|
|
By GK, on April 11th, 2012
Düsseldorf хот нь Баруун Германы томоохон хотуудын нэг юм. Rhine голыг даган байрласан энэ хот ойролцоогоор 600 мянган хүн амтай. Дээрх мэдээлэл мэдээжээр Wiki толиос авсан мэдээ. Миний хувьд анх удаа баруун Германы томоохон хотод зочилж үзсэн нь энэ. Хамт Ново-д сурч байсан бүсгүй маань одоо энэ хотод өөрийн гэсэн байр орон худалдан . . . → Read More: Аян замын тэмдэглэл – Düsseldorf
By GK, on April 9th, 2012
Хэрэв та 35 хүрээгүй бөгөөд PhD зэрэгтэй бол ХБНГУ-д судалгаа хийх боломж байна. Өргөдлөө 2012 оны 11-р сарын 2-ны дотор багтаан илгээгээрэй. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
By GK, on April 9th, 2012
Австрали оронг сонирхдог бол Магистр болоод Докторын чиглэлээр сурах тэтгэлэг өгөх өргөдөл хүлээн авах тухай зарыг танд хүргэе! Өргөдлийг 2012 оны 6-р сарын 1-ээс 8-р сарын 31 ны хооронд хүлээн авч цөөхөн тооны хүнд тэтгэлэг олгох юм байна. Гол давуу тал нь ямар ч орны ямар ч мэргэжлийн хүн өргөдлөө өгөх боломжтой. Бас бэлтгэх . . . → Read More: Австралийн Их Сургууль
By GK, on April 8th, 2012
Easter хэмээн нэрлэгддэг Европын орнуудад тэмдэглэдэг бас нэгэн баярын өдрүүд энд болж байна. Бурханы хүү цовдлогдоод улмаар эргэж амилан тэнгэр рүү буцсан гэх энэ өдрүүдэд Easter Bunny хэмээн нэрлэдэг урт чихтэй туулай ирж өндөг нууж орхидог гэсэн домгоор бие биендээ өндгөн хэлбэртэй чихэр голцуу бэлэглэн, өндөг чанаж идэж өнгө өнгийн өндөг гадаа модонд . . . → Read More: Easter Bunny
By GK, on April 6th, 2012
Олон улсын холбооны Эмэгтэйчүүдийн Их Сургуулиас хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүд, сэтгүүлчид, зохиолчид болон нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэн нарт 8-12 сарын хугацаатай тэтгэлэг зарлаж байна. Хугацааг 24 сар болтол сунгах боломжтой ажээ. Та энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Өргөдөл авах хаалтын хугацаа: 2012 оны 6-р сарын 30
By GK, on April 4th, 2012
Хэрэв та компьютерийн чиглэлээр докторын зэрэг (PhD) хамгаалсан бол ХБНГУ болоод АНУ-н сургуулиудын хамтарсан төсөлд хамрагдан судалгааны ажлын баг удирдах боломж байна. Та энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Өргөдөл илгээх хаалтын хугацаа: 2012 оны 11-н сарын 1. Хангалттай хугацаа байгаа учир өөртөө итгэлтэй докторууд энд заавал өргөдлөө өгөөрэй гэж уриалах байна. Танд амжилт . . . → Read More: Гадаадад судалгааны баг удирдах боломж
By GK, on April 3rd, 2012
Гайхалтай юмаа. Энэ шидэт шүлгүүдийг бичсэн бас уншсан Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Танд эрүүл энхийн дээдийг ерөөж урт наслан улам ихийг туурвиж бүтээхийг хүсье! Мөн эдгээр сайхан шүлэгнүүдийг интернэтэд байршуулж байгаа Нойр нь хулжсан Билгүүн-д (sleeplessbilguun) талархаж байгаагаа илэрхийлье!
By GK, on April 1st, 2012
By GK, on March 30th, 2012
Миний бие интернэтээс олсон зараар өргөдөл өгсөний дүнд энэхүү тэтгэлэгийг анх ноднин хүлээн авсан билээ. Улмаар Германд судалгааны ажлаа хийхээр ирэхэд энэ сургууль намайг докторын дараах шатны цолны ажлыг (германд habilition хэмээн нэрлэдэг) хийж хамгаалах санал тавьсан юм. Энэхүү эрдмийн ажлыг нэг жилийн хугацаанд багтаан бүрэн дуусгах боломж бага байсан бодит шалтгааны улмаас бид . . . → Read More: Schlumberger санд баярлалаа
By GK, on March 29th, 2012
Сайн байцгаана уу? Эрхэм оюутнууд аа, залуучууд аа, Германд сурах сонирхолтой хүн байгаа бол анхаарлаа хандуулна уу. Германд хэлний бэлтгэлд сурах нэгэн боломж гарсан талаар танд мэдээлэх гэсэн юм. Германы их дээд сургуульд сурахын тулд DSH шалгалт өгсөн байх ёстой байдаг. Энэ шалгалтыг авах эрхтэй нэгэн сургууль бидэнд санал тавьж суралцах сонирхолтой хүүхдүүд байвал . . . → Read More: Хэлний бэлтгэл – Германд
|
|
Recent Comments