 5н жилийг өнгөрөөж өнөөх ЭВМ гэгчдээ суралцаад ирэхэд эх оронд минь улс төр эргэж ямар нь мэдэгдэхгүй нийгэм цаашдаа яахаа мэдэхээ байсан итгэлгүй хүмүүс угтсан сан.

Дээд сургуулийн багш нарыг онцгой нэгэн тэнгэрийн хүмүүс хэмээн ихэд хүндлэн хардаг байсан миний хувьд төгсөж ирээд багш болно гэж зүүдлээч үгүй явсан. Нэр дээр нь явсан Эрчим хүчний яам байхгүй болж Эрдэс баялагийн яам шинээр бий болсон байв. Шинэ яам намайг МонголРосцветметэд хуваарилж би хөдөөний уурхайд ерөнхий инженерээр ажиллах албан томилолт авсан байлаа. Гэвч аав минь надад дээд сургуульд багшлахыг зөвлөснөөр би Полийн дээдийн хаалгыг татаж орсон тэр цагаас хойш 34н жид өнгөрчээ.

Их сургуульд ажиллахын сайхан нь залуу хүмүүстэй ажиллах, тэр хүмүүст эрдэм мэдлэг түгээхийн тулд өөрийгөө ямагт хурцалж урагшлуулж өөрөө бас суралцаж байхад оршдог. Ажилласан эхний жилээсээ л зөв газраа ирсэн минь мэдэгдэж би багшийн ажилд дурлаж баяртай жаргалтайгаар ажилладаг болсон. Сурагчийн ширээнээс дөнгөж боссон 16-18н насны залуучуудтай ажиллах нь багш хүнийг тэвчээртэй хүлээцтэй болгож бүр сүүлдээ оюутан бүрээ өөрийн хүүхэд мэт хайрлан дэмжих сэтгэлийг бий болгодог санагдсан.

Одоо л багш байхын утгыг улам гүнзгий мэдэрч одоо л зааж байгаагаа хичээлээ оюутнууддаа хэрхэн хүргэж шингээхээ мэдэрч эхлэх тэр мөчид тэтгэвэрт гарах нас ирдэг аж. Хөгжилтэй ч юм шиг. 23хан настай надаас хичээл авч байсан нэгэн өнөөдөр надаар хичээл заалгавал л сая цаг хугацаа, хуримтлуулсан туршлагыг минь жинхэнэ утгаар нь үнэлэх байх даа.

Энэ бичлэгийг эхэлсэн үнэн шалтгаан нь Хиймэл оюун байлаа. ХО яг одоо ид моод болж байна. Бүх салбар нэвтэрч эргэж буцахгүйгээр байр сууриа олж байна. Яг үнэндээ энэ нь хүний гараас үүссэн алгоритм түүн дээрээс боссон программчлалын шинэ хэлбэр гэдгийг ойлгож байгаа нь ч бас бага л бололтой. Нарийн тэгэж ойлгох ч хэрэггүй, яг л машины эд ангийг мэдэхгүйгээр машин яаж сайн жолоодож эзэмшиж байгаа нь чухал шиг тийм цаг үед бид ирээд байх шиг.

Над мэт тэтгэвэрт гарах нь дөхсөн ч цаашдаа дуртай ажлаа хийх сонирхолтой багш нарт томоохон сорил тулгарч байна. ХО-той яаж ажлаа хуваалцах вэ? Түүнийг ямар түвшинд хэрхэн эзэмшвэл зохих вэ? гээд олон асуултууд урган гарч байна.

Дээд боловсролд ХО-г ямар хэмжээнд хэрхэн хаана ашиглах тухай тодорхой заавар зөвөлгөө хэрэгтэй байгаа нь илт боловч манай улсын дээд боловсролын байгууллагууд энийг тэр болгон чухалчлан үзэхгүй л байна даа. Дунд боловсролын багш нарыг хоморголон сургалтанд хамруулж байгаа ч дээд боловсрол нь хоцорчихвол бас л хоорондоо наалдахгүй гэдгийг бодолцохгүй байгаа нь харамсалтай.

