|
|
By SGK, on October 31st, 2025
Аавыгаа бурхан болоход би 27н настай байлаа. Орост сургууль төгсчихсөн, их сургуулийн багш болчихсон, айлд бэр орчихсон – өөрийгөө ТОМ ХҮН болсон гэж бодож байсан, тэр үед. Өглөөхөн нь аягатай хоолыг нь булаацалдан идэж байсан аав минь орой ажлаасаа ирэхэд амьдын тэмдэггүй хэвтэж байсан тэр өдрийг санахад би одоо өөрийгөө НЯЛХААРАА байсныг ойлгодог. Хүн . . . → Read More: Хагацал…
By SGK, on October 2nd, 2025
History of ISCSET
Олон улсын ISCSET 2025 хурал ШУТИС дээр амжилттай болж өнгөрлөө.
Closing ceremony
Тэртээ 2011 онд анх Германтай хамтарсан олон улсын семинар хийх санаа төрсөн минь ийнхүү өргөжин тэлсээр Скопуст эмхэтгэл нь эрэмбэлэгддэг олон улсын хурал болон хөгжиж чадлаа.
Энэ он жилүүдэд надад итгэж, намайг дэмжиж, хамтарч ирсэн . . . → Read More: ISCSET 2025
By SGK, on September 1st, 2025
9-н сарын 1-н болбоос ерөөсөө бидни баяр – гээд л дууланхан хүүхдүүд сургууль руугаа алхдаг сайхан өдөр дөө.
Эрдэм номыг дээдэлдэг бүх хүмүүст, Багш нартаа: Хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе ээ.
Улс орон минь жилээс жилд олон шинэ сургууль, цэцэрлэг нээж, залуу үеэ анхааран урагшлан хөгжих болтугай.
By SGK, on January 3rd, 2025
Цахим харилцааны олон төрлийн нэгэн чухал хэлбэр бол ЦАХИМ ШУУДАНгаар харилцах харилцаа юм.
Ялангуяа энэ харилцаа Ковидын үед ямар чухал болохоо батлан харуулсан бөгөөд одоо ч олон мянган хүний өдөр тутмын ажлын гол хэрэгсэл болсоор байна. Иймээс орчин цагийн хүний эзэмшвэл зохих зөөлөн чадваруудын нэг нь цахим шууданг мэргэжлийн түвшинд зөв сайн бичиж сурах, . . . → Read More: Цахим харилцаа (2) – Албан цахим шуудан бичих
By SGK, on January 3rd, 2025
Цахим гэдэг үг хэллэг бидэнд шинэ байсан үе саяхан билээ. Гэтэл одоо энэ үгийг эгээ л Монгол хэлний эх үгийн санд байсан мэт хялбар хэлж өргөн ашиглаж байна. Электрон сурах бичиг, электрон сургалт гэх зүйлсийг орчуулахдаа ЦАХИМ гэдэг үг хэллэг оруулж ирж байсан. Сүүлийн үед дикитал, тоон гэсэн үг хэллэг ч яригдах боллоо.
Цахим . . . → Read More: Цахим харилцаа (1)
By SGK, on January 1st, 2025
Шинэ оны эхний өдөр амгалан сайхан эхэлж байна. 🙂
Өнгөрсөн онд олж авсан хичээл, туршлага дээрээ тулгуурлан шинэ ондоо илүү ухаажсан, илүү хөгжсөн нэгэн болохын төлөө хичээн амьдарнаа.
Та ч гэсэн шинэ оныг ШИНЭ БОЛОМЖ хэмээн харж, өнгөрсөнийг тэнд нь орхиод бүхий л талбартаа ШИНЭЭР ЭХЛЭЭД үзээрэй.
Эх дэлхийн ИРГЭН бид нэг нэгэнээ дэмжин . . . → Read More: 2025 он
By SGK, on January 5th, 2024
2024 он гараад удаагүй байна. Өнгөрсөн оноо дүгнэнхэн шинэ оныхоо зорилгуудаа босгоод аль эрт эхнээс нь мөрдөж биелүүлээд явж л байна.
Хувь хүний хувьд, гэр орны хувьд бүх зүйл амгалан сайхан бүтэж байгаад баяртай л сууна.
Гэвч эх ороноо бодохоор, эх оронд минь өрнөж байгаа зүйлсийг ажиглахаар тэнд байдал нэг л биш байгааг улам . . . → Read More: Шинэ он – Шинэ зорилтууд
By SGK, on January 20th, 2023
Эрдэм судлалын ажил эрхэлж байгаа судлаач нарыг эрэмбэлж жагсаадаг вэб сайтаас мэдээллээ олж авлаа.
Жил жилд ингээд хараад явахад баримжаагаа аваад байх зүгээр санагдлаа. Бусад судлаач нар сонирхвол ЭНД дарж вэб сайттай нь танилцаарай.
Эрдэмд орой үгүй гэдэг. Суралцаад судлаад бичээд хэвлүүлээд хамтраад ажиллаад л байж дээ…
Энэ хүртэл зам заасан эрдэмт багш нар, . . . → Read More: Судлаачидын эрэмбэ тодорхойлогч AD Scientific Index
By SGK, on January 3rd, 2023
Шинэхэн 2023 оны мэндийг блогийн уншигч нартаа хүргэе.
Он жилийн уртад шалгаран үлдсэн үнэнч уншигч та бүхэндээ баярлалаа.
Энэ онд Та эрүүл энх байж, бодсон сэтгэсэн ажил бүрээ амжилттай гүйцээж, амжилтаар бялхсан, аз жаргалаар дэлгэрсэн он байх болтугай гэж ерөөе.
By SGK, on September 1st, 2021
Шинэ хичээлийн жил эхэллээ.
Ямар ч бэрхшээл таарч тохиож байсан боловсролыг орхихгүй байх нь улс орны хөгжлийн бат суурь хэмээн итгэдэг хүний хувьд, багшийн хувьд, иргэний хувьд энэ өдрийг баяртайгаар угтан авч байна.
9-н сарын 1-н ерөөсөө бидний баяр гээд л дуулан алхаад сургуульдаа орж байсан сурагч нас саяхан мэт.
Цаг хугацаа ниссэн ниссээр . . . → Read More: Шинэ хичээлийн жил
|
Recent Comments