|
By SGK, on April 4th, 2019
үргэлжлэл
Алхам 4. Асуулгыг боловсруулах
Асуулга нь өгөгдөл цуглуулахад ашигладаг хамгийн түгээмэл хэрэглэгддэг аргачлал юм. Сайн хөгжсөн, өргөн хэрэглэгддэг аргачлал болох асуулгыг боловсруулах төлбөртэй ба төлбөргүй программын шийдлүүд байдаг. Тэдгээр программуудын тусламжтайгаар онлайн асуулгыг боловсруулан өгөгдөл цуглуулах боломжтой.
SURE загварын асуулгыг өмнөх үе шатууд дээр тодорхойлсон логик бүтцийн дагуу боловсруулах шаардлагатай. Асуулгыг боловсруулахад бэлэн . . . → Read More: SURE загвар: Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар (3)
By SGK, on April 3rd, 2019
Зогсолтгүй суралцах…
Тийм ээ, амжилтын үндэс нь өөр юу ч биш тогтмол, зогсолтгүй суралцах юм.
Заавал анги танхимд очиж суугаад албан сургалтанд хамрагдахыг хэлж байгаа юм биш. Өөртөө таарсан хэлбэрээр, өөрийгөө шахаж дарамтлахгүйгээр, тааламжтай арга барилаараа СУРАЛЦАХ юм. Юунд суралцах вэ? гэж үү?
Юу ч байж болно. Техник технологитой холбоотой зүйл, эсвэл хэл соёлтой . . . → Read More: Амжилтын үндэс юу вэ?
By SGK, on April 2nd, 2019
үргэлжлэл
Эдгээр найман үе шатуудыг товч тайлбарлая.
Алхам 1. Үндсэн зорилгыг тодорхойлох
SURE загварын эхний үе шатанд үнэлгээний үндсэн зорилгуудыг тодорхойлно. Заавал амжилттай гүйцэтгэгдсэн байх ёстой хамгийн чухал зорилгуудыг энд бичих бөгөөд эдгээр зорилгуудын үнэлгээ нь нийт үнэлгээний дүнд шууд нөлөөлнө. Үндсэн зорилгуудаас нэг л зорилго амжилттай биелэгдээгүй хэмээн дүгнэгдвэл тухайн үнэлгээний ерөнхий дүн . . . → Read More: SURE загвар: Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар (2)
By SGK, on March 29th, 2019
27н жил боловсролын системд хүчин зүтгэсэн энгийн нэгэн багш миний хувьд байнга бодогдож явдаг сэдвээрээ нүүр номны хуудасны нэгэн бичлэгийг 3-р сарын 20-д оруулснаа блог дээрээ байршуулахаар шийдлээ. 3 хан өдрийн дотор энэ бичлэгийг минь 136 хүн уншиж, 25н хүн цааш түгээсэн бөгөөд 22 хүн сэтгэгдэлээ бичиж оруулжээ. Тэгэхээр энэ сэдэв бол зөвхөн миний . . . → Read More: Боловсролын системээ хэрхэн сайжруулах вэ?
By SGK, on March 27th, 2019
Тийм биш шүү…
Судалгаа хүн бүхэнд хэрэгтэй. Ямар ч зүйлийг судалгаагүйгээр эхэлж болохгүй. Хамгийн энгийн жишээ. Та хэлээ сайжруулж хэлний курст сурахаар шийдлээ гэж бодъё. Тэгвэл юуны түрүүнд энэ талаар судалж эхлэх хэрэгтэй. Курсын байршил, төлбөрийн хэмжээ, хичээлийн агуулга, хөтөлбөр, хичэллэх цаг, хичээл зааж байгаа багшийн ур чадвар гээд л бүх талаас нь судлах . . . → Read More: Судалгаа зөвхөн СУДЛААЧ нарт л хэрэгтэй юу?
By SGK, on March 25th, 2019
Хүн амьд явах эрхтэй…
Ингэж тунхагласан хирнээ тэр эрхийг хангаж өгөх талаар төр юу хийж байгаа бол? Энэ хорвоо дээр хамгийн үнэтэй зүйл Эрдэнэт хүний амь гэж би хувьдаа боддог.
Хэний хэн, хэний ямар хамаатан байх ерөөсөө хамаагүй. Өвчиний өмнө хүн бол хүн. Том даргын хамаатан гээд эмнэлэгийн аппарат хэрэгсэл илүү зөв сайн заахгүй. . . . → Read More: Хүмүүс эргэн тойрноо хараасай…
By SGK, on March 24th, 2019
Царай нь барайж хүнээр түшүүлэн шаналгаагаа тэвчин алхах өвдсөн хүмүүс…
Өчигдөр оройноос өнөө өглөө хүртэл 12 гаран цаг ийм л дүр төрх харж сэтгэл эмзэглэн зогсож байлаа… Эгчийн минь бие өвдсөнөөс бид эмнэлэгт очив. Дүүргийн эмнэлэгээс эхлүүлээд хэд хэдэн эмнэлэг дамжиж явсаар өнөө өглөө л эмнэлэгт хэвтүүлж чадлаа. Маргааш эрт хагалгаанд орно…
Эмнэлэг дүүрэн . . . → Read More: Монголын төр минь нүдээ нээгээсэй…
By SGK, on March 22nd, 2019
Ажлын шалтгаанаар нутаг орондоо түр ч гэхнээ эргэн ирлээ.
… Тосоод үнэсэх ээж минь үгүй ч… гэж дууны үг байдаг шиг эрхлэн үнэрлүүлэх ижий аль эрт тэнгэртээ хальсан ч эх орондоо ирэх бүртээ би уяран хайлнам…
Шороо нь бужигнасан зам, тоосонд дарагдаж өнгө гундсан байшингууд, зүлэг ногоон дунд өчигдөрхөн будсан мэт өнгөлөг харагдах хүний . . . → Read More: Эх ороноо эргэхүй
By SGK, on March 21st, 2019
Бүтэц дээр суурилсан үнэлгээний загварыг түүний англи нэршлээс үсэгнүүд сугалах зарчмаар SURE загвар хэмээн нэрлэсэн. Энэхүү загварыг олон жилийн эрдэм судлал, цахим сургалтын туршлага дээр үндэслэн боловсруулсан (U. Tudevdagva, W. Hard [52], [53]). Үнэлгээний загварын гол санаа нь цахим сургалтын үйл ажиллагааны бодит хэрэглээ, хөгжүүлэлтийн практик үндэслэлээс урган гарсан.
Цахим сургалтыг хэрэгжүүлж эхэлсэн эхний . . . → Read More: SURE загвар: Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар (1)
By SGK, on March 20th, 2019
үргэлжлэл
Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь эрчимтэй хөгжин өөрчлөгдөж байгаа цахим сургалтын орчинд тохирсон үнэлгээний загварыг боловсруулах юм.
Энэ зорилгын хүрээнд:
Шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээний загвар боловсруулах Үнэлгээний загварт таарсан тооцооллын аргачлалыг тодорхойлох Шинэ загварыг компьютерийн өгөгдөлөөр туршиж үзэх
гэсэн зорилтуудыг дэвшүүлэн тавьсан.
Судалгааны ажлын дүнд үнэлгээнд оролцож байгаа бүх талуудад ил тод, . . . → Read More: SURE загвар: Удиртгал (4)
|
|
Recent Comments