Хязгаар үгүй амьдрал

Нойр хулжсан шөнө би ажиллах дуртай. Надад зориулж хийгдсэн юм шиг үнэнч Toshiba дээрээ элдэв юм бодолгүй ажиллаж байх сайхан байдаг. Гэвч дандаа ажиллана гэж юу байхав дээ. Хүн л болсон хойно залхана бас уйдна. Багахан хугацаанд ч гэхнээ өөр юм хийж сатаармаар санагдана. Ингэж байгаад сая санаандгүй нэг бичлэг олж үзлээ. Улмаар жаахан . . . → Read More: Хязгаар үгүй амьдрал

Амралтын өдрийн бодлын хэлхээ

Бага залуу байхад “гадаад дотоод явж галуу шувууны мах идсэн хүн”, “номыг нь үзэж ногоотой шөлийг нь уусан хүн” гэх мэтээр хүмүүсийн талаар авга нагац нар ярьж байхыг их л сонсдог байлаа. Гэхдээ цаад учрыг нь сайн ойлгодоггүй байсан бололтой. Аан, энэ хүн гадаадад сурдаг юм байна л гэж боддог байлаа.

Бидний багад гадаадад . . . → Read More: Амралтын өдрийн бодлын хэлхээ

Хорвоо алаг…

9-р сарын 11. Энэ өдөр зарим хүмүүсийн хувьд төрсөн өдөр нь – баярын өдөр нь. Гэтэл энэ өдөр 3000 орчим хүн гэнэт хорвоог орхиосон хатуу өдөр. Хорвоо алаг, амьдралын өдөр бүхэн эрээнтэй бараантайг харуулсан өдөр. Энэ өдөр сайхан хүүгээ алдсан нэгэн эцэг эх буяны том үйл хийж байгаа тухай мэдээ ШУУД.MN сайт дээр гарчээ. . . . → Read More: Хорвоо алаг…

Амьдралын тухай нэгэн бүсгүйн үзэл бодол

Өнөөдөр найз бүсгүй маань ингэж хэллээ:

“Би амьдралыг зовох, шаналах, сэтгэлээр унах биш харин таашаал авах, баяр баясгалан бэлэглэх, хуваалцах гэсэн утгаар нь харж амьдрах нь дээр гэж боддог болсон. Гомдоллоод эсвэл шүүмжлээд өөрийгөө болон дэргэдээ байгаа хүмүүсээ бухимдуулах бол явуургүй гэж бодсон” гэж хэлэв.

Санаандгүй солилцсон мөрүүд ч гэхнээ надад ихийг бодууллаа. Бид . . . → Read More: Амьдралын тухай нэгэн бүсгүйн үзэл бодол

Бараан өдөр…

Гурван сард болсон олон улсын хурлын 70 гаран илтгэл дотроос миний илтгэл сонгогдож нэгэн сэтгүүлд уригдсан билээ. Би ч их баяртай байлаа. Тэгсэн өнөөдөр сэтгүүлийн зөвлөлөөс хариу хүлээн авлаа! Онолоо тайлбарласан хэллэг их тааруу байна гэжээ. Аргагүй л номоор нь биш хараар жаахан хэл сурсаны сул тал одоо илэрч эхэлж байгаа нь энэ бололтой.

. . . → Read More: Бараан өдөр…

Шинэ он

2012 оны 7-р сарын 1.

Энэ өдөр миний хувьд амьдралын маань нэгэн түүхт шинэ он эхэлж байгаа өдөр юм. Өмнөх онд авсан тэтгэлэг маань сунгагдан яг энэ өдөр дараагийн 12 сар нь эхэлж байгаа учраас тэр билээ.

Эрдмийн ажлаа дуусган надад итгэл өгөн үр дүн хүлээж суугаа миний хань, үр хүүхэд, ах дүүс, найз . . . → Read More: Шинэ он

Диплом юунд хэрэгтэй вэ?

Шавь нар маань төгссөөр… Тэднийгээ хамгаалаад дипломоо гардан авч байгааг харах багш хүний хамгийн таатай мөчүүдийн нэг байдаг. Хүний том болсон хүүхдийн төлөө өөрийн хүүхэд мэт санаа тавин заримдаа хатуурхан, заримдаа аргадан бага багаар түлхсээр тэднийгээ төгсөж байгааг харах сайхан. ДИПЛОМ. Энэхүү нэгэн төрлийн гоёмсог хавтасны төлөө тэд маань багадаа 4 зарим нь 10-н . . . → Read More: Диплом юунд хэрэгтэй вэ?

Оюутан нас – диплом хамгаалалт

Оюутан гэж хэн бэ? Яагаад залуучууд бүгд л “оюутан” нэрийг зүүх гэж хүсдэг юм болоо? Коллеж, МСҮТ, их дээд сургууль хаана ч хамаагүй оюутан л болохыг ихэнх залуу хүмүүс хүсдэг. Тэр нэг талаар мэдээж байх л даа. Сурч боловсрох улмаар хүний өмнө нүүр бардам үзүүлэх мэргэжлийн гэрчилгээ эсвэл боловсролын зэргийг харуулсан дипломтой болох гэж . . . → Read More: Оюутан нас – диплом хамгаалалт

Ижийтэйгээ байхад

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Бид ижий Бурханаа эргэж хэзээ ч ирэхгүй болсон хойно нь л ухаарч хайрлах юм даа. Амьдрал яагаад ийм хатуу байдаг юм бэ? Үрс нь ээжийнхээ амьдад ухаажиж сайн сайхан амьдарч ээжийгээ баярлуулах нь яагаад ийм цөөхөн байдаг юм бэ? Хүмүүс ээ, хэрэв ээж тань амьд сэрүүн байгаа бол . . . → Read More: Ижийтэйгээ байхад

Что такое жизнь?

Кто ни будь может мне сказать, Что такое жизнь? Живу вроде на этом свете и вроде живу не плохо и правильно. Но почему иногда жизнь так сложна? Стараюсь со всех сил быть умно и хорошо. Но не получается! За что мы живём и что важно в нашей жизне? Люди у вас были моменты, которые . . . → Read More: Что такое жизнь?