Үнэлгээний обьектууд

Үнэлгээний гол обьектууд юу байж болох вэ? Оюутнууд болон багш нар боловсролын үнэлгээний гол обьектуудын нэг байсаар ирсэн билээ. Боловсролын үнэлгээний чиглэлийн судалгааны материалууд 60-аад оны үеэс эхлэн суралцагсадын үнэлгээний талаар голлон бичигдэж байв. Тухайн үеийн материалууд дотроос боловсролын системийн бусад обьектууд болох сургалтын хөтөлбөр, сургалтын материал, сургалтын байгууллагуудыг үнэлэх талын судалгааны материал олоход бэрхшээлтэй байдаг. АНУ-н боловсролын системд хийгдсэн хурдацтай судалгааны ажлын хүрээнд (жишээлбэл, Бага ба дунд боловсролын хууль, 1965) боловсролын үнэлгээг шинэ түвшинд гарган зөвхөн суралцагсадын мэдлэгийг үнэлэх биш сургалтын хөтөлбөр, төсөл болон байгууллагуудыг үнэлэх чиглэл рүү хандуулан хөгжүүлсэн байна (Alkin, 1969; Provus, 1971; Scriven, 1967; Stake, 1967; Stufflebeam, 1969; Stufflebeam ба бусад 1971).
Хоёр үндсэн дүгнэлт эндээс гаргасан: Үүнд: (a) Ямар ч зүйл үнэлгээний обьект байж болно. Зөвхөн суралцагсад болоод сургуулийн байгууллагын ажилтан, ажиллагсадыг үнэлэх нь үнэлгээний гол зорилго биш, (б) үнэлгээг үнэн зөв үр дүнтэй хийх хамгийн чухал зүйлүүдийн нэг бол үнэлгээний обьектоо маш тодорхой болгох.
Үнэлгээний обьектууд ийнхүү өргөжсөн нь үнэлгээг чанартай, хэрэгцээтэй үйл ажиллагаа болоход хамгийн чухал нөлөөлөх эхний хүчин зүйл бол ЮУГ үнэлэх вэ? гэдгээ тогтох, тогтоох юм хэмээн үзсэн байна. Энэ санааг анх 1980 онд Scriven үнэлгээний онолд оруулж ирж “the evaluand” гэсэн үг хэллэгийн бий болгосон байна. Юуг үнэлэх гээд байгаагаа тодорхой болгох нь тийм ч хялбар биш алхам. Хэдий ийм ч энэ алхамыг зөв хийснээр үнэлгээг хэрхэн хийх аргачлал, загвараа сонгох улмаар ямар өгөгдлийг хэрхэн цуглуулах вэ? цуглуулсан өгөгдлөө яаж боловсруулах вэе гэдгээ шийдэхэд асар их нэмэртэй байдаг аж. Үнэлгээ хийх обьектоо зөв тодорхой болгох нь үнэлгээний чиглэл зорилгыг тодорхой болгож өгдөг. Энэ нь үнэлгээний үр дүнд үүсэх шийдвэр гаргагч нарын хоорондын маргаан, үйл ойлголцол зэргийг хялбараар шийдвэрлэхэд ихэд чухал хэмээн зарим судлаач нар үздэг байна (Guba & Lincoln, 1981).

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>