SURE загвар: Үнэлгээний загварууд (5)

үргэлжлэл

Европын холбоо “Цахим сургалтын үнэлгээ” гэсэн тайланг 2006 онд хэвлэн гаргажээ [5]. Энэхүү тайланд цахим сургалтын үнэлгээний загваруудын тухай тусгасан байдаг. Тайланд цахим сургалтын үнэлгээтэй холбоотой судалгааны чиглэлүүдийг арван бүлэгт хуваажээ:

Тусгай цахим сургалтын хөтөлбөрийн судалгаа Уламжлалт сургалттай харьцуулсан судалгаа Цахим сургалтын үнэлгээний хэрэгсэлүүд ба аргачлалууд Хөрөнгө оруулалтын эргэн нөхөлтийн тайлангууд Бенчмаркийн загварууд . . . → Read More: SURE загвар: Үнэлгээний загварууд (5)

SURE загвар: Үнэлгээний загварууд (4)

үргэлжлэл

М.Скривэн [47] үнэлгээний судалгааны судлагдсан байдлын талаар өөрийн дүгнэлтийг өгчээ. Түүний тодорхойлсноор боловсролын үнэлгээний онолд гурван үндсэн шинэчлэлт явагджээ.

Эхний өөрчлөлт одоогоос нэг эриний өмнө явагджээ. Тэр үед үнэлгээг шинжлэх ухаанд тийм ч их нөлөөтэй зүйл биш хэмээн үл тоомсорлон үздэг байв. Үнэлгээ илүү ил тод болжээ. Хоёрдугаар өөрчлөлтийн үед үнэлгээг альфа мэргэжил . . . → Read More: SURE загвар: Үнэлгээний загварууд (4)

SURE загвар: Үнэлгээний загварууд (3)

үргэлжлэл

Тэрчлэн Л.Хоган үнэлгээний аргачлалуудын жагсаалтыг боловсруулан гаргажээ [19]. Үүнд:

Обьект хандлагат Удирдлага хандлагат Хэрэглэгч хандлагат Шинжээч хандлагат Сөрөг хандлагат Оролцоо хандлагат CIRO үнэлгээ Д.Киркпатрикийн үнэлгээ П.Филипийн үнэлгээ

гэх зэргээр ангилжээ.

Үүн дээрээ үндэслэн Л.Хоган хөтөлбөрийн үнэлгээний үүсэл хөгжлийн бүрэн зураглалыг гаргасан байна. Түүний бүтээл нь үнэлгээний онол, үнэлгээний арга аргачлалын чиглэлийн судалгаанд том . . . → Read More: SURE загвар: Үнэлгээний загварууд (3)

SURE загвар: Үнэлгээний загварууд (2)

үргэлжлэл

Л.Хоганы [19] бичсэн “Үнэлгээний хөгжлийн түүхэн замнал” судалгааны ажилд хөтөлбөрийн үнэлгээний хөгжлийг долоон үндсэн хэсэгт хуваан үзсэн байдаг. 1700 оноос 21-р зуун хүртлэх долоон үеийг дараах байдлаар ангилжээ. Үүнд:

1-р үе: Өөрчлөлтийн цаг үе (1792-1900) 2-р үе: Үр ашиг ба туршилтын  цаг үе (1900-1930) 3-р үе: Тэйлерийн цаг үе (1930-1945) 4-р үе: Шүүмжлэлт . . . → Read More: SURE загвар: Үнэлгээний загварууд (2)

SURE загвар: Үнэлгээний загварууд (1)

үргэлжлэл

1.3. Судалгаатай холбоотой ажлууд ба үнэлгээний загварууд

Боловсролын чиглэлийн судалгааны ажлуудын нэг томоохон чиглэл нь үнэлгээний асуудал юм. Учир нь боловсрол бол ямар ч улс орны хувьд оюуны үнэ цэнийг илтгэдэг чухал суурь болж байдаг. Боловсролтой хүмүүс улс орны хөгжилд гол хөдөлгүүр нь болж байдаг: улс төр, эрүүл мэнд, боловсрол, инженерчлэл, нийгмийн болоод . . . → Read More: SURE загвар: Үнэлгээний загварууд (1)

