|
|
By GK, on March 20th, 2012
Хатуу хахир өвлийн өдрүүд алслан холдож урин дулаан хаврын өдрүүд айлсан ирж байна. Хавар гэдэг нэг л сэтгэл хөдөлгөсөн сонин содон улирал. Хүн богинохон настайгаа мэдэхгүй их уйдамхай амьтан. Тэр ч утгаараа цан хүүрэг савссан цасан цагаан өвлөөс уйдан зөөлөн үнэр анхилсан хаврыг мөрөөдөж мод бут гөлөглөн нахиалахыг тэсэн ядан хүлээдэг.
Өдрөөс өдөрт харсаар . . . → Read More: Хавар ирлээ
By GK, on March 18th, 2012
Эр цэргийн баяраар Ээждээ биш аавдаа баяр хүргэ! Энэнээс өөр эрчүүдийн баяр үгүй учир Энэ үеэр л аавдаа баяр хүргэ! Хэдий эрчүүд хатуу ч гэсэн Хүндэтгэж тэдэнтэй эелдэг харьц
Энгийн нэгэн цэрэг ч Эрэлхэг баатар офицер ч Анд нөхөр найздаа ч Аав ах дүүдээ ч Эр цэргийн баярын мэнд хүргэе!!!
Эр цэргийн баярын мэнд . . . → Read More: Эр цэргийн баяр – Эрчүүлийн бүгдийн баяр
By GK, on March 17th, 2012
Өнөөдөр миний хувьд хамгийн түүхтэй баяртай өдрүүдийн маань нэг юм.
Ээждээ Нар нь болсон, амьдралын минь утга учир, гэрэл гэгээ болсон миний охины төрсөн өдөр! Би охиноо төрүүлсэн өдөр. Охин маань одоо бас л том болж байна даа овоо. Ангийхантайгаа бас гэртээ төрсөн өдрөө сэтгэлдээ хүртэл сайхан тэмдэглэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ээж нь . . . → Read More: Баярын өдөр
By GK, on March 16th, 2012
Хүний амьдрал санаандгүй зүйлээр дүүрэн байх ажээ. АНУ-н анхны өнгөт арьст ерөнхийлөгч Брак Обаматай хөөрөлдөж зогсох юм чинээ санасангүй…
Обама тарган сайхан хаваржиж байна гэнэ. Манай ерөнхийлөгчийн бие лагшинг бас асууж байна лээ. Бүх Монголчуудад мэнд хүргээрэй гээд бидэнд их хайртай гэж байна лээ шүү! Яагаад гэвэл ихэнх нь өөр шиг нь “боровтор” арьстай . . . → Read More: Обаматай хөөрөлдөв
By GK, on March 8th, 2012
Миний ээжийг Баянхүүгийн Лхамсүрэн гэдэг байсан. Ховд аймгийн Дарви сумын уугуул. Өнөөдөр эмэгтэйчүүдийн баярын өдөр. Манайхны нэрлэж заншсанаар Мартын 8-н. 3-р сарын 8-н гэсэн үг л дээ. Герман улс социалист орон байхдаа тэмдэглэдэг байсан энэ баяраа өнөөдөр тэмдэглэхээ нэгэнт больсон байна. Барууны орон болж байгаа нь тэр бололтой. Баруун зүүн болоход баяр хүртэл өөрчлөгддөг . . . → Read More: Хайрт ээжийнхээ гэгээн дурсгалд зориулав
By GK, on March 6th, 2012
Охиныг маань Эмэгтэйчүүдийн баяр болж байгаа учир ээждээ зориулж шүлэг бич, гэсэн даалгавар багш нь өгчээ. Тэгээд ах нь дүүдээ туслан шүлгийг нь зохиож өгсөнийг аав нь надад илгээсэн байна. ЭЭЖЭЭ БИ ТАНД ХАЙРТАЙ гэж доош нь цувуулж бичсэнээ л зохиочихсон гээд аав нь их гайхаж байна лээ… Би ч их баяртай байна аа, . . . → Read More: Үртэй хүн жаргадаг…
By GK, on March 5th, 2012
Откуда мы пришли в этот жизнь? За что мы живём? Что важно в нашей жизне? За что мы так стараемся быть лучше всех? Почему иногда так горько слишать слова? А почему иногда всё кажется так прекрасно?
Я люблю думать. Почему незнаю. Люблю думать обо всём.
В последние дни думаю про назначения жизни, про смысль . . . → Read More: Душа человека
By GK, on March 3rd, 2012
Хүүгийнхээ өгсөн номыг уншсаар л байна би. Тэнд олон чухал ойлголт байгаа дотор “гомдоллох” зуршилын тухай баримттайгаар сайхан өгүүлжээ.
Амжилтанд хүрч чаддаггүй, баяжиж чаддаггүй хүмүүс маш их гомдоллох дуртай байдаг гэнэ. Энэ гомдоллох зуршил нь муу эрчим хүчийг хуримтлуулан улмаар тэрхүү гомдоллон ярьж байгаа бүхнийг дуудан авчирдаг гэнэ шүү.
Номонд өгүүлснээр бол хүн юун . . . → Read More: Гомдоллох муу зуршлаасаа салцгаая…
By GK, on March 1st, 2012
Хүсэн хүлээж байсан аав ээж 2-тоо нэлээн туньж байж гүйж ирсэн Эрдэнэ болсон хүүтэй билээ би. Бяцхаан хамар амтай, жижигхээн хүнийг өвөр дээрээ тэврэн суухдаа удахгүй том хүү болоод ээждээ ном бэлэглэж байх юм чинээ санаагүй л байж дээ.
Энэ жилийн шинэ жилээр хүү маань надад бэлэг бэлгийн дээд болсон, ертөнцийг харах цонх болсон . . . → Read More: Хүүгийн өгсөн бэлгийн ном
By GK, on February 29th, 2012
Энэ онцгой өдөр төрсөн бүх хүмүүст Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе! Төрсөн өдрөө дөрвөнтөө тэмдэглэх ёстой шүү Та өнөөдөр!
Өнөөдөр 4-н жилд нэг удаа тохиодог онцгой өдөр билээ. Өндөр жил хэмээн нэрлэдэг энэ өдөр төрсөн хүмүүс дөрвөн жилд нэг удаа жинхэнэ утгаар нь төрсөн өдрөө тэмдэглэдэг байх даа. Би яагаад ч юм өнөөдрийг 3-р . . . → Read More: 2-р сарын 29
|
|
Recent Comments