ХО бол том ирээдүй. Том давалгаа. Энийг эртнээс зөв тооцоолж бодлогыг алсын хараатай системээр нь хийхгүй бол боловсролын систем бүр л доголдох болно. Энгийн багш би мэт өөрийнхөө хувьд бодрол юугаа тэрлэж ижил төсөөтэй санаа бүхий хүмүүсийг хайн сууна. Өдөр бүр шинээр сурч ХО-г баримжаалах гэж мэрийж буй надтай төсөөтэй бодолтой хүн байгаа бол та энд санад бодлоо бичээрэй.

Хамтдаа бид ихийг бүтээж чадна.

ХО-г дээд боловсролд ашиглах боломж болоод сорилтуудын тухай

2024 оны 2-р сарын 12-д Лондон хотод Нидерландын 14н их сургуулийн төлөөлөл Russell групптэй хамтран ХО-г дээд боловсролд ашиглах боломж болоод сорилуудыэ тухай хэлэлцсэнийг товчлон хүргэж байна.

Бүрэн эхийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Энэ уулзалтын үеэр 2023 оны 7-р сард Руссэл группын гишүүн ИДС болон ХО-ны шинжээч нараас гаргасан ХО-г боловсролд ашиглан зарчмын тухай ярилцсан байна.

Руссэл группын Гүйцэтгэх захирал Др. Тим Брадшау-н хэлсэн үгнээс: Руссэл группын тэргүүлэгч нарыг хүлээн авч байгаадаа баяртай байна: Өнгөрсөн жил бидний боловсруулсан бичиг баримт нь ХО-г ашиглах боломж болоод эрсдэлийн тухай ярилцах боломжийг бидэнд олгоно. Энэ зарчмыг бид хэлэлцэж сайжруулах нь ХО-ныг хамгийн оновчтойгоор ашиглах боломжийг оюутнууд болоод ажилтан албан хаагч нарт олгох юм.

Тэрчлэн бид энэн хэлэлцүүлгийг бусад улс орнуудын ИДС руу хандан өргөтгөж тэд нарын туршлагаас суралцаж, өөрсдийн туршлагаа харьцуулах боломжтой болно. Энэ харилцаа улам өргөжинө гэж итгэж байна.

Амстердамийн ИС-н Дэд захирал Др. Ян Линцэний хэлсэн үгнээс: Английн судалгааны сургуулиудтай бид олон жил хамтран ажиллаж байна. ХО бидэнд олон зүйлийг амлаж байгаа энэ үед Английн тэргүүлэгч сургуулиудын туршлагатай танилцах нь маш чухал юм.

Руссэл группын БХО-г боловсролд ашиглах зарчимаас:

Сургуулийнхаа оюутнууд, багш нарыг ХО өргөнөөр нэвтэрсэн энэ орчинд тэргүүлэгчид байхад бэлтгэн манай сургуулиуд ёс зүйн хариуцлагын тухай хэлэлцэж байна.

БХО-ны хэрэглээ нь заах арга зүй болоод суралцахад шинэ орчинг бүрдүүлж ихээхэн боломжийг олгож байна. БХО-н хэрэглээ нь оюутан болоод багш нарт давуу талуудыг бий болгож хөгжин дэвшихэд нь нэмэр болох ёстой.

Дээд боловсролын чанарын хороо болон Боловсролын тэнхимээс гарган дүрэм журмуудыг бид суурь болгон авч байна.

Боловсролын бүх шатныхан үүн дээр хамтран ажиллах нь маш чухал юм. Доор дурдсан чиглэлүүдэд сургуулиуд хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

  • Их сургуулиуд багш оюутан нарыг ХО-ны ойлголт мэдлэгтэй болохыг дэмжих
  • БХО-г оюутнууд сургалтанд ашиглах боломжийг бүрдүүлсэн хэрэгслэлээр багшийг хангах
  • Шалгалт шүүлэгт БХО-г ашиглах ёс зүйн орчныг бүрдүүлэх
  • Сургуулиуд академис шудрага ёс, дүрмийг баталгаажуулах
  • Сургуулиуд шилдэг туршлагаасаа хуваалцахад бэлэн байх

Админы тайлбар: Товчлон оруулсан эдгээр заалт бүр дээр дэлгэрэнгүй зааварчилгаа эх сурвалж дээр байгаа тул сонирхсон уншигчид ЭНД ДАРЖ дэлгэрүүлэн уншина уу.

