|
|
By SGK, on September 11th, 2020
Төрсөн өдөр маргааш гэж бодохоор л сэтгэл хачин догдолдог сон. Хүүхэд байхад, аавдаа гүйж очоод л Ааваа миний төрсөн өдөр ш дээ гэхээр, Аав: Миний хүү хэд хүрч байгаа билээ? гэдэг сэн. Тэд гээд л хэлэхээр өө ёстой том болж байгаа юм байна, алив нэг үнэсье гээд хошуугоо цорвойлгож ирээд нэг үнэрлэчихнэ. Тэгээд л . . . → Read More: Төрсөн өдөр
By SGK, on September 4th, 2020
Цахим Ертөнц FB хуудасны мэдээллээс: 2020 оны 9-р сарын 2-ны нийтлэл.
Тэтгэлэгт хөтөлбөр (16). Нэгэн хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор манай хуудас Тэтгэлэг зарлаж байна . Тэтгэлэгийг хийсэн ажлын гүйцэтгэл, идэвхи чармайлт дээр үндэслэн олгоно. Шагналын сан: 1 сая төгрөг. 1-р байр: 1 оролцогч. 500 000 төгрөг 2-р байр: 1 оролцогч. 300 000 . . . → Read More: Цахим Ертөнц
By SGK, on September 1st, 2020
9-р сарын 1.
Хүүхэд байхад энэ өдөр хамгийн сайхан өдрийн нэг байдаг байлаа. Олон сараар уулзаагүй ангийн хүүхдүүдээ харж баясаад л. Сургуулийн гадаа хөөр баяртай хүүхдүүдийн цангинасан дуу хангинаж байдаг сан. Эцэг эх биднийг дагаж ажлаа алдаад сургуулийн гадаа ирдэг байгаагүй л санагдах юм.
Голцуу л гэрийнхээ ойрхон сургуульд явна. Тиймээс ээж ааваар хүргүүлэхгүй . . . → Read More: Хичээлийн шинэ жил
By SGK, on August 31st, 2020
If you want to share your experience in computer engineering, computer science and educational technologies here is right Symposium for you.
CLICK HERE to visit website of International Symposium on Computer Science, Computer Engineering and Educational Technology (ISCSET-2020).
You are welcome to join us.
By SGK, on July 27th, 2020
Цахим Ертөнц FB хуудасны мэдээллээс: 2020 оны 4-р сарын 15-ны нийтлэл.
Зайнаас суралцах чадвар. Интернэтийн хурд нэмэгдэж өртөг багассан нь улмаар Web 2.0 технологи бий болсон нь зайнаас сургалт өгөх, зайнаас суралцах боломжийг дэлхий нийтэд нээж өгсөн. Та хэдэн ч настай байлаа өөрөө л хүсч байвал зүсэн бүрийн сургалтыг олон хэл дээр хүлээж авах . . . → Read More: Цахим Ертөнц
By SGK, on July 4th, 2020
Цахим Ертөнц FB хуудасны мэдээллээс: 2020 оны 4-р сарын 10-ны мэдээ.
Цахим харилцааны хэл. Цахим ертөнц зах хязгааргүй болохоор энэ ертөнцийн боломж ч бас зах хязгааргүй гэсэн үг. Тиймээс зах хязгааргүй боломжоос та хүссэнээ олж авах нь нээлттэй. Тэгвэл яаж тэр боломжуудыг олж харж, өөрт хэрэгцээтэйгээр ашиглах вэ? гэсэн асуулт зүй ёсоор гарна. Хамгийн . . . → Read More: Цахим Ертөнц
By SGK, on May 5th, 2020
Цахим Ертөнц FB хуудасны мэдээллээс: 2020 оны 4-р сарын 6-ны мэдээ.
Цахим ертөнцийг өргөн цар хүрээтэй харвал ХҮН танд олдож байгаа хоёр дахь амьдрал юм. Хүн төрөхдөө хаана, ямар айлд төрөхөө сонгож чаддаггүй. Тэр бүү хэл өөрийнхөө нэрийг ч сонгохгүй. Тэгвэл ЦАХИМ ЕРТӨНЦ-д та шинээр төрж болно. Та өөрийн гэсэн нэрийн хуудсыг бий болгон, . . . → Read More: Цахим Ертөнц
By SGK, on April 28th, 2020
2020 оны 4-р сарын 6д Цахим Ертөнц FB хуудсыг нээн ажиллуулж эхэлсэн билээ.
Цаашдаа тухайн хуудасны мэдээллүүдээ өөрийн блогтоо давхар түгээж байхаар шийдлээ.
2020 оны 4-р сарын 6-ны мэдээ.
Цахим ертөнцөд ЖАРАН ХОРОМ-д юу болж байдаг вэ? Энэ тухай мэдээллийг олон байгууллага, хувь хүмүүс ч тогтмол гаргаж байдаг (Эх сурвалж ЭНДЭЭС). Allaccess вэб сайтад . . . → Read More: Цахим Ертөнц
By SGK, on March 27th, 2020
Хаалттай хаалганы цаана хийл хөгжим дуугарна. Тийм төгс биш ч сурахыг хичээн тогтмол давтдаг шинэхэн сурагчийн хийлийн нийцтэй нийцгүй ая. Заримдаа тасалдаад ахтайгаа ярилцах бас чиг жиг жуг инээлдэх сонсогдоно… Хүүхдүүд маань ярилцаж байгаа нь тэр. Дүү нь хийлээ давтах болохоор ах дэргэд нь ороод хэвтчихнэ. Дүүгийнхээ тоглолтын завсараар ах дүү 2 юуг ч . . . → Read More: Талархал
By SGK, on March 14th, 2020
Нэгэн насанд юу эсэхийг үзэх билээ гэж хүмүүс ярьж байгааг зөндөө л сонсож байлаа. Нэг их юм бодолгүй сонсоод л өнгөрдөг байсан. 1-р сарын сүүлээс өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа дэлхийн нийтийн төлөв байдал буюу айхтар цар тахалын улмаас энэ үгний учрыг би одоо л ухаж байх шиг…
Нэгэн насанд ёстой л юу эсэхийг үзэх . . . → Read More: Covid-19 юуг илрүүлж байна вэ?
|
|
Recent Comments