|
|
By GK, on March 25th, 2012
Монголоо гэсэн сэтгэлтэй, эх орон ард түмнийхээ төлөө өөрийн чадах бүхнээ хэнээс ч юу ч хариу харалгүйгээр хийж байгаа олон сайхан хүмүүсийн түүхийг мөнхлөн, орчин цагийн залууст тэднийг таниулж өгч байгаа “Монгол Туургатны 100 Эрхэм” нэвтрүүлгийг бэлтгэгч бүх бүтээлч хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлье. Чоймаа багштай хийсэн энэ нэвтрүүлгийг үзсэн хэн ч гэхнээ өөрийн . . . → Read More: Монгол Туургатны 100 Эрхэм – Ш.Чоймаа
By GK, on March 23rd, 2012
Олон мундаг, чадалтай, ухаантай хүмүүсийн талаар бид дуулж байсан. Гэхдээ энэ нэвтрүүлгийг Та заавал үзээрэй. Үнэхээр сэтгэл хөдлөм олон зүйлийг бодогдуулсан үнэн юм ярьж байгаа бас зүгээр ч яриагүй хийж байгаа энэ бодит хүний үгийг сонсож түүнээс үлгэр жишээ авч өөртөө нэгийг бодоорой. Гайхалтай хүний түүхийг цагаа олж бас их сайхан найруулж гаргасан нэвтрүүлгийн . . . → Read More: Монгол Туургатны 100 Эрхэм – Х.Баттулга
By GK, on March 21st, 2012
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг ганцхан манай оронд ч тэмдэглээд өнгөрдөг биш бололтой. Нэрд гарсан шилдэг эмэгтэйчүүдээр дамжуулан эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсгох бусад эмэгтэйчүүд, бүсгүйчүүлд урам зориг өгөх зорилгоор дэлхийн олон орон янз бүрийн арга хэмжээ авч төрөл бүрийн сонирхолтой үйл ажиллагаа явуулан бидний хэлж заншсанаар мартын наймныг тэмдэглэдэг ажээ. АНУ-н Beast TV . . . → Read More: Hillary Clinton юу гэж хэлсэн бэ?
By GK, on March 19th, 2012
“Компьютерийн Техник” 4-р курсынхээн, сонголт эхэлсэн байна шүү. Цагтаа амжиж хийгээрэй. Нөхөж хийгдэхгүй. Хийгдсэн ч торгуультай бас хэл ам ихтэй байдагийг санаж сонголтоо хянамгай хийгээрэй. Залхууралгүй дүнгээ бүгдийг гаргаж төгсөх төлөвлөгөөтэйгээ тулгаарай.
Бие биендээ санаа тавьж ангиараа сонголтоо цагтаа хийгээрэй.
By GK, on March 17th, 2012
Т өрсөн өдрийн мэнд хүргэе гэж Ө нөөдөр танд хэлэх ёстой би Р адио сонсож суухдаа би С анаж бодсон зүйл нь энэ Ө нөөдөр бичсэн энэ шүлгээ Н өгөөдөр танд өгч болохгүй
Ө чигдөр бодсон энэ бодлоо Д утуу бичээд өгч болохгүй Р үсгэн дээр гацлаа би И нээд хүрээд болилоо би . . . → Read More: Хүүгийн мэндчилгээ
By GK, on March 11th, 2012
e-Society 2012 олон улсын хуралд Берлин хотноо оролцож явна. Буудал нь өрөөндөө нет байхгүй нь жаахан асуудалтай болохоос бусдаар хурал дажгүй л болж байна.
Берлин хот ХБНГУ-н нийслэл. 3-н сая 500 мянга орчим хүн амтай (Wiki). Хүн амын нягтрал 1кв кмт 3900. Герман машины үйлдвэрлэлийн орон учир мэдээж олон сайхан машин ихтэй, машины үзэсгэлэн . . . → Read More: Аян замын тэмдэглэл – Берлин, Герман
By GK, on March 7th, 2012
Энэхэн хорвоогийн гэрэл гэгээ нь болсон Бүсгүйчүүд, эмэгтэйчүүддээ, ээжүүддээ, охидууддаа, биднийг хайрлаж, халамжлан жаргааж байдаг эрчүүддээ Хаврын баяр, бүсгүйчүүдийн баярын мэндийг хүргэн мэндчилье!
Өнөөдөр эрчүүл гал тогоондоо зогсон хоол бэлдэж, гэргийгээ, ээжийгээ, охидоо баярлуулах гээд шилдэг тогооч болон хөдөлмөрлөж байгаа байх эсвэл ажлын газрын бүсгүйчүүлээ баярлуулах гээд тун завгүй гүйлдэж байгаа байх.
Яадаг ч . . . → Read More: Хаврын баяр, Бүсгүйчүүлийн баярын мэнд хүргэе!
By GK, on February 27th, 2012
Бельги улсын Антверпен хот (source or map: http://en.wikipedia.org/wiki/Antwerp). 500 мянга орчим хүн амтай. Бельги улсдаа Брюселлийн дараа ордог хоёр дахь том хот. Европдоо 2-рт ордог том боомт хот. Ант гэдэг нь гар гэсэн үг. Верпен гэдэг нь шидэх гэсэн утгатай үг ажээ. Эрт дээр цагийн нэгэн домогтой холбоотой нэр бөгөөд Шидэгдсэн гар гэсэн утгатай. Энэ . . . → Read More: Аян замын тэмдэглэл – Антверпен, Бельги
By GK, on February 22nd, 2012
ХОНЬ (21.03 – 19.04)
Оны 1-р хагаст таны ажил болон ар гэрт багагүй асуудлууд тулгарна. Ихэвчлэн таны ааш араншингаас хамаарах тул өөртөө шүүмжлэлтэй хандаарай. 4-р сарын эцэс хүртэл та ажилдаа маш их бухимдах тул хамт ажиллагсадтайгаа үл ойлголцол багагүй гарна. Харин эсрэгээр яг энэ үед таны санхүүгийн байдал дээрдэх болно. 2011 оны 2-р хагаст . . . → Read More: 2012 он – Ордны зурхай
By GK, on February 22nd, 2012
1995, 1971, 1959, 1935, 1923 оы гахай жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1983, 1947, 1911 оны эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1995, 1923 оны гахай жилтэй эрчүүд элдэв . . . → Read More: 2012 оны зурхай – Гахай
|
|
Recent Comments