Хиймэл Оюуны хэрэглээ – дээд боловсролд хэрэгжүүлэх нь

ХО-ны хэрэглээ өдрөөс өдөрт тэлж байгаа энэ цагт дээд боловсролд энэ төрлийн программуудыг хэрхэн хэрэгжүүлэх, дээд боловсролын чанарын асуудлыг хэрхэн баталгаажуулах тухайд дотоод гадаадын дээд боловсролын байгууллагууд анхааран ажиллаж байна.

Энэ удаагийн бичлэгээр Англи улсын Дээд боловсролын чанарын баталгаажуулалтаар ажилладаг ТББ-аас гаргасан дүрэм журмаас товчлон хүргэе.

Эх сурвалжийг ЭНД дарж дэлгэрүүлэн харна уу.

ХО-ны . . . → Read More: Хиймэл Оюуны хэрэглээ – дээд боловсролд хэрэгжүүлэх нь

Бүтээгч Хиймэл Оюуныг ашиглахын давуу болоод сул талууд юу вэ?

БХО-г ашиглахын давуу талууд: ChatGPT

Хувь хүнд тохирсон сургалт. Хувь хүн бүрийн өөрийнх нь хүсэлтийн дагуу ChatGPT тухайн хүнд таарсан дэмжлэгийг өгч чаддаг. Оюутанд суралцах явцад ямар нэгэн бэрхшээл гарлаа гэхэд ChatGPT-д зөв хүсэлтээ илгээж асууснаар хариултыг олж авч чадах юм. Шуурхай хариу үйлдэл. Суралцах үед гарсан асуултуудад бодит хугацаанд шуурхай хариуг БХО-с авч . . . → Read More: Бүтээгч Хиймэл Оюуныг ашиглахын давуу болоод сул талууд юу вэ?

Data Driven Assessment for Mathematic Course Based on SURE and QASS Models

Data Driven Assessment for Mathematic Course Based on SURE and QASS Models – өгүүлэл 2025 оны 9-р сарын 22-25 ны хооронд ОХУ-н Волгоград хотноо болсон олон улсын Creativity in Intelligent Technologies and Data Science CIT&DS 2025 хурлын эмхэтгэл Спрингерт хэвлэгдлээ.

Өгүүллийн эхийг ЭНД ДАРЖ дэлгэрүүлэн үзнэ үү. Энэхүү өгүүлэл дээр хамтран ажилласан . . . → Read More: Data Driven Assessment for Mathematic Course Based on SURE and QASS Models

Хиймэл оюунаас ямар асуултууд асуувал таарах вэ?

Оксфордын ИС-н Магистр оюутан Даррах Вуудсийн нийтлэлийг товчлон хүргэж байна.

ХО-г сургалтанд өргөнөөр ашиглаж байна. Оюутан хүний хувьд ямар нэгэн онолын асуудлыг асууж ХО-той ярилцсаны дүнд тухайн асуудлыг илүү сайн ойлгох тохиолдол бий. Энийг их дээд сургуулиуд зөвшөөрч байгаа бололтой.

Харин ХО-г ашиглан өөрийнхөө ажлын ямар нэгэн бүлгийг бичүүлбэл асуудалтай болох аж. Тэгэхээр оюутан . . . → Read More: Хиймэл оюунаас ямар асуултууд асуувал таарах вэ?

Бүтээгч ХО гэж юу вэ? – What is the Generative AI?

Generative AI хэллэгийг Үүсгэгч, Бүтээгч гэх мэтээр орчуулж байна. Зарим нь шууд Генератив гэж кириллээр галигласан хувилбараар нь ч бичиж байна. Тогтсон үг хэллэгийг орчуулах нь дандаа оновчтой байдаггүй ч шууд галиглан хэрэглэхийн оронд таарсан Монгол үгийг орлуулахыг дэмждэгийн хувьд би хувьдаа “Бүтээгч ХО” гэсэн хувилбар дээр тогтлоо. Цаашдаа гарч байгаа бүх бүтээгч ХО . . . → Read More: Бүтээгч ХО гэж юу вэ? – What is the Generative AI?