Schlumberger Foundation – хэрхэн өргөдлөө бэлтгэх вэ?

Сайн байцгаана уу? Эрхэм зочид оо, Schlumberger сан нь эмэгтэй эрдэмтэдэд тэтгэлэг олгодог томоохон сангуудын нэг билээ. Жил бүр зарлагддаг энэ тэтгэлэгт судлаач Та өөрийн өргөдлөө өгөх боломж нээлттэй байдаг. Өргөдөл авах хугацаа 9-р сард нээгдэж 11-р сард хаагддаг. Сонголтын 5-н үе шаттай бөгөөд хэрэв та 4-р шатанд үлдсэн бол танаас утсаар ярилцлага авдаг. . . . → Read More: Schlumberger Foundation – хэрхэн өргөдлөө бэлтгэх вэ?

НЭТИ төгсөгчидийн анхааралд

Манай сургууль гадаад оюутан төгссөний 35-н жилийн ой хийх сурагтай байна. НЭТИ-д 5-н жил сураад төгссөн ч Магистрын диплом аваагүй эртний төгсөгч нар зарим нь дипломоо солиулах хүсэлт гаргаж байсан билээ. Энэ асуудлыг би ойн арга хэмжээтэй хавсран шийдвэрлэх санал Гадаад Харилцааны Проректор Цой Е.Б.-д албан ёсоор тавьсан юм. Иймд Магистрын диплом болгон солиулах . . . → Read More: НЭТИ төгсөгчидийн анхааралд

Магадлалын онол – Хичээл №01

Интернэтээс олсон энгийн хирнээ ойлгомжтой санагдсан энэ хичээлийг Монгол тайлбартайгаар оруулав. Судалгаа хийж байгаа хүн бүрт ямар нэгэн байдлаар өөрийн өгөгдөлд статистик, магадлалын онолоор боловсруулах шаардлагатай болдог бөгөөд мартагдсан мэдлэгээ сэргээхэд тань нэмэртэй хэмээн сэтгэв. Би математикийн хүн биш учир үг хэллэг буруу орчуулагдсан бол эрхэм Математикийн багш нар өршөөн үзэж тайлбар нэмэх байдлаар . . . → Read More: Магадлалын онол – Хичээл №01

Mendeley систем

Эрдмийн мөр хөөж байгаа Магистр, Доктор оюутан болоод Судлаач, Профессор багш нартай хуваах нэгэн мэдээлэл байна. Mendeley хэмээх энэ системийг ашигласнаар та судалгааны ажилтайгаа холбоотой олон өгүүлэл олж унших мөн ижил судалгаа хийж байгаа гадаад дотоодын хүмүүстэй холбоо тогтоож хамтран ажиллах боломжтой юм байна. Гэхдээ туршилтын үнэгүй хувилбар нь хязгаарлагдмал боломжтой учир их дээд . . . → Read More: Mendeley систем

Математикийн чиглэлээр сурах бол…

Европын орнуудад сурах сонирхолтой хүмүүст мэдээлэхэд Математик, Компьютерийн чиглэлээр тэтгэлэг өгөх нь их байдаг. Эдгээр чиглэлүүд нь хийсвэр сэтгэлгээ их шаарддаг бас ч тэгээд хүнээс өөрөөс нь нөр их хөдөлмөр хичээл зүтгэл шаарддагаараа бусад нийгмийн чиглэлийн шинжлэх ухаануудаас ялгаатай. Ялангуяа математикийн чиглэлээр докторын зэрэг гадаадад хийх боломж өргөн. Танаас хэлний мэдлэг л шаардана. Хэд . . . → Read More: Математикийн чиглэлээр сурах бол…

Монгол эрдэмтэн бүсгүйд саналаа нэмэрлээрэй!

Сайн байна уу? Эрхэм зочид оо, миний шавь нараа. Та бүхнээс ямар ч мөнгө гарахгүй харин жаахан цаг гарах нэгэн зүйлийг би хүсэх гэсэн юм. Өөрийн судалгааны ажлаараа дэлхийн хэмжээний эрдэмтэдтэй өрсөлдөн шалгаруулалтанд орж байгаа нэгэн эрдэмтэн эмэгтэйд санал өгснөөр Та эх орныхоо эрүүл мэндийн талаар хийж байгаа судалгааны томоохон ажилд хувь нэмрээ оруулах . . . → Read More: Монгол эрдэмтэн бүсгүйд саналаа нэмэрлээрэй!

Доктор оюутнуудад зөвлөх нь

Сайн байцгаана уу? Эрхэм Доктор Оюутнууд аа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн хамт хэд хэдэн зөвөлгөөг өөрийн туршлага дээр тулгуурлан хүргэхийг хүслээ. Хэрэгтэй гэж бодсоноо тогтоож авч хэрэгжүүлээд хэрэггүй гэж үзсэнээ шууд л мартаж орхино биз дээ. 1. Юуны өмнө эрдмийн ажил хийхээр шийдсэн бол шийдвэртээ үнэнч үлдэх хэрэгтэй. Өнөөдөр болохоор хийчихмээр, хамгаалчихмаар . . . → Read More: Доктор оюутнуудад зөвлөх нь

Аян замын тэмдэглэл – Leukerbad, Swiss

Щвейцарь сайхан байгалиа түшиглэн аялал зуучлалыг сайн хөгжүүлж чадсан орон юм. Тэр ч утгаараа хүмүүсийн амрах нөхцөлийг бүрдүүлсэн олон зүйл хийдэгийн нэг нь халуун рашаан түшиглэсэн амралтын усан сан бүхий газар юм. Уулын усан сан хэмээн нэрлэсэн нэгэн халуун рашаантай усан санд бид очиж нэг өдөр боллоо. Олон төрлийн усан массаж болоод төрөл . . . → Read More: Аян замын тэмдэглэл – Leukerbad, Swiss

Аян замын тэмдэглэл – Geneva, Swiss

Geneva хот. НҮБ-н төв байрладагаараа мөн цэцгэн цагаараа алдартай Щвейцарын хоёр дахь том хот. Ойролцоогоор 1’240’000 хүн амтай. Сайхан байгальтай газар бүрийг Щвейцартай зүйрлэдэгийг би олонтоо сонсож байсан. Банкны системээрээ дэлхийд алдартай энэ орныг үзэхийг бодож байсан төлөвлөгөө маань хэрэгжив. Энд ажиллаж амьдардаг дүү охин маань найз эгчийнхээ хамт намайг тосож авлаа. Европын . . . → Read More: Аян замын тэмдэглэл – Geneva, Swiss

Аян замын тэмдэглэл – Düsseldorf

Düsseldorf хот нь Баруун Германы томоохон хотуудын нэг юм. Rhine голыг даган байрласан энэ хот ойролцоогоор 600 мянган хүн амтай. Дээрх мэдээлэл мэдээжээр Wiki толиос авсан мэдээ. Миний хувьд анх удаа баруун Германы томоохон хотод зочилж үзсэн нь энэ. Хамт Ново-д сурч байсан бүсгүй маань одоо энэ хотод өөрийн гэсэн байр орон худалдан . . . → Read More: Аян замын тэмдэглэл – Düsseldorf