Судалгааны ажлыг хэрхэн үнэлэх вэ?

Нийтлэгч: Kathy Pretz (source: http://theinstitute.ieee.org/briefings/business/evaluating-the-quality-of-research)
Олон улсын IEEE холбооны The IEEE news source “the institute” цахим хэвлэлд 2014 оны 6-р сарын 6-д хэвлэгдсэн “Evaluating the Quality of Research” өгүүллэгийг товчлон хүргэж байна.

Судалгааны ажлыг хэрхэн үнэлэх вэ?
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр нөлөөг үнэлэх, хэмжих нь ямар нэгэн тогтсон стандартгүй, нарийн төвөгтэй асуудал юм. Хэдий ийм ч судалгааны ажлын үр нөлөөг үнэлэн, хэмжих нь өнөөгийн өдрүүдэд хийх ёстой чухал асуудлуудын нэг болоод байна. Судалгааны төвүүд, эрдэм шинжилгээний байгууллагууд, төрөл бүрийн сангууд, төр их хэмжээний мөнгийг эрдэм шинжилгээ судалгааны ажилд зарцуулж байгаа нь үнэн билээ. Үүнээс гадна энгийн иргэд, татвар төлөгчид улсын чанартай, бодлогын хүрээнд хийгдэж байгаа судалгаа болоод хувь хүмүүсийн хийж байгаа судалгааны үр дүнгийн талаар үнэлэлт дүгнэлт өгсөн мэдээллийг ил тод болгохыг хүсэж байна.

Судалгааны ажлыг үнэлдэг нэг гол үзүүлэлт бол судлаач нарын бичиж хэвлүүлсэн ажлын тайлан, эрдэм шинжилгээний өгүүлэлүүд байдаг. Гэхдээ энэ үзүүлэлтийг буруу хэмээн үзэх хүмүүс олонх байна.

“…Эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээлийн ишлэл зэрэг ашигласан материалын эх сурвалжийг бүтээлийн чанарын үнэлгээ мэтээр үзэх болсон нь судлаачид, эрдэмтэдийн дунд ихээхэн шуугиан тарьж, энэ талаар өргөн хэлэлцэгдэж байна…” хэмээн IEEE хэвлэлийн төвийн Дэд Ерөнхийлөгч Gianluca Setti өгүүлжээ.

Хамгийн наад захын жишээ гэвэл зарим албан хаагчид Thomson Reuters Impact Factor (IF) буюу шинжлэх ухааны сэтгүүлүүдийг үнэлдэг номын сангийн нэг үзүүлэлтээр судлаач нарын бүтээлийн чанарыг хэмжих болжээ. Энэхүү Нөлөөллийн Хэмжээс нь тухайн сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн судлаачийг үнэлэх хэмжүүр биш юм. …Үнэн хэрэгтээ IF нь тухайн сэтгүүл хир шинэчлэгдсэн байгааг хялбар аргаар мэдэхэд нь туслах гэж номын санч нарт зориулан гаргасан аргачлал…” гэж Setti цохон тэмдэглэжээ.

Судлаач өөрийнхөө бүтээлд бусдын бүтээлийг “ишлэл болгон оруулж дурдана” гэдэг нь нэг бүтээлийг нөгөө хүн нь шинжлэх ухааны үүднээс үнэлэн тооцож байгаагийн хэлбэр юм. IF үзүүлэлт нь энэхүү ишлэлийг тооцон гаргахыг зорьсон бөгөөд хэрэв тухайн сэтгүүлд байгаа өгүүлэл ишлэлээр бичигдсэн тоо их байх тусам харгалзах сэтгүүлийн чанарыг сайн хэмээн үзэж болох бөгөөд улмаар тухайн сэтгүүлийн тэр салбарын шинжлэх ухаанд оруулж байгаа хувь нэмэр, үүргийг өндөр байна хэмээн үнэлж байгаа аж.

“… IF үзүүлэлтийг нэг хүний бүтээлд тулган үнэлгээг хийх нь буруу юм. Энэ үнэлэмжээр судлаачдыг дүгнэн тэдний цалин урамшуулал, албан тушаал, улмаар судалгааны ажлын санхүүжилтийг шийдвэрлэх нь маш буруу. Эмнэлэг, биологи зэрэг салбаруудад байдал бүр чиг хүнд тусаж байна. Нэг өгүүлэлд байгаа зохиогч нарын үнэлгээг нэрсийн дарааллаар эсвэл дундажлан бодох зэргээр үнэлдэг аж. Эдгээр үнэлгээний арга нь IF үзүүлэлт буюу номын сангийн үнэлгээтэй огт хамаагүй юм…” хэмээн Setti ярьж байна.

Цаашлаад Setti баримт жишээ болгон IF үзүүлэлтийг эрдэм шинжилгээ, судалгааны ажлын алтан хэмжүүр болгон ашиглаж байгаа хэд хэдэн асуудлыг хөнджээ.

Нэгдүгээрт, IF үзүүлэлтийг тогтоодог гол арга бол тухайн сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэлүүдийг ишлэлээр татсан дундаж үзүүлэлт юм. Энэхүү ишлэлийн тоон тархалт нь жигд биш байдаг. Сэтгүүл бүрд зөвхөн хэдхэн тооны өгүүлэл олон удаа ишлэлээр бичигдсэн бол харин ихэнх нь ишлэлээр цөөн бичигдсэн байдаг. Тэгэхээр өгөгдсөн тоон үзүүлэлтийг статистик үнэлгээг харах юм бол энэхүү дундаж үнэлгээ IF үзүүлэлт нь тухайн сэтгүүлд гарсан нэгж өгүүлэлийн чанарын баталгаа болж чадахгүй нь батлагдаж байна.

Хоёрдугаарт, IF үнэлгээ нь хэд хэдэн сул талтай хэмээн судлаачид үзэж энэхүү үнэлгээний аргыг эргэн хэлэлцсээр байна. Үүний дүнд сайжруулсан үнэлгээний үзүүлэлтүүдийг санал болгоод байна.
Үзүүлэлтүүд:

– Вашигтоны Их Сургуулийн Jevin West ба Carl Bergstrom нар Eigenfactor score хэмээн нэрлэсэн аргачлалыг бий болгожээ. Энэхүү аргачлал нь эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн эрэмбэлэлтийн үнэлгээг тооцохдоо Google хайлтын алгоритм вэб хуудаснуудыг эрэмбэлдэгтэй ижил алгоритмыг ашигласан байна.

Үргэжлэл бий…

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>