SURE загвар: Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар (7)

үргэлжлэл

Судалгааны төгсгөлд үнэлгээний загвараа туршихад зориулан программ хөгжүүлсэн бөгөөд тэрхүү программ нь таван үндсэн хэсгээс бүрдэнэ.

a) Бүтэц байгуулах. Энэ хэсгийн гол зориулалт нь үндсэн ба дэд зорилгуудыг дүрслэн харуулах, логик бүтцийг байгуулах юм. Энэхүү логик бүтцийн дагуу цугларсан өгөгдлийг боловсруулна.

б) Асуулга боловсруулах. Асуултуудыг оруулахад логик бүтэцтэй уялдуулан асуулгын санг бүрдүүлнэ. Асуулгыг . . . → Read More: SURE загвар: Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар (7)

SURE загвар: Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар (6)

үргэлжлэл

Алхам 8. Үнэлгээний үр дүнг тайлагнах

Аливаа үнэлгээ нь тогтвортой хөгжих үндэс суурь болох ёстой. Үнэлгээ хийгдэж байгаа обьект, субьектийн чухам юу нь болохгүй байгааг тодруулах, амжилттай болж байгаа хэсгийг ч илрүүлэх, тэрчлэн нэмэж сайжруулах шаардлагатай зүйлийг ч тодруулах нь үнэлгээ хийх гол зорилго болно. Үнэлгээний тайлан сайн байх нь шийдвэр гаргах үйл . . . → Read More: SURE загвар: Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар (6)

SURE загвар: Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар (4)

үргэлжлэл

Алхам 6. Өгөгдөл цуглуулах

Логик бүтэц дээр суурилсан үнэлгээний аргачлалаар үнэлгээг хийж байх үед өгөгдлийг цуглуулахдаа одоо ашиглагдаж байгаа ямар ч аргыг ашиглаж болно. Уламжлалт техник буюу хэвлэмэл асуулгаар өгөгдлийг цуглуулах тохиолдолд цугларсан өгөгдлийг цахим хэлбэрт оруулахад хүний нөөцийг ашиглаж таарна. Энэ тохиолдолд хүнээс хамааралтай алдаа гарч өгөгдөл гажих магадлалтай.

Сүүлийн үед вэбэд . . . → Read More: SURE загвар: Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар (4)

SURE загвар: Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар (3)

үргэлжлэл

Алхам 4. Асуулгыг боловсруулах

Асуулга нь өгөгдөл цуглуулахад ашигладаг хамгийн түгээмэл хэрэглэгддэг аргачлал юм. Сайн хөгжсөн, өргөн хэрэглэгддэг аргачлал болох асуулгыг боловсруулах төлбөртэй ба төлбөргүй программын шийдлүүд байдаг. Тэдгээр программуудын тусламжтайгаар онлайн асуулгыг боловсруулан өгөгдөл цуглуулах боломжтой.

SURE загварын асуулгыг өмнөх үе шатууд дээр тодорхойлсон логик бүтцийн дагуу боловсруулах шаардлагатай. Асуулгыг боловсруулахад бэлэн . . . → Read More: SURE загвар: Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар (3)

SURE загвар: Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар (2)

үргэлжлэл

Эдгээр найман үе шатуудыг товч тайлбарлая.

Алхам 1. Үндсэн зорилгыг тодорхойлох

SURE загварын эхний үе шатанд үнэлгээний үндсэн зорилгуудыг тодорхойлно. Заавал амжилттай гүйцэтгэгдсэн байх ёстой хамгийн чухал зорилгуудыг энд бичих бөгөөд эдгээр зорилгуудын үнэлгээ нь нийт үнэлгээний дүнд шууд нөлөөлнө. Үндсэн зорилгуудаас нэг л зорилго амжилттай биелэгдээгүй хэмээн дүгнэгдвэл тухайн үнэлгээний ерөнхий дүн . . . → Read More: SURE загвар: Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар (2)