Тоон ертөнц – суралцах бас сургах шинэ арга зүй

Одоогоор 10 000 болтолоо оролцогчийн тоо нь өсөөд байгаа онлайн сургалтанд сууж байгаа тухайгаа өмнө өгүүлсэн билээ. Унших материал маш ихтэй энэ сургалтаас олон зүйлийг суралцаж байна. Өнөөдөр болох семинарт бэлтгэн нэлээн материал үзлээ. Joi Ito хэмээх нэгэн япон хүн (MIT, Media Lab захирал) хэрхэн суралцсан өөрийн арга барилын талаар өгүүлж байх юм. Тэрээр . . . → Read More: Тоон ертөнц – суралцах бас сургах шинэ арга зүй

Шавь нартаа баярлалаа

Дөнгөж саяхан шавь нар маань надад утсаар дуу дуулж өглөө. Би уяран байж үүнийг бичиж сууна. Миний даасан ангийн хүүхдүүдийн зарим нь энэ жил төгсөж өнөөдөр Дипломоо гардан авсан гэнэ. Тэд маань над руу залгаж “… Эрдмийг сураад буцнаа гэхээр Аюулхай цээжиндээ дүүрэн баяртай ч Эргээд ангидаа суухгүй гэхээр Алаг нүдэндээ сувдан нулимстай…” гээд . . . → Read More: Шавь нартаа баярлалаа

Бодол хөвөрнө…

Эрдмийн мөр хөөнө гэдэг амаргүй даваа. Энэ замаар алхаж яваа хэн бүхэн энэ үгийг ойлгож байгаа гэдэгт би итгэж байна. Хол ойр ямар нэгэн хэмжээгээр хүмүүс энэ замаар заавал алхдаг. Бага, дунд тэгээд их, дээд сургууль. Бүгд л эрдмийн урт замын нэгээхэн хэсэг. Зарим хүмүүс суралцах дуртай байдаг бололтой. Эсвэл шинийг танин мэдэх ч . . . → Read More: Бодол хөвөрнө…

Зул сар

Weihnachten

Weihnachten. Зул сар хэмээн орчуулсан энэ баярыг Германд ийнхүү нэрлэдэг. Ногоон гацуур, гэрлэн чимэглэл зэргээрээ зул сар шинэ жилтэй төстэй ч утга санаа нь огт өөр.

Энэ бол Христийн төрсөн өдөр. Зарим нь 12 сарын 25-д зарим нь 12 сарын 24-нд энэ баяраа тэмдэглэх юм.

Германчууд энэ баярт их ач холбогдол өгнө. . . . → Read More: Зул сар

Сайхан өдөр

Амьдрал үргэлж сайхнаараа, Алтан Нараан… гээд нэг дуу байдаг даа. Хэдийгээр гадаа нэвсийтэл цас ороод хүйтэн байгаа ч миний сэтгэл дулаахан байна. Илтгэлийнхээ ард гарлаа, гарлаа. Сайхан байна өө. Одоо зул сардаа бэлдэнээ ккк. Бүгдээрээ баяр хөөртэйгээр шинэ ондоо бэлдэж байгаа биз дээ. Шинэ он сайхан шүү. Сэтгэлийн дэм өгч бичлэг үлдээсэн бүх зочиддоо баярлалаа.

12.12.12

Миний бие анх герман орныг зорихдоо ингээд өдөр товлоод эрдмийн ажлаа хэлэлцүүлнэ чинээ ер санаагүй байсан билээ. Дээрх гайхалтай тоотой өдөр би сургуулийн хэмжээнд ажлын үр дүнгээ танилцуулахаар өдөр товлогдлоо.

Маш ихээр догдолж бас сандарч байна. Энэ илтгэлээс ихээхэн зүйл хамаарах учир сайн бэлдэх хэрэгтэй. Төрийн сүлд, Түмэн олны минь заяа түшиж эх орныхоо . . . → Read More: 12.12.12

Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийн яриа

Яруу найрагч гэж ийм л хүнийг хэлэх байх даа. Зүгээр ярьж байгаа нь хүртэл найраглал мэт сонсогдоно. Зүрхнээс гарсан үг зүрхэнд хүрдэг гэдэг. Аав ээжээ дурсан санагалздаг сэтгэлийн минь өнгийг яг л гаргаж байх юм. Хүмүүс ээ, Энэхүү Эрхэм хүний үгийг хүлээн авч, амьд сэрүүн байгаа бол Аав, Ээжээ амжиж баярлуулаарай. Тэдэнд их . . . → Read More: Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийн яриа

First visit impressions of USA

I’m sitting in airport of Albany, state New York. A country which I’m knowing only from TV news and attractive movies. One of the big and important countries of world! General impression is positive. But if I had no experiences with Europe may be impression could be different. I compared all a bit with . . . → Read More: First visit impressions of USA

АНУ руу анх удаагаа

Явах бэлтгэлээ хийж сууна. АНУ, АМЕРИК… Энэ орны тухай мөн ч олон сонссон доо.

Бага байхад бол манай орны дайсан, дэлхийг сүйрүүлэх гэж байгаа улс, цөмийн зэвсэгийг үйлдвэрлэгч, арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч хөрөнгөтөн орон, хүний эрхийг боогдуулдаг орон, хар тамхи, мафи ноёлсон хүн амьдрах аргагүй улс, социалист орон бүрийн нийслэл рүү цөмийн пуужин онилчихсон . . . → Read More: АНУ руу анх удаагаа

Хязгаар үгүй амьдрал

Нойр хулжсан шөнө би ажиллах дуртай. Надад зориулж хийгдсэн юм шиг үнэнч Toshiba дээрээ элдэв юм бодолгүй ажиллаж байх сайхан байдаг. Гэвч дандаа ажиллана гэж юу байхав дээ. Хүн л болсон хойно залхана бас уйдна. Багахан хугацаанд ч гэхнээ өөр юм хийж сатаармаар санагдана. Ингэж байгаад сая санаандгүй нэг бичлэг олж үзлээ. Улмаар жаахан . . . → Read More: Хязгаар үгүй амьдрал