|
By SGK, on March 27th, 2014
Дэлхийн нэр хүнд бүхий их сургуулиуд зайнаас нийтийг хамарсан сургалт явуулж эхлээд байгаа билээ. Өмнө ийм сургалтын талаар танд хүргэж байсан. Дахин нэг сургалтын мэдээг хүргэе.
4-н долоо хоног үргэлжлэх энэ сургалтанд хамрагдсанаар та сургалтын агуулганд үнэлгээ хийж сурах бөгөөд үнэлгээ хийх аргачлалын талаар үндсэн мэдлэгтэй болно.
Эндээс дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Танд амжилт . . . → Read More: Зайнаас суралцацгаая
By SGK, on January 17th, 2014
Эрхэм судлаачид, эрдэмтэн багш нар болон Блогийн зочидоо,
Бид та бүхнийг 2014 оны 7-р сард ХБНГУ-н Кемниц хотод зохион байгуулагдах зуны семинарт оролцохыг урьж байна. Энэхүү семинар нь 2011 онд анх эхэлсэн бөгөөд 2012 оноос олон улсын шинж чанартай болж өргөжсөн. Тус семинарыг ШУТИС-н Эрчим Хүчий Инженерийн Сургууль, Кемницийн Техникийн Их Сургуулийн Компьютерийн сургуультай . . . → Read More: Зуны семинар -2014, ХБНГУ
By SGK, on October 23rd, 2013
Хийж болохгүй зүйлс. 1. Бусдын хийсэн зүйлээс авсан оруулсан хэсэгтээ заавал ишлэл зааж өгөх хэрэгтэй. Хаанаас ямар хуудаснаас авсанаа оруулахгүй орхих нь байж болохгүй зүйл юм. 2. Аливаа өгүүлэл оршил хэсгээс эхэлдэг. Энэ хэсэгт байгаа өгүүлбэрүүд уншихад энгийн байна уу? Хүмүүст ойлгомжтой байна уу? гэдэг асуултуудыг өөрөөсөө асууж байх хэрэгтэй. (Др.Кристэн ихэхдээ эмнэлэг, билогийн . . . → Read More: Судалгааны өгүүлэл хэрхэн бичих вэ? Хичээл № 1.2
By SGK, on October 20th, 2013
Др.Кристэн Сонанни бол Стэнфордын Их Сургуулийн профессор юм. Тэрээр статистикийн чиглэлээр суралцсан, шинжилгээ судалгааны арга зүй болон эрдэм шинжилгээний өгүүлэлийг хэрхэн зөв сайн бичих талаар олон онлайн хичээлийг удирдан явуулсан. Нийтээр зайнаас суралцах буюу МООС хэлбэрийн сургалтыг дөрөв дэх удаагаа явуулж байгаад нь миний бие хамрагдаж байгаа билээ. Олон хэрэгцээтэй ойлголтуудын тухай зааж байгаа . . . → Read More: MOOC – Стэнфордын Их Сургууль, Хичээл № 1
By SGK, on October 5th, 2013
Эрхэм Магистр оюутан та явцын дүнгээ амжилттай гаргахыг хүсч байгаа бол Бие даалт 1 ээ хугацаандаа өгнө үү. 10-р сарын 11-ны Баасан гарагийн УБ цагаар 23:00 цагаас хойш бие даалт нэгийг хоцорсонд тооцон хүлээж авна. Хоцорсонд тооцон хүлээн авна гэдэг нь хичнээн хугацаандаа амжаагүй ч Та бие даалтуудаа өгч байж л ямар нэгэн дүн . . . → Read More: Бие даалт 1 – сүүлчийн хугацаа дөхлөө
By SGK, on August 20th, 2013
ШУТИС-н ЭХИС-н Электроникийн Системийн Профессорын багийн Профессорын семинар, хэлэлцүүлэгт Та бүхнийг өргөнөөр оролцохыг Урьж байна. Сэдэв: 1. “Зайн сургалтын үнэлгээ – SURE загвар”: Илтгэгч Т.Уранчимэг 2. “Герман улсын боловсролын систем, олон улсын хамтарсан зуны сургалт”: Илтгэгч В.Хардт Хаана: ШУТИС-н Хичээлийн II байр. 634 тоотод Хэзээ: 2013 оны 9-р сарын 10. 15:00-17:00
By SGK, on August 18th, 2013
Англи оронд өөрөө очиж үзээгүй болохоор тэнд сурахыг хүсч байгаа хүмүүст олигтой мэдээлэл өгч чадахгүй байгаадаа хүлцэл өчье. Гэвч нэгэн зочин маань урам хайрласан сэтгэгдэл үлдээснийг уншаад зүгээр сууж чадсангүй ээ. Англи оронд зайнаас суралцаж боломжийн талаар энэд товчхон мэдээлэл орууллаа. Та хэрэв гадаад оронд суралцахыг хүсч байгаа бол эхлээд тэр орныхоо хэлийг их . . . → Read More: Англи улсад зайнаас суралцах
By GK, on March 29th, 2013
Монгол хүү гэртээ сууж байгаад алс холын алдарт MIT сургуульд зайнаас суралцан улмаар дэлхийн олон мянган хүүхдүүдээс мэдлэг чадвараараа шалгаран Тэргүүлжээ. Оллоо онлайн сонинд мэдээлснээр тэрээр дэлхийн 160 000 хүүхдээс оноогоороо тэргүүлж 1-рт жагссан байна. Ямар ч эцэг эх ийм хүүгээрээ, ямар ч сургууль ийм Сурагчаараа, ямар ч улс орон ийм Иргэнээрээ бахархана гэдэгт . . . → Read More: Зайн сургалт – Монгол хүү MIT-д урилгаар сурна
By GK, on February 4th, 2013
Сайн байцгаана уу? Эрхэм Магистр оюутнууд аа? Та бүхэн энэ улиралд миний удирдлага дор зайнаас суралцахаар хичээлүүд сонгосон бол uranchimeg(at)must.edu.mn хаягаар захидал илгээж холбоо тогтооно уу! Та хариу захидалд зайнаас хэрхэн суралцах заавар зөвөлгөө хүлээн авах болно. Захидалын subject хэсэг дээр сонгосон хичээл болон оюутаны кодоо бичнэ! Хичээлтэй холбоотой захидалыг зөвхөн дээрх албан хаягаар . . . → Read More: Шинэ Магистр Оюутнуудын анхааралд
By GK, on January 24th, 2013
Зөвхөн Дөлгөөн болон Нандин надад мэйл бичлээ. Бусад магистр оюутнууд таг байна!!! Дөлгөөний мэдээлснээр бол 2-р сарын 10-н гэхэд сургуульд илтгэлээ өгсөн байх ёстой гэж байна. Эрхэм Магистр оюутан та нэгэнт магистрт суралцахаар шийдэж элсэж орсон бол хөдөлмөрлөх хэрэгтэйг мартаж болохгүй. Энэ удаагийн хуралд илтгэл тавиагүй магистрыг би цаашид удирдах эсэхээ бодож үзэх болно. . . . → Read More: Магистр оюутнуудад – Давтан сануулга
|
Recent Comments