|
By SGK, on January 5th, 2024
2024 он гараад удаагүй байна. Өнгөрсөн оноо дүгнэнхэн шинэ оныхоо зорилгуудаа босгоод аль эрт эхнээс нь мөрдөж биелүүлээд явж л байна.
Хувь хүний хувьд, гэр орны хувьд бүх зүйл амгалан сайхан бүтэж байгаад баяртай л сууна.
Гэвч эх ороноо бодохоор, эх оронд минь өрнөж байгаа зүйлсийг ажиглахаар тэнд байдал нэг л биш байгааг улам . . . → Read More: Шинэ он – Шинэ зорилтууд
By SGK, on January 3rd, 2023
Шинэхэн 2023 оны мэндийг блогийн уншигч нартаа хүргэе.
Он жилийн уртад шалгаран үлдсэн үнэнч уншигч та бүхэндээ баярлалаа.
Энэ онд Та эрүүл энх байж, бодсон сэтгэсэн ажил бүрээ амжилттай гүйцээж, амжилтаар бялхсан, аз жаргалаар дэлгэрсэн он байх болтугай гэж ерөөе.
By SGK, on May 29th, 2017
Нэлээн хэдэн жилийн өмнө автобусанд явж байхдаа найз хүүхэндээ мессеж явуулахдаа “busand” явж байна гэж бичсэнээс эхлэлтэй хэсэг хөгжилтэй яриа өрнөсөн юм. Мессеж уншсан найз маань намайг Бусаан хотод явж байна гэж ойлгоод би болохоор Буусанд явж байна гэж бичээд… харилцан жаал инээлдэж байсан юм даг. Тэр үед Бусаан гэж тэр хотод очно гэж . . . → Read More: Аян замын тэмдэглэл – Солонгос Улс
By SGK, on May 8th, 2017
Энэ хорвоод хамгийн хэцүү зүйл нь нэгэнт өнгөрсөн хэнтэй ч болов эргэн уулзах боломжгүй байдаг “хагацал” юм. Амьд байхад нь бид мэдсээр байж хайртай хүмүүсээ тоохгүй л өдөр тутмын асуудалдаа хямарсаар дуусдаг. Гэтэл нэг л мэдэхэд бид хайртай хүмүүсээ алдсан байдаг. Эргэж ирэхгүйгээр одсон хүмүүийнхээ араас “буян хийх” нь бидний сэтгэлээ тайтгаруулах гол арга . . . → Read More: Хойдын буян хийхийн тухайд
By SGK, on February 1st, 2017
Хорвоо надад дандаа сайхан хүмүүс илгээдэг сэн. Сүүлийн хэдэн жилд намайг жаахан туршаад, сориод байх шиг. Тэнэг бүр ичих ямар ч булчирхайгүй хүмүүсийг над руу илгээж би тэдэнд үйлчилж байх юм. Би тэдний тэнэглэлийг уучилсан ч тэд тэнэгтсээр л… Бурхан минь, одоо болно доо. Таны ойлгуулах гээд байгаа хичээлийг би өнөөдөр маш сайн ойлголоо. . . . → Read More: Ичихээ байна гэдэг тэнэглэлийн хамгийн тод илрэл гэмой…
By SGK, on January 1st, 2017
Эрхэм Хүндэт Уншигч Авхай, Таны түмэн амгаланг эрж мэндчилье. 2017 он айсуй явна. Өнгөрөн одож буй 2016 онд миний цахим орон зайд хамтдаа байж, санаа сэтгэлээ харамгүй хуваалцаж байсанд баярлалаа. Үнэт цагаасаа надад зориулж энэхүү блогт минь зочилж байсанд баярлалаа. Шинэ он хүн болгонд шинэ итгэл найдвар, шинэ урам зориг, шинэ хүсэл зорилго, шинэ . . . → Read More: Шинэ он – 2017
By SGK, on December 17th, 2016
Хүн биш гэнэ дээ БИ… Блогийн Уншигч минь болгоомжтой л байгаарай… Хүн биш бичээд байгаа юм байна шүү… Бодолтой л байгаарай… Зугаатай ч хорвоо юмаа даа. Нүүрэн дээр минь тэврээд үнэсэхээ шахдаг хамт ажилладаг багш бүсгүйчүүл минь хоорондоо ингэж ярьдаг гэнэ дээ. 🙂 Хүн болгон чичилж байхад нь дэргэд нь байлаа нэгнийх нь. Хөтөлж . . . → Read More: Хүн биш юм бол би ХЭН бэ?
By SGK, on December 3rd, 2016
Эр эм алин ч бай ХҮН амнаасаа гарсан үгэндээ багтдаг байх хэрэгтэй. Хийнэ гэсэн бол хийдэг, хэлнэ гэсэн бол хэлдэг, авна гэсэн бол авдаг, андууд байя гэсэн бол аашаа тэвчиж андаа хүндэлдэг, өгнө гэсэн бол өгдөг, үзнэ гэсэн бол үздэг, өмнө хэлсэнээ мартдаггүй, өнгө мөнгө хараад шарвадаггүй байх, өрөөлийг биш өөрийгөө захирч сураад, өөрийнхөө . . . → Read More: Алаг үрдээ алсаас илгээсэн сургааль минь
By SGK, on November 29th, 2016
Удахгүй тавь хүрэх нь. Гэтэл би сурсаар л явна… Олон хүмүүс надаас “сурч дуусаагүй л байна уу?” гэж олон өнгөөр асуудаг. Зарим нь үнэхээр гайхсан өнгөөр сонирхож асууж байхад нөгөө хэсэг хүмүүс нь тавласан тохуурхсан өнгөөр, өөр нэг хэсэг хүмүүс нь учрыг эс олсон байдалтай үл итгэсэн маягаар асуудаг. Асуулт бүрт өнгөөс нь хамаарч . . . → Read More: Эрдмийн дээд эрдэм юу вэ?
By SGK, on November 21st, 2016
Энэ уриаг биднийг хүүхэд байхад дунд сургуулийн бараг анги болгонд байршуулсан байдаг байсан сан. Ленин гэсэн нэртэй холбогдон энэ үгийг бидэнд тайлбарлаж тэр хүн хэрхэн хүүхэд байх цагаасаа эхлэн эрдэм номонд шамддаг байсныг ярьж өгдөг байлаа. Социализм гэдэг зүйл нуран унасантай холбоотой эрхэм Ленин багшийн УБ-т байтугай Монгол улс даяар байсан том жижиг хөшөө . . . → Read More: Сур сур бас дахин сур
|
Recent Comments