|
|
By GK, on April 26th, 2012
Сайн байцгаана уу? Эрхэм зочид оо, Schlumberger сан нь эмэгтэй эрдэмтэдэд тэтгэлэг олгодог томоохон сангуудын нэг билээ. Жил бүр зарлагддаг энэ тэтгэлэгт судлаач Та өөрийн өргөдлөө өгөх боломж нээлттэй байдаг. Өргөдөл авах хугацаа 9-р сард нээгдэж 11-р сард хаагддаг. Сонголтын 5-н үе шаттай бөгөөд хэрэв та 4-р шатанд үлдсэн бол танаас утсаар ярилцлага авдаг. . . . → Read More: Schlumberger Foundation – хэрхэн өргөдлөө бэлтгэх вэ?
By GK, on April 22nd, 2012
Интернэтээс олсон энгийн хирнээ ойлгомжтой санагдсан энэ хичээлийг Монгол тайлбартайгаар оруулав. Судалгаа хийж байгаа хүн бүрт ямар нэгэн байдлаар өөрийн өгөгдөлд статистик, магадлалын онолоор боловсруулах шаардлагатай болдог бөгөөд мартагдсан мэдлэгээ сэргээхэд тань нэмэртэй хэмээн сэтгэв. Би математикийн хүн биш учир үг хэллэг буруу орчуулагдсан бол эрхэм Математикийн багш нар өршөөн үзэж тайлбар нэмэх байдлаар . . . → Read More: Магадлалын онол – Хичээл №01
By GK, on April 21st, 2012
Эрдмийн мөр хөөж байгаа Магистр, Доктор оюутан болоод Судлаач, Профессор багш нартай хуваах нэгэн мэдээлэл байна. Mendeley хэмээх энэ системийг ашигласнаар та судалгааны ажилтайгаа холбоотой олон өгүүлэл олж унших мөн ижил судалгаа хийж байгаа гадаад дотоодын хүмүүстэй холбоо тогтоож хамтран ажиллах боломжтой юм байна. Гэхдээ туршилтын үнэгүй хувилбар нь хязгаарлагдмал боломжтой учир их дээд . . . → Read More: Mendeley систем
By GK, on April 17th, 2012
Сайн байцгаана уу? Эрхэм Доктор Оюутнууд аа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн хамт хэд хэдэн зөвөлгөөг өөрийн туршлага дээр тулгуурлан хүргэхийг хүслээ. Хэрэгтэй гэж бодсоноо тогтоож авч хэрэгжүүлээд хэрэггүй гэж үзсэнээ шууд л мартаж орхино биз дээ. 1. Юуны өмнө эрдмийн ажил хийхээр шийдсэн бол шийдвэртээ үнэнч үлдэх хэрэгтэй. Өнөөдөр болохоор хийчихмээр, хамгаалчихмаар . . . → Read More: Доктор оюутнуудад зөвлөх нь
By GK, on April 1st, 2012
By GK, on March 26th, 2012
Европын холбооны биш орны эрдэмтэдэд өгөх судалгааны тэтгэлэг зарлагджээ. Хамгаалснаас хойш 18 жил хараахан болоогүй байгаа дэлхийд судалгааны ажлаараа танигдсан Эрдэмтэдийг энэ тэтгэлэгт өргөдлөө өгөхийг урьж байна. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
By GK, on February 19th, 2012
Сайн байцгаана уу? Эрхэм Зочид минь,
Энд би өөрийнх нь зөвшөөрлийн дагуу Индонезийн нэгэн эмэгтэй эрдэмтэн Sidrotun Naim-н тухай хийсэн богино хэмжээний киног тавилаа. Sidrotun Naim Schlumberger сангийн тэтгэлэгийг 2010 онд хүртсэн бөгөөд 2009 онд L’Oréal-UNESCO For Women in Science (FWIS) – хэмээх дэлхийн шилдэг эмэгтэй эрдэмтэд өгдөг нэр хүндтэй шагналыг хүлээн авсан байна. 2002 онд . . . → Read More: Science for life
By GK, on February 13th, 2012
Сайн байна уу? Эрхэм Зочин минь,
Энэ бичлэгийг сонгон уншиж байгаа бол таныг би эх орны хилийн дээс алхаж гадаад оронд сурч боловсрохыг хүсч тэмүүлж явдаг өөдрөг бодолтой, өөртөө зорилготой нэгэн байна хэмээн ойлгож дараах бяцхан зөвөлгөөг өгмөөр байна.
Юу хүсч байгаагаа тодорхойл. Гадаад орон руу явъя гэж бодсон бол эхлээд үнэхээр юу хүсээд . . . → Read More: Гадаадад сурахыг хүсч байгаа хүнд зөвлөх нь
By GK, on February 6th, 2012
“Оюутны бие даах ажил бол их, дээд сургуулийн сургалтын чухал бүрэлдэхүүн хэсэг, суралцахуйн дээд хэлбэр мөн “ сэдэвт онол-практикийн бага хурлыг ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болон бусад их, дээд сургуулиудыг оролцуулан / улсын хэмжээнд/ 2012 оны 4-р сарын 12-13 нд ШУТИС дээр зохион явуулахаар бэлтгэж байна. (Энд дарж эх зарлалыг харна уу)
Эндээс санаа авч одоо . . . → Read More: Бие даалтын хичээл!!!
By GK, on February 5th, 2012
Судалгааны ажил маань яван явсаар боловсролын үнэлгээ хийх, сургалтын чанарыг тодорхойлох, хэмжих арга технологитой шууд холбогдсон учир энэ талаар нэлээн уншиж байна. Хэд хэдэн шинэ ном авч уншиж байгаагийн заримаас нь хэсэглэн блогтоо тавихаар шийдлээ. Энэ удаад Боловсролын үнэлгээг яагаад хийх шаардлагатай талаар товчхон өгүүлье (Энэхүү материалыг судалгааны чиглэлээр ашиглахад нээлттэй боловч материалын үндсэн . . . → Read More: Боловсролын үнэлгээний асуудалд – 01
|
|
Recent Comments