Японд суралцаж байгаа хүмүүст хандсан Тэтгэлэг байна

Хэрэв та японд магист эсвэл докторт сурч байгаа бол энэхүү тэтгэлэгт өргөдлөө өгөөд үзээрэй. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Удирдагчийн багшийн тодорхойлолт болон өөрийн сурлагын амжилт дээр үндэслэн 1 жилийн тэтгэлэг өгөх юм байна. Зорилтот орон дотор Монгол байна. Яарахгүй бол өргөдөл хүлээн авах сүүлчийн хугацаа 2-р сарын 28 байна.

Азийн хөгжлийн сан – Японы засгийн газрын тэтгэлэг

Хэрэв та магистр эсвэл докторт гадаадад сурах хүсэлтэй хэдий ч өмнө нь гадаадад сурч байгаагүй бол энэхүү тэтгэлэгт өргөдлөө өгөхөд яг таарна. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Суралцаж болох орон болоод сургууль, мөн чиглэлүүд бүгд үндсэн сайт дээр дэлгээтэй байна. Зорилтот орон дотор манай улс байна!

Зарим тайлбар: Миний бие тэтгэлэгийн талаар ихэнхдээ холбоос . . . → Read More: Азийн хөгжлийн сан – Японы засгийн газрын тэтгэлэг

Эх орон – О.Дашбалбар

Тоон ертөнц – суралцах бас сургах шинэ арга зүй

Одоогоор 10 000 болтолоо оролцогчийн тоо нь өсөөд байгаа онлайн сургалтанд сууж байгаа тухайгаа өмнө өгүүлсэн билээ. Унших материал маш ихтэй энэ сургалтаас олон зүйлийг суралцаж байна. Өнөөдөр болох семинарт бэлтгэн нэлээн материал үзлээ. Joi Ito хэмээх нэгэн япон хүн (MIT, Media Lab захирал) хэрхэн суралцсан өөрийн арга барилын талаар өгүүлж байх юм. Тэрээр . . . → Read More: Тоон ертөнц – суралцах бас сургах шинэ арга зүй

КТ мэргэжлийн хичээл үзэж байгаа Магистр оюутнуудад

M.EC701, M.EC703, M.EC705, M.EC721, M.EC723 хичээлүүдийг зайн хэлбэрээр сонгон үзэж байгаа КТ мэргэжлийн болон Электроникийн мэргэжлийн Магиструудын эхний онлайн ярилцлага 2013 оны 3-р сарын 1-ны өдрийн УБ цагаар 19:00-20-00 цагийн хооронд болно. Та бүхэнд ярицлага болох виртуаль өрөөний хаяг илгээсэн байгаа. Надад хариу мэйл бичиж өрөөнд орох түлхүүр үгээ аваарай. Ярилцлагат оролцоогүй оюутаны сонголтыг . . . → Read More: КТ мэргэжлийн хичээл үзэж байгаа Магистр оюутнуудад

CS701 онлайн ярилцлага

Эрхэм Магистр оюутан та 2013 оны 3-р сарын 1-ны өдөр онлайн ярилцлагандаа идэвхитэй оролцоно уу. Ярилцлага болох виртуаль тэнхимийн хаягийг мэйл хаягаар явуулсан. Шуудангийн хаягаа бүртгүүлсэн 26-н оюутанд мэдээг илгээсэн бөгөөд хаягаа мэдэгдээгүй бусад оюутнууд яаралтай хаягаа өгч холбогдохыг давхар сануулж байна. Ярилцлаганд оролцох оюутнууд энэхүү мэдээний дор кодоо бичиж үлдээх баталгаажуулна уу.

Learning Creative Learning – Session 1

Хичээлийн товч агуулга: MIT Media Lab MOOC буюу олон хүмүүсийг онлайнаар сургах нэгэн томоохон төсөл туршиж байгаа нь энэ юм. Тэдний өгүүлж байгаагаар бол 25000 гаран хүн энэ төсөлд бүртгүүлсэн байна. Энэ семинар бол шууд дамжуулагдсан эхний семинар бөгөөд ийм шууд семинар 4-н сарын турш нэлээн хэдэн удаа болно. Семинарыг бүртгүүлсэн хүмүүс шууд . . . → Read More: Learning Creative Learning – Session 1

MOOC

Massive open online course (MOOC) MIT нэгэн онлайн курс зохино байгуулж байгаа билээ. (http://learn.media.mit.edu/) Хаврын тэргүүн сарын шинийн Нэгний өдөр эхний Live семинар нь болж бид зайнаас MIT-н профессорын лекц сонслоо. Нийтдээ энэ курст 24000 хүн бүртгүүлснээс 1458-н хүн дэлхийн өнцөг булан бүрээс энэ хичээлийг үзэж сонирхлоо. Нэгэн зэрэг ийм олон хүн зайнаас . . . → Read More: MOOC

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!

XVII жарны “Тийн ялгуусан” хэмээх Усан могой жилийн битүүний энэ өдөр блогийн Зочид Та бүхэндээ өлзий дэмбэрэлтэй үг бүрийн дээдийг хадаг болгон илгээж байна. Халуун ам бүлээрээ хамтдаа сайхан битүүлж, идээ будаагаар элбэг дэлбэг, өмсөж зүүхээр үргэлж бялхаж, гарч буй шинэ ондоо эрүүл энх байж, санаж бодсон сайхан үйлс бүхэн тань сэтгэгчилэн бүтэж . . . → Read More: Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Шинэ магиструудын анхааралд

Энэ хичээлийн жилд шинээр зайнаас хичээл үзэж байгаа Магистр оюутнуудад анхааруулах нь!

1. Сэтгэгдэл оруулахад тэр дороо гарахгүй байгаад сандрах хэрэггүй. Спамуудаас сэргийлэх үүднээс админ эрхээр зөвшөөрдөг. Та хичээлтэйгээ холбоотой болон блогийн ерөнхий агуулгаас гажаагүй сэтгэгдэл оруулсан бол таны сэтгэгдэл хамгийн оройтлоо гэхдээ дараагийн өдөр гэхэд нийтлэгдэнэ. 2. Лекцүүд татагдаж болж байх ёстой. Хэрэв . . . → Read More: Шинэ магиструудын анхааралд