Боловсролын системээ хэрхэн сайжруулах вэ?

27н жил боловсролын системд хүчин зүтгэсэн энгийн нэгэн багш миний хувьд байнга бодогдож явдаг сэдвээрээ нүүр номны хуудасны нэгэн бичлэгийг 3-р сарын 20-д оруулснаа блог дээрээ байршуулахаар шийдлээ. 3 хан өдрийн дотор энэ бичлэгийг минь 136 хүн уншиж, 25н хүн цааш түгээсэн бөгөөд 22 хүн сэтгэгдэлээ бичиж оруулжээ. Тэгэхээр энэ сэдэв бол зөвхөн миний . . . → Read More: Боловсролын системээ хэрхэн сайжруулах вэ?

Судалгаа зөвхөн СУДЛААЧ нарт л хэрэгтэй юу?

Тийм биш шүү…

Судалгаа хүн бүхэнд хэрэгтэй. Ямар ч зүйлийг судалгаагүйгээр эхэлж болохгүй. Хамгийн энгийн жишээ. Та хэлээ сайжруулж хэлний курст сурахаар шийдлээ гэж бодъё. Тэгвэл юуны түрүүнд энэ талаар судалж эхлэх хэрэгтэй. Курсын байршил, төлбөрийн хэмжээ, хичээлийн агуулга, хөтөлбөр, хичэллэх цаг, хичээл зааж байгаа багшийн ур чадвар гээд л бүх талаас нь судлах . . . → Read More: Судалгаа зөвхөн СУДЛААЧ нарт л хэрэгтэй юу?

Хүмүүс эргэн тойрноо хараасай…

Хүн амьд явах эрхтэй…

Ингэж тунхагласан хирнээ тэр эрхийг хангаж өгөх талаар төр юу хийж байгаа бол? Энэ хорвоо дээр хамгийн үнэтэй зүйл Эрдэнэт хүний амь гэж би хувьдаа боддог.

Хэний хэн, хэний ямар хамаатан байх ерөөсөө хамаагүй. Өвчиний өмнө хүн бол хүн. Том даргын хамаатан гээд эмнэлэгийн аппарат хэрэгсэл илүү зөв сайн заахгүй. . . . → Read More: Хүмүүс эргэн тойрноо хараасай…

Монголын төр минь нүдээ нээгээсэй…

Царай нь барайж хүнээр түшүүлэн шаналгаагаа тэвчин алхах өвдсөн хүмүүс…

Өчигдөр оройноос өнөө өглөө хүртэл 12 гаран цаг ийм л дүр төрх харж сэтгэл эмзэглэн зогсож байлаа… Эгчийн минь бие өвдсөнөөс бид эмнэлэгт очив. Дүүргийн эмнэлэгээс эхлүүлээд хэд хэдэн эмнэлэг дамжиж явсаар өнөө өглөө л эмнэлэгт хэвтүүлж чадлаа. Маргааш эрт хагалгаанд орно…

Эмнэлэг дүүрэн . . . → Read More: Монголын төр минь нүдээ нээгээсэй…

Эх ороноо эргэхүй

Ажлын шалтгаанаар нутаг орондоо түр ч гэхнээ эргэн ирлээ.

… Тосоод үнэсэх ээж минь үгүй ч… гэж дууны үг байдаг шиг эрхлэн үнэрлүүлэх ижий аль эрт тэнгэртээ хальсан ч эх орондоо ирэх бүртээ би уяран хайлнам…

Шороо нь бужигнасан зам, тоосонд дарагдаж өнгө гундсан байшингууд, зүлэг ногоон дунд өчигдөрхөн будсан мэт өнгөлөг харагдах хүний . . . → Read More: Эх ороноо эргэхүй

SURE загвар: Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар (1)

Бүтэц дээр суурилсан үнэлгээний загварыг түүний англи нэршлээс үсэгнүүд сугалах зарчмаар SURE загвар хэмээн нэрлэсэн. Энэхүү загварыг олон жилийн эрдэм судлал, цахим сургалтын туршлага дээр үндэслэн боловсруулсан (U. Tudevdagva, W. Hard [52], [53]). Үнэлгээний загварын гол санаа нь цахим сургалтын үйл ажиллагааны бодит хэрэглээ, хөгжүүлэлтийн практик үндэслэлээс урган гарсан.

Цахим сургалтыг хэрэгжүүлж эхэлсэн эхний . . . → Read More: SURE загвар: Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар (1)

SURE загвар: Удиртгал (4)

үргэлжлэл

Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь эрчимтэй хөгжин өөрчлөгдөж байгаа цахим сургалтын орчинд тохирсон үнэлгээний загварыг боловсруулах юм.

Энэ зорилгын хүрээнд:

Шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээний загвар боловсруулах Үнэлгээний загварт таарсан тооцооллын аргачлалыг тодорхойлох Шинэ загварыг компьютерийн өгөгдөлөөр туршиж үзэх

гэсэн зорилтуудыг дэвшүүлэн тавьсан.

Судалгааны ажлын дүнд үнэлгээнд оролцож байгаа бүх талуудад ил тод, . . . → Read More: SURE загвар: Удиртгал (4)

SURE загвар: Удиртгал (3)

үргэлжлэл

Үнэлгээний мэргэжилтэн, үнэлгээ хийж байгаа баг ямар ч хэлбэрийн загвар, арга аргачлалыг сонгож болно. Гол нь үнэлгээнд ашиглаж байгаа загвар, арга аргачлал нь үнэлгээнд хамрагдаж байгаа, үнэлгээг сонирхож байгаа хүмүүст ойлгомжтой, загварыг хянах, шалгах боломжтой байх ёстой. Цахим сургалтын чанарыг шалгах, дүгнэх, цахим сургалтанд ашиглаж байгаа үнэлгээний аргачлалууд нь ихэнхдээ шугаман нэмэх аргыг . . . → Read More: SURE загвар: Удиртгал (3)

SURE загвар: Удиртгал (2)

үргэлжлэл

Цахим сургалтын орон зай улам бүр цар хүрээгээ тэлж, энэ орон зайн хэрэглэгчид болоод нийлүүлэгчидийн тоо тогтмол өсч байна. Энэ өсөлт нь цаашдаа ч тогтвортой байж хадгалагдах магадлал өндөр байна. Иймээс цахим сургалтын стандартад таарсан, цахим сургалтын хэрэглэгдэхүүн, цахим хичээлийн агуулга, удирдлага зохион байгуулалтын чанарыг үнэлэх энэ хэлбэрийн сургалтанд тохирсон үнэлгээний шинэ загварын . . . → Read More: SURE загвар: Удиртгал (2)

SURE загвар: Удиртгал (1)

“Цахим сургалтанд зориулсан бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар” нэг сэдэвт бүтээлээ англи хэлнээс орчуулан түгээхээр эхэлж байна. Судлаачид та бүхнийг бүтээлтэй минь танилцан, цаашлаад өөрийн эрдэм судлал, үнэлгээний ажлууддаа ашиглана хэмээн найднам. Тухлан уншиж таалан соёрхоно уу.

Удиртгал

Технологийн хөгжлийн эрин зуунд цахим сургалт нь боловсролын системийн өнөөгийн болоод цаашдын хөгжлийн гол цөм болж . . . → Read More: SURE загвар: Удиртгал (1)