|
By SGK, on June 21st, 2014
Бурхан гэж үнэхээр байдаг уу? гэсэн охины минь асуулт намайг дахиад л бодолд унагаалаа. Хүүхдүүд аав ээжийгээ бүгдийг мэддэг хэмээн боддог учир тэд биднээс асуулт асуудаг. Хэрэв бид шууд хариулж чадахгүй бол эхлээд тэд гайхдаг, аажмаар асуухаа байж бусдаас асуух эсвэл ном сонингоос, орчин үед бол интернэтээс хариултаа хайж буруу зөв ойлголтыг олж авдаг.
. . . → Read More: Бурханаас улбаатай Өвөөгийн тухай дурсамж
By SGK, on May 25th, 2014
One day during discussion some people said to me that Mongolians cannot do some thing really new in IT! It made me “angry” and started run my self protection instinct… I always believed that we add new ideas or theory in the development of computer science. So I said to them: I am Swan . . . → Read More: Swan Day
By SGK, on May 9th, 2014
Өнөөдөр нэгэн шавь маань надаас энэ сэдвээр бичиж өгөхийг хүссэн юм. Тэр бүсгүй маш их ажилтай байгаа аж. Мөн хичнээн мэрийгээд ч ачаалалаа багасгаж, санаснаараа амжуулж чадахгүй байгаадаа өөрийгөө буруутгаж байгаа бололтой. Тэгээд намайг амжуулдаг хэмээн итгэдэг учир туршлагаасаа хуваалцаачээ гэсэн юм. Би тийм ч их сайн амжуулаад байдаг нэгэн биш хэдий ч өөрөө . . . → Read More: Ажил, амьдралын ачааллаа хэрхэн зохицуулах вэ?
By SGK, on April 7th, 2014
Амжилттай байхыг хүсдэггүй хүн гэж үгүй байхаа. Харин тэр болгон бүх зүйл амжилттай бүтээд байдаггүй билээ.
Залуу хүмүүсийг ажиглаад байхад амжилтыг өөрөө л хүрээд ирдэг юм шиг төсөөлдөг бололтой. Мөнгө санхүүгийн талаар хэрхэн амжилттай байдгийн нууцыг би мэдэхгүй ч мэдлэг боловсрол, сурах бүтээхийн хувьд амжилттай байхын нууцын зах зухаас гадарлана гэж бодож байна. Саяхан . . . → Read More: Юу таныг амжилтанд хүргэдэг вэ?
By SGK, on February 23rd, 2014
Өглөө эрт сэргүүлгээр нойроо харамлан арай ядан өндийсөн ч босоод үр хүүхдийнхээ цайг бэлтгэн, дуудаж босгоод сургуульд нь явуулж, улмаар өөрөө ажилдаа гүйх. Орой ядарсан хэдий ч гэртээ баяртайгаар буцан цугларцгааж халуун ам бүлээрээ ширээгээ тойрон суух. Нэг хэвийн ч юм шиг бас заримдаа ядаргаатай ч юм шиг энэ л амьдрал ЖАРГАЛ ажээ… Айхтар . . . → Read More: Жаргал гэж юу вэ?
By SGK, on January 6th, 2014
Бүгд зочин гэдгээ мартаад Бүүр ирсэн мэт аашилдаг Амьдрал нэртэй буудалд Аль ч өрөө танд ноогдож болно
Өөрийнхөө өрөөг өнгөтэй байлгах Өөрт чинь тухтай тавтай байлгах Үргэлж баяраар бялхаж байх Үүрэг бас эрх зөвхөн Танд л бий
Ирсэн бүгд буцдаг Их чанга дүрэмтэй Дэлхий нэртэй 5-н одтой Тэр буудлын Зочид шүү Та бид…
By SGK, on December 24th, 2013
Ухамсарт хүний амнаас гарах байтугай толгойд ч эс бодогдох Уйвайгүй муухай үгээр та намайг доромжилсон ч Удам сайт ухаант хүний үр болсон би Уурсан хорсож өөр шиг чинь загнахгүй
Боловсролтой хүний бодолд ч эс буух Болхи бүдүүлэг үгээр та намайг хэлсэн ч Бусдыг дуурайж булайг хийж сураагүй би Бусармаг явдалыг чинь юман чинээнд . . . → Read More: Эрхэм … Танд зориулав
By SGK, on November 12th, 2013
Үүнээс өмнөх нэгэн бичлэгтээ би хэрхэн бие дааж сурсанаа бичиж байсан. Одоо болохоор нөгөө бие дааж сурсан хэл дээрээ судалгааны ажлаа эмхлэн бичиж байна. Тун амаргүй даваа байна. Хүн бие дааж, практикт тулгуурлан хэл сурах нь дүрмийг орхидог том сул талтай ажээ. Хүнтэй ярилцах, унших, цөөхөн хуудастай юм бичихэд энэ алдаа бага анзаарагддаг бололтой. . . . → Read More: Хэл сурахад учир байна…
By SGK, on October 23rd, 2013
Неспиться… Сижу с моим верним другом. Только он всегда готов быть со мной. Почему иногда жизнь так сложна и непонятно? Быть или не быть? Вопрос сложный и вечный… Надо спать, но не хочеться. Хочеться работать, но не продуктивно. Вот такой момент хочется быть свободным от всех и от всё. Просто быть орёлём и литеть . . . → Read More: Еще одна ночь…
By SGK, on October 18th, 2013
Өчигдөр орой охин маань асууж байна. Охин: “Ээж та бүх асуултанд хариулж чадах уу?” Би: “Охиныхоо хувьд тийм гэж бодож байна” Охин: “Тэгвэл Ээжээ, хүн үхэхээрээ хаачдаг вэ?” Би: “Хүний бие, мах бодигаль болоод сүнсэн биеэс тогтоно. Хүн үхэхээр махан бодьгаль байгальдаа уусч алга болно. Харин сүнсэн бие өөр нэгэн мах бодьгалд шингэх эсвэл . . . → Read More: Охин бид 2-н яриа ба миний бодрол
|
Recent Comments