Хүүгийн мэндчилгээ

Т өрсөн өдрийн мэнд хүргэе гэж Ө нөөдөр танд хэлэх ёстой би Р адио сонсож суухдаа би С анаж бодсон зүйл нь энэ Ө нөөдөр бичсэн энэ шүлгээ Н өгөөдөр танд өгч болохгүй

 

Ө чигдөр бодсон энэ бодлоо Д утуу бичээд өгч болохгүй Р  үсгэн дээр гацлаа би И нээд хүрээд болилоо би . . . → Read More: Хүүгийн мэндчилгээ

Баярын өдөр

Өнөөдөр миний хувьд хамгийн түүхтэй баяртай өдрүүдийн маань нэг юм.

Ээждээ Нар нь болсон, амьдралын минь утга учир, гэрэл гэгээ болсон миний охины төрсөн өдөр! Би охиноо төрүүлсэн өдөр. Охин маань одоо бас л том болж байна даа овоо. Ангийхантайгаа бас гэртээ төрсөн өдрөө сэтгэлдээ хүртэл сайхан тэмдэглэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ээж нь . . . → Read More: Баярын өдөр

Обаматай хөөрөлдөв

Хүний амьдрал санаандгүй зүйлээр дүүрэн байх ажээ. АНУ-н анхны өнгөт арьст ерөнхийлөгч Брак Обаматай хөөрөлдөж зогсох юм чинээ санасангүй…

Обама тарган сайхан хаваржиж байна гэнэ. Манай ерөнхийлөгчийн бие лагшинг бас асууж байна лээ. Бүх Монголчуудад мэнд хүргээрэй гээд бидэнд их хайртай гэж байна лээ шүү! Яагаад гэвэл ихэнх нь өөр шиг нь “боровтор” арьстай . . . → Read More: Обаматай хөөрөлдөв

Цахилгааны болон компьютерийн чиглэлээр Тайванд сурах боломж

Цахилгааны болон компьютерийн чиглэлээр сурч байгаа оюутнууд эсвэл сурсан оюутнууд Тайван улсад тэтгэлэгээр сурах боломж нээгджээ.

Өргөдлийн хаалтын хугацаа: 2012 оны 4-р сарын 30 (Намрын улирал), 2012 оны 10-р сарын 31 (Хаврын улирал)

Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Хөгжиж байгаа орны оюутанд зориулсан Лондонд сурах тэтгэлэг

Хэрэв та англи хэлний төрөлх эх орон Лондонд суралцахыг хүсдэг бол энэ боломжийг алдалгүй өргөдлөө өгөөд үзээрэй. Сурах үеийн бүх зардал даах бөгөөд онгоцны тасалбарыг ч даах юм байна.

Хаалтын хугацаа: 2012 оны 5-р сарын 31

Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Лондонгийн өөр нэгэн сургууль бас тэтгэлэг зарласан байна.

Хаалтын хугацаа: 2012 оны 4-р . . . → Read More: Хөгжиж байгаа орны оюутанд зориулсан Лондонд сурах тэтгэлэг

Аян замын тэмдэглэл – Берлин, Герман

e-Society 2012 олон улсын хуралд Берлин хотноо оролцож явна. Буудал нь өрөөндөө нет байхгүй нь жаахан асуудалтай болохоос бусдаар хурал дажгүй л болж байна.

Берлин хот ХБНГУ-н нийслэл. 3-н сая 500 мянга орчим хүн амтай (Wiki). Хүн амын нягтрал 1кв кмт 3900. Герман машины үйлдвэрлэлийн орон учир мэдээж олон сайхан машин ихтэй, машины үзэсгэлэн . . . → Read More: Аян замын тэмдэглэл – Берлин, Герман

Хайрт ээжийнхээ гэгээн дурсгалд зориулав

Миний ээжийг Баянхүүгийн Лхамсүрэн гэдэг байсан. Ховд аймгийн Дарви сумын уугуул. Өнөөдөр эмэгтэйчүүдийн баярын өдөр. Манайхны нэрлэж заншсанаар Мартын 8-н. 3-р сарын 8-н гэсэн үг л дээ. Герман улс социалист орон байхдаа тэмдэглэдэг байсан энэ баяраа өнөөдөр тэмдэглэхээ нэгэнт больсон байна. Барууны орон болж байгаа нь тэр бололтой. Баруун зүүн болоход баяр хүртэл өөрчлөгддөг . . . → Read More: Хайрт ээжийнхээ гэгээн дурсгалд зориулав

Хаврын баяр, Бүсгүйчүүлийн баярын мэнд хүргэе!

Энэхэн хорвоогийн гэрэл гэгээ нь болсон Бүсгүйчүүд, эмэгтэйчүүддээ, ээжүүддээ, охидууддаа, биднийг хайрлаж, халамжлан жаргааж байдаг эрчүүддээ Хаврын баяр, бүсгүйчүүдийн баярын мэндийг хүргэн мэндчилье!

Өнөөдөр эрчүүл гал тогоондоо зогсон хоол бэлдэж, гэргийгээ, ээжийгээ, охидоо баярлуулах гээд шилдэг тогооч болон хөдөлмөрлөж байгаа байх эсвэл ажлын газрын бүсгүйчүүлээ баярлуулах гээд тун завгүй гүйлдэж байгаа байх.

Яадаг ч . . . → Read More: Хаврын баяр, Бүсгүйчүүлийн баярын мэнд хүргэе!

Үртэй хүн жаргадаг…

Охиныг маань Эмэгтэйчүүдийн баяр болж байгаа учир ээждээ зориулж шүлэг бич, гэсэн даалгавар багш нь өгчээ. Тэгээд ах нь дүүдээ туслан шүлгийг нь зохиож өгсөнийг аав нь надад илгээсэн байна. ЭЭЖЭЭ БИ ТАНД ХАЙРТАЙ гэж доош нь цувуулж бичсэнээ л зохиочихсон гээд аав нь их гайхаж байна лээ… Би ч их баяртай байна аа, . . . → Read More: Үртэй хүн жаргадаг…

Душа человека

Откуда мы пришли в этот жизнь? За что мы живём? Что важно в нашей жизне? За что мы так стараемся быть лучше всех? Почему иногда так горько слишать слова? А почему иногда всё кажется так прекрасно?

Я люблю думать. Почему незнаю. Люблю думать обо всём.

В последние дни думаю про назначения жизни, про смысль . . . → Read More: Душа человека