|
|
By SGK, on July 14th, 2014
ХБНГУ-н Кемницийн Техникийн Их Сургууль, Монголын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, ОХУ-н Новосибирск хотын Улсын Техникийн Их Сургууль хамтран зохион байгуулдаг зуны семинар энэ жил Зуны сургалт хэлбэрээр зохион байгуулагдаж өнгөрлөө.
Семинараас сургалт хэлбэрт шилжсэний дүнд энэ жил олон орны Доктор болон Магистр оюутнуудыг хамарлаа. Цөөхөн хэдий ч үр бүтээлтэй өдрүүдийг Лаубуш-д хамтдаа өнгөрөөсөн . . . → Read More: Зуны Сургалт 2014 Германд болж өнгөрлөө
By SGK, on July 13th, 2014
Сайн байцгаана уу? Эрхэм уншигчид аа, үе үеийн шавь нар болон найз нөхөд минь.
Та нартайгаа таатай сайхан мэдээгээ хуваалцах гэсэн юм. Олон хоног блогоо ч сэргээх завгүй байсан маань учир жанцантай юмаа. Аль 2007 онд эхэлсэн ажлаа дуусгалаа. 7-р сарын 9-ны өдрийн 9-н цагаас хамгаалалт маань болж 9-н хүний бүрэлдэхүүнтэй комиссийн өмнө ажлаа . . . → Read More: 7-р сарын 9-н
By SGK, on July 3rd, 2014
Эрхэм Докторуудаа, та Герман улсад удаан хугацаагаар судалгааны ажлыг тэтгэлэгтэйгээр хийх хүсэлтэй бол доорх зарлалд анхаарлаа хандуулна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.
Төсөл нь 2015 оны 5-р сарын 1 ээс эхэлж 2020 оны 4-р сарын 30-нд дуусна. Боловсрол болоод судалгааны салбарт ажилласан ажлын туршлагатай улмаар энэ салбартаа байх хүсэлтэй өөрийн гэсэн судалгааны . . . → Read More: ХБНГУ-д 5-н жил судалгаа хийх тэтгэлэг
By SGK, on June 24th, 2014
Нийтлэгч: Kathy Pretz (source: http://theinstitute.ieee.org/briefings/business/evaluating-the-quality-of-research) Олон улсын IEEE холбооны The IEEE news source “the institute” цахим хэвлэлд 2014 оны 6-р сарын 6-д хэвлэгдсэн “Evaluating the Quality of Research” өгүүллэгийг товчлон хүргэж байна.
Судалгааны ажлыг хэрхэн үнэлэх вэ? Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр нөлөөг үнэлэх, хэмжих нь ямар нэгэн тогтсон стандартгүй, нарийн төвөгтэй асуудал . . . → Read More: Судалгааны ажлыг хэрхэн үнэлэх вэ?
By SGK, on May 30th, 2014
Dear Participants of Summer School 2014,
Please send to us your paper until 15.06.2014. (uranchimeg.tudevdagva(at)informatik.tu-chemnitz.de) If you have any questions, feel free to contact with us.
Organizers of SS2014, Technische Universitat Chemnitz.
By SGK, on May 27th, 2014
Азийн Хөгжлийн Банк – Asian Development Bank (ADB) ба Японы Тэтгэлэгт Програм – Japan Scholarship Program (JSP) хөтөлбөр 1988 оноос эхлэн анхны тэтгэлэгээ олгож эхэлжээ. Азийн хөгжиж буй орнуудад өндөр боловсролтой боловсон хүчнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилготой энэ сан жил бүр 300-н хүнд тэтгэлэг өгч нэр бүхий 10-н оронд суралцах боломжийг олгодог байна.
. . . → Read More: Азийн Хөгжлийн Банк ба Японы Засгийн Газрын тэтгэлэг
By SGK, on May 13th, 2014
Эрхэм судлаач танд таатай мэдээ дуулгая. 2014 оны 6-р сарын 25-27 ны өдрүүдэд алдарт Парис хотноо болох олон улсын эрдэм шинжилгээний хурал илтгэл өгүүлэлүүдээ хүлээн авч эхэлсэн байна. Илтгэлээ англи хэлээр болон орос хэлээр тавьж болох юм байна. Гэхдээ илтгэлийн хураангуйг англиар илгээнэ.
Эндээс хурлын талаарх бусад дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Илтгэл хүлээн . . . → Read More: INTE 2014 олон улсын хурал – Парис хотноо
By SGK, on May 1st, 2014
4-р сарын 1-ээс эхлэн 2 өөр чиглэлийн зайн сургалтанд хамрагдаж туршилт хийлээ. Сургалт нэг сарын хугацаатай байв. Массачусетскийн Их Сургуулиас явуулсан Үнэлгээний талаарх хичээл агуулга өргөн, даалгавар ихтэй хүнд байв. Зөвхөн надад биш бусад суралцагсадад ч иймэрхүү байсан бололтой. Суралцагсадын хүсэлтийн дагуу гэрчилгээ авах доод хязгаар 50% байсныг бууруулж 45 болгосон нь ч үүнтэй . . . → Read More: Зайн сургалтанд суралцсан туршлагаас хуваалцах нь
By SGK, on April 29th, 2014
Endeavour Scholarships and Fellowships тэтгэлэг нь 2009 оноос эхлэн гадаадын суралцагсадад Австралийн Их Дээд сургуулиудад Магистр, Докторт суралцах, урт богино хугацааны судалгаа хийх тэтгэлэгийг олгож эхэлжээ. Магистр оюутнуудад 2 хүртлэх Доктор оюутнуудад 4 хүртлэх жилийн тэтгэлэгийг олгодог. Улиралд олгох тэтгэлэгийн хэмжээ 15000$. Докторын дараах 4-6-н сарын богино хугацааны судалгааны ажилд 24500$-н тэтгэлэг олгох ажээ. . . . → Read More: Endeavour Scholarships – Австрали улсад сурах тэтгэлэг
By SGK, on April 25th, 2014
The European Institutes for Advanced Study (EURIAS) тэтгэлэг зарлагджээ. Судлаач, эрдэмтэн нарт нэр бүхий 16-н сургуульд (Berlin, Bologna, Budapest, Cambridge, Delmenhorst, Edinburgh, Freiburg, Helsinki, Jerusalem, Lyon, Marseille, Paris, Uppsala, Vienna, Wassenaar, Zürich) 10-н сар судалгаа хийх тэтгэлэг олгох юм байна. Хүмүүнлэгийн болоод нийгмийн ухааны чиглэлээр судалгаа хийж байгаа болон тусгай багаж, лабоартори шаардахгүй нийгмийн . . . → Read More: EURIAS тэтгэлэг
|
|
Recent Comments