|
|
By GK, on December 23rd, 2011
12-р сарын сүүлчээр бороо орж байна. Мэдээж энэ бол Монголд бараг л боломжгүй зүйл. 40 насыг давталаа ийм зүйл үзээгүй надад нэг л сонин. Бас таагүй ч юм шиг. Цас чахарсан, амнаас цан татсан өвлөө би санана. Олон орон үзсэнгүй ээ. Орос, Япон, Филиппин, Герман, Чех, Австри, Франц мэдээж Хятад ингээд л болоо. Гэхдээ . . . → Read More: Өвлийн бороо
By GK, on December 23rd, 2011
Германы зул сар. Weihachten хэмээн нэрлэнэ. 12-р сарын 24-д тэмдэглэдэг энэ өдөр нь Бурханы хүү Исусын төрсөн өдөр гэнэ. Энэ бүтэн сайнаас 4-н долоо хоногийн өмнөөс эхлэн бүтэн сайн бүрт нэг лаа асааж улмаар сүүлчийн бүтэн сайнд 4-н лаа асааснаар Зул сар болдог аж. Энэ өдөр хүн болгон гэр бүлдээ байж бие биендээ бэлэг . . . → Read More: Weihnachten
By GK, on December 23rd, 2011
2011-12 оны Намрын улиралын зайн магистрын хичээл амжилттай явагдаж дуусч дүн эцсийн байдлаар гарч вэбэд орлоо. Та одоо энд байгаа дүнгээ өөрийнхөө вэбээр орж давхар шалгаарай. Явцын идэвх чармайлт, та бүхний сурсан байдлыг зайнаас тандан мэдэрч бодитоор үнэлэхийг ихээхэн хичээсэн болно. Хэрэв одоо энд байгаа дүнтэй санал нийлэхгүй байгаа бол дараа жил дахин үзэж . . . → Read More: Вэбэд дүн орлоо CS701
By GK, on December 18th, 2011
By GK, on December 16th, 2011
Эрхэм Магиструуд аа, Олон хүн тодорхой шалтгаануудын улмаас онлайн сорилоос хоцорсон байна. Энэ шалтгааныг хэлэлцэн үзээд дахин нэг удаа сорилыг нээхээр боллоо. 2011 оны 12-р сарын 19-ны Даваа гарагийн 09:19 (Улаанбаатарын) цагийн хооронд сорил нээгдэнэ. Энэ СҮҮЛЧИЙН БОЛОМЖ. Жич: Өмнө нь өгсөн оюутнууд дахиж өгөх боломжгүй.
By GK, on December 14th, 2011
Эрхэм Магиструудаа, 17 ны Бямба гараг дотор багтааж лаб-н даалгавраа явуулаарай. Энэ сунгасанд хугацаанд даалгавраа ирүүлж маргаашийн онлайн сорилоо өгсөн оюутаны дүнг бүрэн дэмжиж гаргана. 2011 оны 12-р сарын 17 сүүлчийн хугацаа шүү. Даалгавраа явуулахдаа лаб-н даалгавар явуулах зааврыг мөрдөх хэрэгтэйг анхаар. Эс бол тооцохгүй.
By GK, on December 14th, 2011
Гурван сайхан эгчийн минь нэг нь Хүний их Эмч байсан юм. Тэр болгон хүний мөрөөдөөд элсэж чаддаггүй байсан сургуульд өөрийн чадлаар орж эмч хэмээх нарийн мэргэжлийг эзэмшижсэн аргагүй л хүний төлөө төрсөн нэгэн байсан билээ. Ах дүүсийнхээ төлөө амиа ч өгөхөөс буцахгүй тийм л сайхан сэтгэлтэй бүсгүй байсан юм, миний эгч. Хүний үздэгийг үзэж, . . . → Read More: Гурван эгчтэй байлаа…
By GK, on December 12th, 2011
Хайртаасаа би Хайр нэхлээ Хань минь чи Харийн нутагт хүний газар Халж байна уу? Даарч байна уу? Хамаагүй цаггүй ажиллаж сууна уу? гэж Халамжилж асуугаасай, гэж Хайртаасаа би хайр нэхлээ Санаж байна, үгүйлж байна Сайхан чамаараа дутаж байна гэж Зүүдэлж байна, бодож байна Зүйрлэшгүй ихээр санаж байна гэж Сонсохсон гэхдээ чамаасаа би Сонор тавин . . . → Read More: Хайр нэхэх сэтгэл
By GK, on December 12th, 2011
Сурч боловсрохыг эрхэм болгосон хэнд ч гэхнээ энэ мэдээ чухал гэж бодлоо. Та тэтгэлэгээр урт богино хугацаагаар хилийн дээс алхамаар байгаа бол доорх холбоосуудаар орж тогтон анхааралтай уншаад өргөдлөө өгөөд үзээрэй. Учир нь нэгдүгээр зорилгот бүлэг дотор Монгол улс багтсан байгаа нь таны өргөдөл хангалттай сайн бичигдсэн бол энэ тэтгэлэгт хамрагдах магадлал өндөр байгаа . . . → Read More: Гадаадад сурахыг хүсдэг бол үүнийг заавал уншаарай
By GK, on December 9th, 2011
Энэхүү зарыг маш анхааралтай тогтон уншихыг зөвлөж байна!!!
Сүүлчийн сорилын өдөр өөрчлөгдлөө.
Сонгуультай холбоотойгоор Магистрын хичээл бакалаврынхтай ижлээр нэг долоо хоногийн өмнө дуусах болсон мэдээг сая надад сургуулиас өглөө. Энэ мэдээг сургуульд төвөөс өчигдөр орой дуулгасан байна. Иймд бид сорил авах өдрөө өөрчилж өмнө сорил авахаар тогтсон байсан өдрөө шалгалтаа авахаар шийдвэрлэснээ мэдэгдэж байна.
. . . → Read More: Сорил ба Шалгалт – CS701
|
|
Recent Comments