Хийж болохгүй зүйлс.
1. Бусдын хийсэн зүйлээс авсан оруулсан хэсэгтээ заавал ишлэл зааж өгөх хэрэгтэй. Хаанаас ямар хуудаснаас авсанаа оруулахгүй орхих нь байж болохгүй зүйл юм.
2. Аливаа өгүүлэл оршил хэсгээс эхэлдэг. Энэ хэсэгт байгаа өгүүлбэрүүд уншихад энгийн байна уу? Хүмүүст ойлгомжтой байна уу? гэдэг асуултуудыг өөрөөсөө асууж байх хэрэгтэй. (Др.Кристэн ихэхдээ эмнэлэг, билогийн чиглэлийн жишээнүүд авч байсан учир би тэдгээр жишээг энд оруулсангүй. Сонирхсон хүмүүс дээр өгсөн холбоосоор орж эх материалаас тэдгээр жишээг харахыг зөвлөж байна.) Хичнээн шинжлэх ухааны, судалгааны ажлын талаарх өгүүлэл байгаа ч уншигчидын хувьд сонирхолтой, ойлгомжтой байх дээр анхаарах нь зүйтэй. Өгүүлбэр уншихад ойлгомжтой байхаас гадна мэдээлэл агуулж байна уу, үгүй юу гэдгийг бодолцож бичих хэрэгтэй. Мэдээлэл нь тодорхой, хоёрдмол санаагүй байх нь чухал.
3. Хүмүүс маш сайн, зөв үйл үгүүдийг сонирхолгүй сул нэр үг болгон ашиглах нь судалгааны өгүүлэлүүдэд элбэг тохиолддог. Үйл үгс өгүүлбэрийг удирдаж байдаг бол нэр үгс өгүүлбэрийн ерөнхий өргөлтийг бууруулж байдаг. Энэ жишээнд: selection, activation, expression, reinfusion гэсэн гэсэн нэр үгс байна. Гэтэл эдгээр үгс бүгд үйл үг байх боломжтой. Select, activate, express ба reinfuse гэсэн үйл үгүүдээр бичигдэж болно. Дараагийн жишээнд: production, recycling гэсэн үгнүүдийг produce болон recycle гэсэн үйл үгээр бичиж болно. Др.Кристэн хичээлдээ авсан жишээнүүдэд байгаа нэр үгсийг эргүүлэн үйл үг болгож улмаар өгүүлбэрийг товч бөгөөд тодорхой болгон өөрчлөх талаар олон жишээ татан оруулсан байв.
Суралцах нь: Хэдийгээр та шинжлэх ухааны нарийн нийлмэл судалгааны тухай өгүүлэл бичиж байгаа ч заавал хэцүү бэрх, нийлмэл урт өгүүлбэрээр бичих хэрэггүй. Аль болох энгийн үгсийг ашиглан уншууртайгаар бичих нь чухал. Шинжлэх ухааны өгүүлэл уншихад таатай, хялбар байхад анхаараарай. Эрдэм шинжилгээний өгүүлэлийг зөвхөн хэвлүүлэх гэж, өөрийн тодорхойлолтонд жагсаалт нэмэх гэж бичих нь судлаач хүний зорилго биш байх ёстой. Бичсэн өгүүлэлийг тань хэн ч уншихгүй, хэзээ ч ишлэл татан ашиглахгүй бол тийм өгүүлэл бичих хэрэг юу байна? Иймд өгүүлэлээ уншууртай байх, хүмүүст ойлгомжтой байх дээр гол анхаарлаа хандуулан бичиж байгаарай. Хэрэв та уншигчдаа татаж чадвал, таны өгүүлэл бусдад хэрэгцээтэй бол та үнэхээр шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулж байгаа нь тэр. Үүний төлөө ажиллаарай.
Сайн байна уу, танай “Судалгааны өгүүлэл хэрхэн бичих вэ?” хичээлийг уншихыг хүсэж байна, боломжтой бол мэйлээр явуулж туслана уу, Баярлалаа. Хүндэтгэсэн Б.Мягмаржав