Нэгэн судлаач бүсгүйн хүсэлтээр би энэ бичлэгийг нийтэлж байна. Тэр бүсгүй маань Японд эрдмийн ажил хийж яваа бөгөөд миний блогийн байнгын хүндтэй зочидын нэг билээ. Тэрээр эрдэм шинжилгээний хурал АНУ хэрхэн зохиогдсон талаар онцлог содон зүйлсийн талаар мэдмээр байна гэсэн юм. Ер нь би дотроо тэр хурлын талаар бичвэл хүмүүст хэрэг болох болов уу гэж бодож байсантай энэ хүсэлт сайхан таарсан учир энэхүү бичлэгийг танд хүргэж байна. Таалан уншина уу.
Хурлын вэб хуудасны талаар өгүүлэх нь:
Энэхүү хурал 2012 оны 10-р сарын 22-25-ны хооронд АНУ-н Албани хотод болох байсан бөгөөд хурлын зар маш эрт интернэтэд байрлагдаж судлаачдыг илтгэлээ ирүүлэхийг урьсан байсан. Анх вэб нь нээгдэхдээ л иж бүрэн буюу хурлын талаар мэдэхийг хүссэн бүх мэдээлэл багтсан байсан нь таатай байлаа. Вэб хуудас нь:
- Нүүр хуудас (Home)
- Танилцуулга (About)
- Илтгэл урих хэсэг (Call)
- Зохион байгуулах комисс (Committees)
- Зохиогчийн булан (Authors)
- Бүртгэл (Registr)
- Хөтөлбөр (Program)
- Ивээн тэтгэгчид (Sponsor)
- Хурал болох байршил (Venue)
- Архив (Archives)
гэсэн хэсгүүдээс бүрдсэн байлаа. Хэсгүүд хооронд шилжихэд үндсэн хуудас солигдохгүй тухайн хуудсан дээрээ ачаалагдаж байсан нь вэбийн ажиллах хурданд сайнаар нөлөөлсөн байв.
Нүүр хуудас нь хоёр багана хэлбэрээр загварчлагдсан байсан бөгөөд үндсэн багана нь
- Суртчилгаа. Энэ хэсэгт хурлын талаар ерөнхий ойлголт өгсөн зурагнуудыг байршуулсан байсан бөгөөд зурагнууд нь солигдож байх үед баруун талд нь тухайн зурагтай холбоотой тайлбар гарч байсан. Өмнөх болсон хурлуудын зарим нэгэн зураг, урилгаар оролцох гол хүмүүсийн зураг зэрэг багтсан байв.
- Хурлын тухай танилцуулга. Энэ хэсэг дахин 2 баганад хуваагдсан байсан бөгөөд эхний баганад хурлын талаар дэлгэрэнгүй танилцуулга байрласан байсан бол 2 дахь баганад хурлын үед явагдах үзэсгэлэн танилцуулгын зорилго агуулгыг тайлбарласан байсан.
- Хурлыг зохион байгуулж удирдах хүмүүсийн танилцуулга. Олон улсын хурал нь маш олон хүний хамтын хөдөлмөр байдаг. Гэсэн хэдий ч хурлыг удирдан зохион байгуулж байгаа гол үүрэг гүйцэтгэгч хүмүүс байдаг бөгөөд энэ хэсэгт тэдгээр хүмүүсийн зургийг байршуулж, албан тушаал хийдэг ажлыг нь бичсэн байлаа.
- Тухайн хуралд урилгаар оролцож үг хэлж, яриа хийх хүмүүсийн танилцуулга. Аливаа олон улсын хурлын чансааг харуулж байдаг нэг үзүүлэлт бол тухайн хуралд ирж гол илтгэлүүдийг тавих болон хурлын нээлт хаалтан дээр үг хэлэх хүндэт зочид байдаг. Энэ хэсэгт хуралд уригдсан хүмүүсийг зурагтай товч танилцуулга байршуулсан байсан бөгөөд хүн бүрийн нэрний дор хуралд өөрийн биеэр ирж оролцохоо баталгаажуулсан тухай мэдээллийг (confirmed) бас байршуулсан байсан. Энэ хуралд гэхэд 26-н уригдсан зочид байсан бөгөөд уригдсан гэдэг нь тэдгээр хүмүүсийн бүх зардалыг тухайн хурал хариуцаж байгаа гэсэн үг болно.
- Ивээн тэтгэгч нарын танилцуулга. Ивээн тэтгэгчийн хэсгийг гурван бүлэгт хуваасан байлаа. Ер нь бол бүртгэлийн хэсэгт хуралд оролцох хүмүүсээс гадна ивээн тэтгэгчээр бүртгүүлэх боломж бас байсан. Тэгэхдээ ивээн тэтгэгч нарыг Алтан, Мөнгөн, Хүрэл ивээн тэтгэгч болохоор ангилсан байлаа. Ангилал бүр өөр хэмжээний мөнгө хандивлах юм. Ивээн тэтгэгчээс гадна хамтрагч болох бас боломж байсан. Тэнд мөн мөнгөнөөс гадна өөр төрлийн болзол байсан байх талтай. Гэхдээ ивээн тэтгэгч нарыг ийнхүү ангилах нь ихээхэн зөв санаа санагдсан. Улмаар татвар өндөр байдаг орны хувьд ивээн тэтгэж байгаа мөнгөн дүнгээс татвараас чөлөөлөгдөх хөнгөлөлт эдлэх боломжууд байхыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан энэ хурал нь тухайн хуралд өгүүлэл өгч өгүүлэл нь тэнцсэн бүх илтгэлийн эхний зохиогч нарт тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлсэн бөгөөд ер нь бол мөнгө санхүүгийн асуудлаа маш сайн зохион байгуулж чадсан нь харагдаж байсан.
гэсэн хэсгүүдээс бүрдэж байв.
МТ-н хүний хувьд вэб хуудсыг өөрийнхөө үнэлэхэд загвар сайтай, ачаалалтын хурд сайн, агуулга өндөр, мэдээллийн шинэчлэлт тогтмол сайн байсан. Тухайн хуралд өмнө нь оролцож байсан болоод шинэ оролцож байгаа, илтгэл тавих болоод ивээн тэтгэгч болохыг хүссэн гээд л ямар ч хүн хүссэн мэдээллээ олж авах энгийн хирнээ агуулга сайтайгаар вэб хуудсаа зохион байгуулсан байсан нь таатай байлаа. Одоогоор энэ сайт нээлттэй хэвээр байгаа бөгөөд хэрэв та олон улсын хурал зохион байгуулах гэж байгаа бол энэ хуудсыг ороод үзэхэд илүүдэхгүй байх шүү.
Олон улсын хурлын сайн сайтууд олон бий. Би зөвхөн өөрийн биеэр туршсан мэдсэний хувьд л үүнийг бичиж байгаа билээ. Хэн нэг нь энэ талаар асар туршлагатай болоод миний бичлэг эс таалагдваас бухимдаж дургүйлхэж өөрийгөө чилээх хэрэггүй шүү. Шинээр арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа хүмүүст нь хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.
Үргэлжлэл бий…
Mash ih bayarlalaa.
Urgeljleliig tesen yadan huleejiya…
Tomorrow you can read next part…