ЭШ-ний хурал – USA, Albany, NY (Хэсэг 2)

Танилцуулга хуудас нь:

  • Оршил (Background)
  • Зохион байгуулагчид (Organizers)
  • Шинэ мэдээ (News)
  • Өмнөх хурлын товчоо(Past Government attendees)
  • Хэвлэл мэдээлэлийн хэсэг (Press release)

Оршил хэсэгт тухайн хурлын тухай товчхон бичсэнээс гадна хурлын зорилгыг маш тодорхой тоочин бичиж өгсөн байсан нь энэ хуралд оролцсоноор ямар чиглэлийн илтгэл сонсож болох болон ямар хүмүүстэй уулзан танилцаж болох талаар өргөн мэдээллийг өгч байсан.

Зохион байгуулагчидын хэсэгт хурлыг тухайн жилд хариуцан зохион байгуулж байгаа байгууллага сургуулийн мөн жил бүр ерөнхийд нь хариуцан явуулдаг байгууллага сургуулийн нэрийг бичсэн байлаа.

Шинэ мэдээний хэсэгт хуралтай холбоотой сонин хэвлэлд гарсан болоод олон нийтийн мэдээллээр явагдаж байгаа мэдээллүүдийг мөн хурлын агуулгатай уялдаатай шинэ сонин хэвлэлүүдийн талаар оруулсан байв.

Өмнөх хурлын товчоон хэсэгт өмнөх хурлуудын талаарх товч хэдий ч багтаамж сайтай мэдээллийг оруулсан байснаас өмнөх хурлууд аль улсын ямар хотод болсон, хэдэн орны хичнээн хүмүүс оролцсон тухай тоо баримтыг авч болохоор байв.

Хэвлэлийн хэсэгт хурлыг зохион байгуулж байгаа сургуулийн тухай ерөнхий мэдээллийг байршуулсан байлаа.

Илтгэл урих хэсэг нь 8-н хэсгээс бүрдэж байлаа.

Хамгийн эхэнд илтгэлтэй холбоотой чухал он сар өдрүүдийг маш тодорхой бичиж өгсөн байв. Зарим хурлын хувьд энэ огноо олон дахин өөрчлөгддөг бол энэ хурлын хувьд нэг удаа өөрчлөгдөж хойшилсон бөгөөд үүнийгээ маш олон илтгэл ирсэн илтгэл бүрийг 2 шинжээчээр уншуулж хүлээж авах эсэхээ шийдэж байгаа учир маш  их цаг орж байгаа талаар уучлал хүссэн мэдээллийг тухайн үедээ гаргаж байсан юм. Яг вэб дээрээ тавьсан өдрөө бүх мэдээллээ багтаан илгээж байсан нь гайхалтай байсан.

Энэ хэсэг нь:

  • Чухал огноо. Илтгэлийг хүлээн авах, хариуг өгөх, зөвшөөрөгдсөн өгүүлэлийг илгээх сүүлчийн хугацаа зэрэг бүх чухал огноонууд энд байрласан байсан.
  • Оршил. Энэ хэсэгт хурлын тухай илүү дэлгэрэнгүй тайлбар өгч, хурал ямар хэсгүүдээс бүрдах, хуралд ямар хүмүүс ирж оролцох тэхай мэдээлсэн байлаа. Мөн ямар чиглэлээр хүмүүстэй холбоо тогтоож бүлэг үүсгэн хуралдаж болох талаар санал дэвшүүлсэн байсан.
  • Илтгэл илгээх хэсэг. Энд илтгэлүүд нь хэрхэн ангилагдах болох ямар илтгэлээр оролцож болох тухай дэлгэрэнгүй мэдээлэл оруулсан байв. Илтгэлүүд нь бүрэн, товч болон ханан байдлаар оролцох боломжтой байлаа. Үүнээс гадна хийсэн ажлаа тайлагнах, танилцуулах болох хүмүүст өөрсдийн туршлагаасаа хуваалцан хичээл орох хэсэг ч бас байсан болно.
  • Сэдэв. Энэ хэсэгт илтгэл өгч болох сэдвүүдийг маш тодорхой бичиж өгсөн байлаа.
  • Илтгэл илгээх хэсэг. Энэ хэсэгт илтгэлүүдийг ямар үе шаттайгаар хэрхэн хүлээж авах, хүлээн зөвшөөрөгдсөн илтгэлийг хэрхэн яаж илгээх талаар заавар мэдээлэл багтсан байв.
  • Хэвлэл. Энэ хэсэгт хүлээн зөвшөөрөгдсөн илтгэлүүдийг хэрхэн хэвлэх талаар мэдээлэл багтаасан байлаа.
  • Шагнал. Судалгаа, шинэ санаа, шилдэг дадлага зэрэг гурван чиглэлээр тэргүүний илтгэлүүдийг шалгаруулах талаар энэд мэдээлсэн байв.
  • Санхүүгийн дэмжлэг. Хөгжиж байгаа орнууд болон хөгжлийн завсарын шатанд байгаа орнуудын хүлээн зөвшөөрөгдсөн өгүүлэлийн эхний зохиогч нар санхүүгийн дэмжлэг хэрхэн хүсэж болох талаарх мэдээллийг энд оруулсан байлаа.
  • Засгийн газрын үзэсгэлэн. Хурлын үеэр зохион байгуулагдах үзэсгэлэн бусад үйл ажиллагааны талаар энэ хэсэгт мэдээлэл оруулсан байв.

Үргэлжлэл бий…

2 comments to ЭШ-ний хурал – USA, Albany, NY (Хэсэг 2)

  • UYANGA

    Hi, ajil ni tavlag u, sonin yu bn da. chi neeree iim ix yumiig xezeedee amjuulj bichdeg bnaa.

    • GK

      Сайн уу? Ука, судалгаа хийх газраа ирчихсэн үү? Яахав дээ, дандаа энэ нэг юмаа хараад байхаар бас залханаа. Тэгэхээрээ амарч байх хоорондоо бичдэг юм өө. Хэн нэгэнд нь бас хэрэг болох болов уу л гэж санах юм.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>