Бүсгүй болгон цэцэг билээ

Яргуун дэлбээ шиг уяхан охидын Ялдам инээмсэглэл шиг цэцэгсэд би дуртай…

Миний найз мундаг нэгэн бүсгүй байдаг юм. Эрдэмтэн, хэд хэдэн хэлээр чөлөөтэй ярьдаг, айлыг авч яваа Монголын олон гайхалтай эмэгтэйчүүдийн жишээ. Тэднийд нэг удаа би очиж цай уухдаа гал тогооны өрөөнд нь өөрөө бүтээсэн ваартай цэцгэн хатгамал байхыг харсан. Үнэхээр гайхалтай. Эмэгтэй л . . . → Read More: Бүсгүй болгон цэцэг билээ

Молор Эрдэнэ

…Тахийн удамт Монгол адуу Тахилга сүлдэнд мөнхөрсөн адуу Эрийн заяа Молор Эрдэнэ минь ээ Эргээд олдошгүй морин Эрдэнэ…

Салхи сөрөн давхих сайхан морийг хараад сэтгэл хөдөлдөггүй Монгол хүн ховор бизээ. Би гоё жаазтай улаан морийг анх дэлгүүрт байхыг хараад дуу алдаж байсан юм. Тэгсэн зурсан биш хатгасан гэхээр нь бүүр ч их гайхаж . . . → Read More: Молор Эрдэнэ

Онлайн уулзалтын тайлан

2011 оны 11-р сарын 30 ны өдөр онлайн явагдсан хэлэлцүүлгийн тайланг Магистр оюутан М.Алтанхуяг бичиж явуулсныг ямар нэгэн засваргүйгээр гаргав.

Онлайн хэлэлцүүлгийн Тайлан

Тайланг хугацаанд нь амжилттай хийсэн М.Алтанхуяг-т нэмэлтээр 3 оноо өглөө.

Нэмэлт онооны даалгавар – CS701

Эрхэм Магистр оюутнууд аа, Та бүхний хүсэлтээр нэмэлт оноо авах боломжтой жишээ бодлогыг энд орууллаа. Үүнийг сайн дураараа хийж оноогоо өсгөж болно. Хийгээгүй хүнээс оноо хасахгүй.

Matlab програмын график боломж Өгөгдсөн файлд байгаа жишээнүүдийг хийгээд гарсан үр дүнгээ хавсарган, хэрхэн хийснээ тайлбарлан, мөн өөрөө нэмэж ижил төсөөтэй график байгуулаад иж бүрэн тайлан болгон . . . → Read More: Нэмэлт онооны даалгавар – CS701

Эхээ үгүйлэх үрийн сэтгэлийн үгс

Ээжийгээ гомдоосон хором бүрээ би зүхнэм Ээжийдээ гаргасан ааш бүртээ би харууснам Энэ хорвоод таныгаа үүрд мэт санасан Эгэл гэнэн насаа харин би буруутгахгүй ээ

Намайг л гэж хэлсэн үгсийг тань Нандин сургааль гэж ойлгоогүй ч Нас маань ирэхээр өөрөө эх болохгүй юм шиг Наадаж явсан залуу насаа би буруутгахгүй ээ

Хайрын галанд шатаж . . . → Read More: Эхээ үгүйлэх үрийн сэтгэлийн үгс

Явцын оноогоо хэрхэн бүрэн авах вэ?

Эрхэм Магистр оюутнууд аа,

Одоо Магистрын 13-р долоо хоног явагдаж байна. Удахгүй хичээл дууслаа. Та явцын оноогоо бүрэн авахыг хүсч байгаа бол дараах зүйлд дахин анхаарлаа хандуулна уу! – 14-р долоо хоногийн Баасан гараг дотор багтааж бүх лабораторийн ажлуудаа илгээх. – Лабораторийн даалгавраа илгээхдээ мэйлийн гарчиг дээрээ Нэр, Кодоо бичнэ. – Лабораторийн тайлангаа текст . . . → Read More: Явцын оноогоо хэрхэн бүрэн авах вэ?

VU Fellowship Programme – Тэтгэлэг

Магистрт сурч байгаа Эрхэм оюутнууд аа, Та энэ тэтгэлэгийг заавал сонирхох хэрэгтэй хэмээн би бодлоо. Шалгуур нөхцөл нь их боломжийн юм байна. Англи хэлний зохих мэдлэгтэй оюутан энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 2012 оны 3-р сарын 1-ны дотор материалаа бүрдүүлж өгөх юм байна. Хугацаа хангалттай. Өөртөө итгэлтэй зүтгэлтэй хүн 15000 евроны энэ тэтгэлэгт . . . → Read More: VU Fellowship Programme – Тэтгэлэг

Онлайн сорил – S.CS701

Онлайн сорилын мэдээ

2011 оны 12-р сарын 21-ны Лхагва гарагт ШУТИС-н Тестийн програмаар (http://www.testcenter.edu.mn/) орж сорилоо өгнө үү.

Сорил нээлттэй байх цаг: Улаанбаатарын цагаар 09:00 цагаас 19:00 цагийн хооронд Асуултын тоо: 120 Үргэлжлэх хугацаа: 120 минут

Оюутаны булан гэсэн хэсгийг сонгож өөрийн нэр нууц үгээрээ нэвтэрч ороод S.CS701 гэсэн тестийг сонгон хариулж эхэлнэ. Асуултанд . . . → Read More: Онлайн сорил – S.CS701

Хөтлөгч 2 – Д.Болормаа

2011 оны 11-р сарын 30-ны өдөр хийх Онлайн хэлэлцүүлэгийн хоёр дахь хөтлөгчөөр Д.Болормаа сонгогдлоо. Таны энэ өдрийн ажилд амжилт хүсье!

Хөтлөгч 1 – Д.Наранцэцэг

2011 оны 11-р сарын 30-ны өдөр хийх Онлайн хэлэлцүүлэгийн эхний хөтлөгчөөр Д.Наранцэцэг сонгогдлоо. Таны энэ өдрийн ажилд амжилт хүсье!