2012 оны зурхай – Үхэр

Энэ жил үхэр жилтнүүд санхүүгийн уналтаас ангид байна. Оны эхэнд ажил мэргэжлийн хуваарилалттай холбоотой таагүй болон таатай өөрчлөлт гарч болно. Энэ нь өөртөө дүгнэлт хийж, давуу талаа сэргээх, эерэгээр өөрчлөгдөх түлхэц болно. Оны турш үхрүүдийг бүтээлч, ажил хэрэгч идэвх нь дагалдана. Үхэр жилтэн энэ жил амьдралдаа сайн сайхан өөрчлөлт хийх хүсэлдээ хөтлөгдөн өөрийнхөөрөө бүхнийг . . . → Read More: 2012 оны зурхай – Үхэр

2012 оны зурхай – Хулгана

Энэ он хулгана жилтний хувьд ээлтэй байх ч хувийн болоод нийгмийн амьдралдаа бүх л талаар анхааран, аливаа шийдвэр өөрчлөлтөд хянамгай байхыг сануулж байна. Ашигтай ажлын санал цөөнгүй ирэх ч түүнийг зөв шүүрэн авах эсэх нь танаас хамаарна. Хулгана жилтний аливаад идэвхтэй байдал нь давуу тал болно. Олдсон боломжийг алдахгүй байхад анхаарах хэрэгтэй. Өөрийн зөн . . . → Read More: 2012 оны зурхай – Хулгана

Та сайхан цагаалаарай!

XVII жарны Баясгалан хэмээн Усан Луу жилийн Сар шинийн мэндийг дэвшүүлэн мэндчилье!

Зон олноороо билгийн дээдийг эрхэмлэн баяртай сайхнаар шинэлж Луу жилдээ эрдэм их хурааж, эрүүл энх байж, санасан бодсон сайхан бүхнээ биелүүлэх өлзийтэйй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье!

Герман Улс. Кемниц хот. Олгон Чүлтэм овогт Түдэвдагвын Уранчимэг . . . → Read More: Та сайхан цагаалаарай!

TU Chemnitz – Die Zukunft beginnt hier…

Ирээдүй эндээс эхэлнэ…

Кемницийн Технологийн Их Сургуулийн ийм нэгэн танилцуулга интернэтээс оллоо. Дажгүй л юм байна.

Эзэнгүй Монгол төрийн Эмгэнэл

Энэ төрийн толгойд сууж байгаа улсууд нээрэн ард түмнээ боддоггүй юм байх даа. Хайран ч эх орон минь. Мөнгөнөөс өөр юм толгойд нь байхгүй, хэрэлдэхээс өөрийг хийдэггүй 76, дээр нь мэргэжлийн биш мэдлэггүй сайд нар, ямар ч эрх мэдэлгүй юу ч хийдэггүй Ерөнхийлөгч одоо болимоор юм! Монголын татвар төлөгч ард түмэнг мөлжиж, бас . . . → Read More: Эзэнгүй Монгол төрийн Эмгэнэл

Олон улсын сэтгүүлд ажиллах урилга

Хэрэв та боловсролын чиглэлээр докторын зэрэгтэй, англи хэлний болоод компьютерийн зохих мэдлэгтэй, олон улсын хэмжээний сэтгүүлд зайнаас ажиллах боломжтой бол энд дарж зар уншина уу.

Society for Information Technology and Teacher Education (SITE) Мэдээллийн Технологи ба Багшийн Боловсрол Нийгэмлэг нь олон улсын хэмжээнд олон хурал зохион байгуулдаг, нэлээн хэдэн сэтгүүлийг эрхлэн гаргадаг олон гишүүнтэй идэвхитэй . . . → Read More: Олон улсын сэтгүүлд ажиллах урилга

Багш нарын баярын мэнд хүргэе!

Багш нарын баяр. Нэг л сэтгэл хөдөлгөсөн сайхан баяр. Яагаад гэвэл багш гэдэг Монгол хүний эрхэмлэн дээдэлж явдаг 3-н Эрдэнийн нэгэнд Бурхан багш, Эцэг эхтэй зэрэгцэн шүтэгддэг сайхан мэргэжил учраас тэр байх. Багш хүн гэдэг өөртөө байгаа мэдлэг чадвараа бусадтай, шавь нартайгаа харамгүй хувааж чаддаг онцлогтой хүмүүс. Шавийн эрдэм Багшаас гэж манай ард . . . → Read More: Багш нарын баярын мэнд хүргэе!

Олон улсын хурлын зар

2012 оны 10-р сарын 25-28 -ны хооронд Белги улсад болох боловсролын чиглэлийн олон улсын 3-р их хуралд өгүүлэл бичиж оролцох боломж Танд байна.

Энд дарж хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

4-р сарын 30-ны дотор абстрактаа явуулах ёстой. Бэлтгэх хангалттай хугацаа байна.

Танд амжилт хүсье!

Өмнөд Африкийн инженер эмэгтэйчүүдийн нийгэмлэг

Улс орны хөгжилд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй үүрэг гүйцэтгэдэг цаг нэгэнт ирсэн ч олон оронд хүйсээр ялгаварлан үзэх асуудал хэвээр байна. Үүний эсрэг эмэгтэйчүүд нэгдэн тэмцэж байгаагийн нэгэн жишээ бол Өмнөд Африкийн инженер эмэгтэйчүүдийн нийгэмлэг юм. Та энд дарж тухайн нийгэмлэгийн вэб сайтад зочилж болох бөгөөд бүх агуулга нь англи дээр байгаа нь бас нэгийг . . . → Read More: Өмнөд Африкийн инженер эмэгтэйчүүдийн нийгэмлэг

Сэтгэл ханамж ямар үнэтэй вэ?

. . . Миний бодлоор бид, бид ч юу байхав манайхан бүх зүйлийг хэтэрхий материаллаг өнцгөөр хараад байх шиг санагддаг юм. Үнэ ханш, үнийн өсөлт, доллар төгрөгийн харьцаа, зээлийн хүү гээд л. Гэтэл энэ бүхний цаана мөнгөөр хэмжигддэггүй боловч бодитоор үнэлэгдэхүйц оршин байдаг нэг зүйл бол цаг хугацаа, ханамж гэж нэг юм байдаг. … . . . → Read More: Сэтгэл ханамж ямар үнэтэй вэ?