Хичээлийн товч агуулга:
MIT Media Lab MOOC буюу олон хүмүүсийг онлайнаар сургах нэгэн томоохон төсөл туршиж байгаа нь энэ юм. Тэдний өгүүлж байгаагаар бол 25000 гаран хүн энэ төсөлд бүртгүүлсэн байна. Энэ семинар бол шууд дамжуулагдсан эхний семинар бөгөөд ийм шууд семинар 4-н сарын турш нэлээн хэдэн удаа болно. Семинарыг бүртгүүлсэн хүмүүс шууд онлайн үзэж болохоос гадна YouTube дээр байршуулсан бичлэгээс дараа нь үзэж бас болно.
Эхний хичээлийг MIT Media Lab-н дэргэдэх Насан Туршийн Цэцэрлэгийн (Lifelong Kindergarten) Захирал, Профессор Mitch Resnick уншиж байна.
Түүний ярианы гол санаа бол: цэцэрлэгт хүүхдүүд хэрхэн суралцдаг билээ тэр аргаар сургалтыг явуулах нь зүйтэй гэсэн санаа юм. Цэцэрлэгт хүүхдүүд тоглонгоо буюу ямар нэг зүйлийг бусадтайгаа хамтран БҮТЭЭНГЭЭ шинэ зүйлийг сурч байдаг. Насан туршийн цэцэрлэгийн гол зорилго энэ бөгөөд бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхдээ хамтран ажиллах, бүтээнгээ шинийг сурах гэсэн арга аргачлалыг тоглоом болон сургалтанд нэвтрүүлэх юм. Сурах, сургах энэ аргачлалыг хүн бүхэнд хүргэх нь тэдний зорилго ажээ. Дараах дарааллаар цэцэрлэгт бүтээлчээр суралцдаг арга барилыг сурах, сургах арга зүйд нэвтрүүлдэг байна:
Дүрслэл-Эхлээд аливаа зүйлийг дүрслэн бодох хэрэгтэй.
Бүтээх-Дан дүрслэл хангалтгүй учир дүрслэлээ бүтээх хэрэгтэй.
Тоглох-Бүтээгээд орхивол бас үр дүнгүй учир өөрийнхөө бүтээлээр “тоглох” (турших, хэрэгжүүлэх) хэрэгтэй.
Хуваалцах, түгээх-Бүтээсэн зүйлээ бусадтай хувааж, хүмүүстэй хамтран турших хэрэгтэй.
Тусгал, эргэцүүлэл-Бүтээсэн зүйлээ бусадтай хуваалцаж тэдэнтэй хамтран эргэж бодож, хүмүүс бүтээлийг тань хэрхэн хүлээн авч байгаа тусгал дээр ажиллах хэрэгтэй.
Дүрслэл-Дахин дүрслэн бодох хэрэгтэй.
Энэ тойрог дахин эргэлдэх замаар аливаа зүйлийг сайжруулан бүтээж болно.
Бидний курсын гол зорилго бол энэхүү санааг хэрхэн бусад хүмүүс өөрсдийн зорилго, ажил үүрэгтэйй, амьдралдаа ашиглаж болохыг сургах юм. Мөн нэг гол онцлог бол энэхүү санааг технологиор дамжуулан хэрхэн бусдад хүргэж болохыг харуулах юм. Бага насны хүүхдүүд өнгөөр дүрсээр ялгах замаар аливааг сурч эхэлдэг бол өсөж том болох тусам шинийг сурахад шинэ техник технологи, шинэ хэрэглэгдэхүүнүүд хэрэгтэй болж эхэлдэг. Технологий сургалтанд нэвтрэхээс өмнө мэдлэгийг түгээгч нь БАГШ байсан. Тэгвэл одоо мэдлэгийг түгээх гол хэрэгсэл бол техник, технологи болоод байна.
Хэрэв та бүхэн технологийг мэдлэг дамжуулахад зөв ашиглаж чадвал цэцэрлэгт сургадаг сургалтын энэ чиг хандлагыг ямар ч орчинд тохируулан хэрэглэх боломжтой юм. MIT Media Lab Lifelong Kindergarten багийхан програмчлалын хэлийг сурахад зориулагдсан дээрх зарчим дээр үндэслэсэн хөрвүүлэгч боловсруулан ажиллаж байгааг танилцуулсан. http://scratch.mit.edu/ энэ хаягнаа тухайн програмын үнэ төлбөргүй суулгаад өөрөө болон хүүхдүүдүүддээ програм бичиж сурах хөгжилтэй аргыг зааж өгч болно.
Жишээ болгон энэхүү хөрвүүлэгчийг ашиглан үүсгэсэн нэгэн төслийг танилцуулж байна. Энэ төслийн гол онцлог бол 12 настай охин амьтан бүрийг, обьект бүрийг өөрийн гэсэн онцлогтой, үүрэгтэйгээр програмчилсанд байгаа гэж онцлон хэлж байна.
Охин өөрийн бүтээсэн төслөө бусадтай хуваалцаж, хэрэв та бүхэнд миний бүтээсэн амьтад таалагдаж байгаа бол ашиглаарай, хүсвэл би танд таарсан зан ааштай амьтан бүтээж өгье гэх мэтээр бусадтай хамтран ажилладаг талаар ярьж байв. Дараагийн жишээн дээр харайж байгаа барыг бүтээсэн хүүхэд бусадтайгаа бүтээлээ хуваалцсан. Мөн шувуу бүтээсэн охин түүнийгээ хэрхэн бүтээснээ алхам алхамаар зааж тодорхойлон бичиж бусадтайгаа хуваалцсан тухай ярьж байлаа.
(Товчлон орчуулав)
Recent Comments