|
|
By SGK, on June 14th, 2013
Саяхан хүүтэйгээ ном хаялцав. Өөдөөс олон тайлбар тавиад байхаар нь чи надаас ОГТ өөр байх боломжгүй. Яагаад гэвэл чи надаас төрсөн. Алимны модноос алим л ургана, лийр ургахгүй хэмээн би цэцэрхлээ. Тэгсэн өөдөөс, Алимны модноос лийр ургахгүй ч тэр алимны модноос чинь жижиг, том, амттай, амтгүй алимнууд ургаж болно, хэмээв… Ийм сэдвээр ярих болсон . . . → Read More: Алимны модноос алим л ургана, лийр ургахгүй…
By SGK, on June 12th, 2013
Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг. /Ги дө Мопассан/ Эх сурвалж: http://jiguur3.blogspot.de/p/blog-page.html
Henri René Albert Guy de Maupassant (5 August 1850 – 6 July 1893) 19-р зууны Францын нэрт зохиолч. Тэрээр 300 гаран богино өгүүлэл бичсэн.
Онч мэргэн, ардын зүйр цэцэн үгсийг өмнө би блог дээрээ тавиад л орхидог байсан. . . . → Read More: Онч мэргэн үгс
By SGK, on June 9th, 2013
Хүний хорвоод хүнд байх ёстой олон зан чанар бий. Түүний нэгийг би туйлбартай зан гэж боддог. Аливаад хэлсэн, хийсэндээ үнэнч байхыг би туйлбартай зан гэж ойлгодог. Бодсон санасанаа гүйцээх гэж таарсан бэрхшээлээс шантралгүй зүтгэж эцсийн үзэхийг би туйлбартай байх гэж ойлгодог. Туйлбартай зан төрхтэй, олон ааш гаргадаггүй байх гэж өөрөө мөн их хичээдэг. Гэхдээ . . . → Read More: Туйлбартай зан танд бий юу?
By SGK, on June 2nd, 2013
It is nice to have new notebook. But not easy to come to in into Windows 8. Looking nice need time to feel all opportunities with this OS. Hopefully it will run.
By SGK, on May 31st, 2013
6-р сарын 1. Бага байхад энэ өдөр хамгийн сайхан өдрүүдийн нэг байдаг байсан. Бидний аав ээжүүдийн буюу 1930 аад он түүний дараахан төрсөн хүмүүс социализмыг ид бүтээн байгуулалцаж, тухайн үеийнхээ төр засагт итгэн биширсэн, элдэв шуналгүй хүмүүс байж дээ. Ямартаа л уулга алдахдаа хүртэл Төрийн минь сүлд өршөө, хэмээн хэлдэг байсан. Нам засаг, төр . . . → Read More: Маргааш хүүхдийн баяр
By SGK, on May 24th, 2013
Ойрд ер юм бодох ч завгүй байсан юмуу даа… Бодролоо бичилгүй уджээ. Зарим хүмүүс бодролыг чинь л блогоос чинь уншдаг юм бичээрэй гээд нэхэж байх нь сайхан ч юм шиг санагддаг. Би өөрөө бол хүмүүсийн яриаг сонсох дуртай. Хэрэв хүмүүс өөрт тохиолдсон янз бүрийн түүхээ үнэнээр ярьж байгаа бол надад тэрэн шиг сонирхолтой сайхан . . . → Read More: Аав ээжээ дурсахуй яа…
By SGK, on April 26th, 2013
Жил болгон олон залуу хүмүүст хичээл заах хувь надад тохиосон билээ. Залуучуудын хэрхэн амьдралыг таньж мэдэн, мэдлэг хэмээх их далайд ямар хурдтайгаар, ямар хөлгөөр аялж сурч байгааг ажиглан харах сонин сайхан. Тэднийг эрэг дээр гараад суучихвал нь эргүүлж усанд тавих, дунд нь ороод төөрчихвөл нь дуудаж хуурай газар заах, салхины аясыг мэдрэн мэдлэгийн их . . . → Read More: Сэтгэлийн үг
By GK, on April 15th, 2013
4-р сарын 11-ны өдөр дэлхий нийтийн хэмжээнд WordPress блогт халдлага хийсэн учир блогтоо орох эрхгүй байсаар өнөөдөр л нэг юм боломж нээгдлээ. Энэ халдлагыг дууссан хэмээн найднам. Гэвч үнэндээ үүний цаана ямар эрсдэл нуугдаж байгааг хэн ч мэдэхгүй. Интернэт, тоон ертөнцийн сул талыг дахин нэг удаа амсав. Өмнө нь хэд хэдэн блог “шатааж” байсан . . . → Read More: Блог маань эргээд минийх болов… Ура
By GK, on March 6th, 2013
Эрхэмсэг сайхан бүсгүйчүүд, Эмэгтэйчүүд, Охид та бүхэндээ удахгүй болох Хаврын баярын мэнд хүргэе! Сайхан үг бүрийг сонсох Сайхан эдлэл бүрийг хэрэглэх Сайхан амттан бүрийг тамшаалах Сайхан алдар бүрийг дуулах Одтой төрсөн, охид бүсгүйчүүддээ, Ирж буй Хаврын баярын мэндийг дахин дахин хүргэж, баярын өдрөө, хайртай хүнээсээ хамгийн сайхан бэлгийг авч, хамт олноосоо урмын сайхан . . . → Read More: Хаврын баяр айсуй
By GK, on February 19th, 2013
Одоогоор 10 000 болтолоо оролцогчийн тоо нь өсөөд байгаа онлайн сургалтанд сууж байгаа тухайгаа өмнө өгүүлсэн билээ. Унших материал маш ихтэй энэ сургалтаас олон зүйлийг суралцаж байна. Өнөөдөр болох семинарт бэлтгэн нэлээн материал үзлээ. Joi Ito хэмээх нэгэн япон хүн (MIT, Media Lab захирал) хэрхэн суралцсан өөрийн арга барилын талаар өгүүлж байх юм. Тэрээр . . . → Read More: Тоон ертөнц – суралцах бас сургах шинэ арга зүй
|
|
Recent Comments