Хайр нэхэх сэтгэл

Хайртаасаа би Хайр нэхлээ Хань минь чи Харийн нутагт хүний газар Халж байна уу? Даарч байна уу? Хамаагүй цаггүй ажиллаж сууна уу? гэж Халамжилж асуугаасай, гэж Хайртаасаа би хайр нэхлээ Санаж байна, үгүйлж байна Сайхан чамаараа дутаж байна гэж Зүүдэлж байна, бодож байна Зүйрлэшгүй ихээр санаж байна гэж Сонсохсон гэхдээ чамаасаа би Сонор тавин . . . → Read More: Хайр нэхэх сэтгэл

Эхээ үгүйлэх үрийн сэтгэлийн үгс

Ээжийгээ гомдоосон хором бүрээ би зүхнэм Ээжийдээ гаргасан ааш бүртээ би харууснам Энэ хорвоод таныгаа үүрд мэт санасан Эгэл гэнэн насаа харин би буруутгахгүй ээ

Намайг л гэж хэлсэн үгсийг тань Нандин сургааль гэж ойлгоогүй ч Нас маань ирэхээр өөрөө эх болохгүй юм шиг Наадаж явсан залуу насаа би буруутгахгүй ээ

Хайрын галанд шатаж . . . → Read More: Эхээ үгүйлэх үрийн сэтгэлийн үгс

Битгий гутар бүсгүй минь!

Анхны үнсэлт ариухан сэтгэл Аав ээждээ ч өгөөгүй халамж Ах дүүдээ ч зарцуулаагүй цаг Аз жаргалыг мөрөөдсөн хүсэл          Өөрөөсөө ч харамлан байж          Өнгөлөг бүхнээ зориулан байсан          Үеийнхнээсээ ч зугтан байж          Үргэлж түүндээ үнэнч явсан Гал халуун дурлал минь гэж Ганц миний хайр гэж Гаравч оровч хамт . . . → Read More: Битгий гутар бүсгүй минь!

Зөвхөн чамдаа хэлэх үгс

Чамайг би бодно Цаг үргэлж хүснэ Чамайг би санана Цаг үргэлж үгүйлнэ Хүний газар харийн нутагт Хүсэл сэтгэлээ хямгадан явахдаа Хүүхэн биеэ чамдаа өгсөнөө Хүүхэд төрүүлж эцэг эх болсноо Уурлаж, хэрэлдэж, муудалцаж байснаа Уйлалдаж, зодолдож, маргалдаж байснаа Учраан олоод тэврэлдэж байснаа Улмаар бүр эрхлэлдэж байснаа Зорьсон бүхэндээ хамтдаа шамдаж Зовлон бүхнийг хамтдаа туулснаа Залуу . . . → Read More: Зөвхөн чамдаа хэлэх үгс

Хайрт ээждээ зориулав

Намар гадаа иржээ

Настай ээж минь бодогдоно

Надаас хамаарч болдог бол

Намуухан дууг нь сонсохсон

Аагтай шаргал цайг нь

Амсаж таалан уух сан

Ажилсаг даруу төрхийг нь

Ахиад нэг харахсан

Сэтгэлд нь таарсан бэлэг

Өгч нэг баярлуулахсан

Сэгсгэр муухай хүүгээ

Өргөж өгөөд үнсүүлэхсэн

Халуун зөөлхөн гарыг нь

Хацартаа нэг хүргэхсэн

Хайртай . . . → Read More: Хайрт ээждээ зориулав

Бүсгүй заяа

Дурлажээ би чамд гэж хэлэх эрх

Дуулим хорвоод бүсгүй бидэнд заяасангүй

Дурласан сэтгэлээ эхэлж нээх эрх

Дуутай хорвоод бүсгүй бидэнд заяасангүй

Түрүүлж очоод эхэлж мэндлээд

Түүнийгээ бүжгэнд урих эрхгүй

Түмэндээ нэхэх сэтгэлээ илчлээд

Тэврээд авах эрх үгүй

Хайрын захиаг эхэлж бичээд

Халаасанд нь хийх эрх үгүй

Хаашаа ч юм болзоонд уриад

Хайраа илчлэх эрх . . . → Read More: Бүсгүй заяа