|
|
By GK, on February 15th, 2012
Удахгүй цагаа болох нь ээ… Цагаан сар дөхөх тусам эх орноо, гэр бүлээ санах маань нэмэгдэнэ.
Хүнтэй сууж гэргий болсоор анх удаа цагаан сараар бууз чимхэхгүй, гэр цэвэрлэхгүй, бэлэг цуглуулахгүй зүгээр сууж байх. Нэгээхэн насанд ч их юм үзэх юмаа. Ингэж цагаагаар зүгээр сууж байх юм чинээ ерөөсөө санаж байсангүй. Гэхдээ сайхан биш байгаа нь бүүр . . . → Read More: Цагаан сар дөхжээ…
By GK, on February 14th, 2012
Гэгээн Валентины өдөр, Дурлалт хосуудын өдөр хэмээн нэрлэдэг энэ баярыг намайг залуу байхад Монголд лав тэмдэглэдэггүй байсан. Бодвол хөрөнгөтөн капиталист ертөнцийн баяр гэж үздэг байсан болов уу. Одоо цаг сайхан болжээ. Хүн төрөлхтөн Дэлхий хэмээх нэгэн завин дээр хамтдаа хөвж байгаагаа үнэхээр ухаарсан тийм цаг иржээ. Иймдээ ч орон бүрийн хамгийн сайхан гэгээлэг баяруудыг . . . → Read More: Дурлалт хосуудын өдөр
By GK, on February 10th, 2012
Орост сурч байхдаа анх Герман хүмүүстэй ойртон танилцаж улмаар Герман охинтой 1 өрөөнд амьдарч герман хүмүүсийн талаар өөрийн гэсэн ойлголттой болсон билээ. Монголчуудын ойлголтоор герман хүмүүс цаг нарийн барьдаг, мөнгөнд жаахан нарийн хүмүүс байдаг. Би анх герман найзтайгаа үерхэж эхлэхдээ бас л тийм бодолтой байсан. Гэтэл өдий 25-н жил нөхөрлөхдөө би л хувьдаа найзынхаа . . . → Read More: Германд ирээд дан Benz унаж байна дөө…
By GK, on December 23rd, 2011
12-р сарын сүүлчээр бороо орж байна. Мэдээж энэ бол Монголд бараг л боломжгүй зүйл. 40 насыг давталаа ийм зүйл үзээгүй надад нэг л сонин. Бас таагүй ч юм шиг. Цас чахарсан, амнаас цан татсан өвлөө би санана. Олон орон үзсэнгүй ээ. Орос, Япон, Филиппин, Герман, Чех, Австри, Франц мэдээж Хятад ингээд л болоо. Гэхдээ . . . → Read More: Өвлийн бороо
By GK, on December 14th, 2011
Гурван сайхан эгчийн минь нэг нь Хүний их Эмч байсан юм. Тэр болгон хүний мөрөөдөөд элсэж чаддаггүй байсан сургуульд өөрийн чадлаар орж эмч хэмээх нарийн мэргэжлийг эзэмшижсэн аргагүй л хүний төлөө төрсөн нэгэн байсан билээ. Ах дүүсийнхээ төлөө амиа ч өгөхөөс буцахгүй тийм л сайхан сэтгэлтэй бүсгүй байсан юм, миний эгч. Хүний үздэгийг үзэж, . . . → Read More: Гурван эгчтэй байлаа…
By GK, on November 24th, 2011
Хүн нэг л амьдардаг. Бидэнд дараагийн удаа гэсэн боломж байхгүй. Тэгэхээр амьдралд яг юу чухал юм бол? гэсэн асуулт ямагт надад бодогдоод байх боллоо. Та энэ талаар юу бодож байна? Хүмүүс ер нь энэ талаар хир тогтмол боддог бол? Байнга бодоод байвал их амаргүй бололтой. Гэрээ их санаад ч юмуу би л хувьдаа ойрд . . . → Read More: Амьдралд юу чухал вэ?
By GK, on October 28th, 2011
Сайн байна уу? Заяа,
Яаж яваад миний аль дээрний бичлэгийг олж уншсан юм болдоо… Их л цөхөрч, бас сэтгэлийн дэм өгөх хүнийг хайж бодвол нетээр тэнэсэн бололтой. За энэ ч яахав.
Та бусдаас зөвөлгөө хүсчээ. Тийм ээ, яг ийм үе хүнд байдаг. Хэн нэгэн ухаантай хүн гэнэт гарч ирээд одоо энийг ингээд хий, тэр . . . → Read More: Заяа – д
By GK, on October 8th, 2011
Дэлхийд ховорхон байдаг нэгэн биднээс салан одлоо. Энэ хүнтэй би хэзээ ч нүүр тулж уулзаж байгаагүй ч энэ мэдээ надад их хүндээр туссан. Олон хүн ийм байгаа гэдэгт би итгэж байна. Хэний тухай ярьж байгааг үүнийг уншиж байгаа болгон мэдэж байгаа байхаа. Тийм ээ энэ бол агуу зохион бүтээгч, суут сэтгэгч Стив билээ. Хүн . . . → Read More: Агуу хүмүүн
By GK, on October 7th, 2011
What is that what we are calling love? What do you think? Is it a feeling or is it a view? Somebody can be in a deep love to someone. But we cannot see it. By our eyes he or she is looking only normal. But for they which are in love he or . . . → Read More: Angel! Do you have an own Angel?
By GK, on July 31st, 2011
Би анхандаа багш болох юм сан гэж мөрөөдөж байсангүй. Мундаг Програм бичдэг хүн болчихоод хүссэн бүхнээ програмчлаад л бүгдийг бишрүүлж явна гэж мөрөөддөг байлаа. Гэтэл сургууль төгссөн жил аав минь БАГШ бол, миний охин сайн багш болно, би мэдэж байна, гээд л гуйгаад байсан. Уг нь нэг газар програмистаар орох гэж байсан л даа.
. . . → Read More: Нэгэн бодол
|
|
Recent Comments