Оюутны эрдэм шинжилгээний хурал

Удахгүй 3-н сард уламжлал ёсоор оюутны эрдэм шинжилгээний хурал болдог. Миний удирдлага дор Магистрын ажил бичиж байгаа оюутнууд энэ хуралд заавал оролцох ёстойг анхаарч эртнээс багштайгаа уулзан сэдэв дээрээ ажиллаж эхлэхийг зөвлөж байна.

Үүнээс гадна судалгааны ажлын талаар ойлголт авах, оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцох дадлага туршлах суух сонирхолтой, өөртөө итгэлтэй, бие даан ажиллах . . . → Read More: Оюутны эрдэм шинжилгээний хурал

Импакт фактор өндөртэй сэтгүүлүүдийн жагсаалт

Сүүлийн үед манай улсын эрдэм шинжилгээний чиглэлийн байгууллагууд, их дээд сургуулиуд судлаачдын ажлын бүтээмжийг дүгнэх нэг хэлбэрт Импакт фактор (Impact Factor) оноо өндөртэй сэтгүүлүүдэд хэвлүүлсэн өгүүлэлийг чухалчлан үзэх болсон билээ. Иймд судлаач нартаа нэмэр болно байх хэмээн үзэж өндөр оноотой зарим сэтгүүлүүдийн жагсаалтыг интернэтээс олсоноо хүргэж байна.

Жагсаалтыг эндээс харна уу.

Энд анагаах ухаан, . . . → Read More: Импакт фактор өндөртэй сэтгүүлүүдийн жагсаалт

Виртуал лаб

Виртуал лабораторийг хэн хаана ашиглахыг хүсч байгаа талаар багаахан тандалтын судалгаа хийсэн билээ. Уг судалгааны дүнд виртуал лабораторийг их дээд сургуулийн багш нар сургалтандаа ашиглах сонирхол их байгаа нь ажиглагдсан. Гадаадын орнуудтай харьцуулахад манай улсад дунд сургуулиудад виртуал лабораторийг тэгтлээ өргөн ашиглахгүй байна. Гол шалтгаан нь виртуал лабораторийг бүтээн босгох өртөгний асуудлыг шийдэхэд бэрхшээлтэй . . . → Read More: Виртуал лаб

Залуу судлаач нарт зөвлөх нь

Өөрийн биеэр олж авсан багаахан туршлагаасаа залуучуудтайгаа хуваалцахыг хүсэв.

1. Судалгааны чиглэл. Юуны өмнө хэрэв та Багш л бол хүссэн хүсээгүй ямар нэгэн судалгааны чиглэлийг сонирхож эхлэх нь зөв хэмээн зөвлөх байна. Аль болох эрт эхлэх тусмаа танд сайн. Чиглэлээ тогтоох нь хамгийн хэцүү бөгөөд таны судалгааны ажлын хэтийн хөгжлийг тодорхойлох гол суурь болж . . . → Read More: Залуу судлаач нарт зөвлөх нь

MOOC – Стэнфордын Их Сургууль, Хичээл № 1

Др.Кристэн Сонанни бол Стэнфордын Их Сургуулийн профессор юм. Тэрээр статистикийн чиглэлээр суралцсан, шинжилгээ судалгааны арга зүй болон эрдэм шинжилгээний өгүүлэлийг хэрхэн зөв сайн бичих талаар олон онлайн хичээлийг удирдан явуулсан. Нийтээр зайнаас суралцах буюу МООС хэлбэрийн сургалтыг дөрөв дэх удаагаа явуулж байгаад нь миний бие хамрагдаж байгаа билээ. Олон хэрэгцээтэй ойлголтуудын тухай зааж байгаа . . . → Read More: MOOC – Стэнфордын Их Сургууль, Хичээл № 1

Project Based Learning: Explained

Технологийн эрин зуунд сурган заах арга зүйг өөрчлөн олон шинэ аргачлалаар сургалтыг явуулж байна. Үүний нэг тод илрэл бол БҮТЭЭЛЧ сэтгэлгээнд суурилсан сургалт юм. Та дараах бичлэгийг үзсэнээр төсөл дээр суурилсан бүтээлч сургалт хэрхэн амжилттай байж болох талаар ойлголт авах болно. Асууж тодруулах зүйл байвал бичлэгийн дор үлдээгээрэй.

Судлаач Д.Ганхуяг

Өдөржин сууж хийсэн юмнаасаа залхаад харихаасаа өмнө жаахан өөр шинэлэг зүйл хайн уншдаг зангаараа шинэ мэдээ уншиж байв. Монголчуудын оюуны эрэлт хэрэгцээний талаар блогтоо бичсэн нийтлэл нь сонинд тавигдсан Эрхэмийг Д.Ганхуяг гэдэг ажээ. Улмаар өөрийнх нь эх блогийг олж орлоо. Олон сайхан мэдээлэлийг үнэгүй хүргэдэг Буянтай энэ хүний блогоор Та заавал ороорой.

Залуу сулаач . . . → Read More: Судлаач Д.Ганхуяг

Schlumberger Foundation – хэрхэн өргөдлөө бэлтгэх вэ?

Сайн байцгаана уу? Эрхэм зочид оо, Schlumberger сан нь эмэгтэй эрдэмтэдэд тэтгэлэг олгодог томоохон сангуудын нэг билээ. Жил бүр зарлагддаг энэ тэтгэлэгт судлаач Та өөрийн өргөдлөө өгөх боломж нээлттэй байдаг. Өргөдөл авах хугацаа 9-р сард нээгдэж 11-р сард хаагддаг. Сонголтын 5-н үе шаттай бөгөөд хэрэв та 4-р шатанд үлдсэн бол танаас утсаар ярилцлага авдаг. . . . → Read More: Schlumberger Foundation – хэрхэн өргөдлөө бэлтгэх вэ?

Mendeley систем

Эрдмийн мөр хөөж байгаа Магистр, Доктор оюутан болоод Судлаач, Профессор багш нартай хуваах нэгэн мэдээлэл байна. Mendeley хэмээх энэ системийг ашигласнаар та судалгааны ажилтайгаа холбоотой олон өгүүлэл олж унших мөн ижил судалгаа хийж байгаа гадаад дотоодын хүмүүстэй холбоо тогтоож хамтран ажиллах боломжтой юм байна. Гэхдээ туршилтын үнэгүй хувилбар нь хязгаарлагдмал боломжтой учир их дээд . . . → Read More: Mendeley систем

Залуу докторуудад

Хэрэв та 35 хүрээгүй бөгөөд PhD зэрэгтэй бол ХБНГУ-д судалгаа хийх боломж байна. Өргөдлөө 2012 оны 11-р сарын 2-ны дотор багтаан илгээгээрэй. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.