Зулын гол ороох зуурт…

Сайхан эгч минь хорвоог орхисоор гурван долоо хоног гарантай л болж байна. 49-н хоногийг нь дуустал зул унтраахгүй санаатай зулаа барьсаар. Зулын голыг ороон суух үед сэтгэлд элдэв зүйл бодогдож, хамар шархиран, нулимс бөмбөрч, сэтгэл хоосорно. Үүнээс өөрийг хийж өгч чадахгүй болсон сайхан эгчийнхээ зөөлөн царай, туранхай бие, намуухан дуу, сэтгэлд ойр инээмсэглэлийг нь . . . → Read More: Зулын гол ороох зуурт…

Амьдралын бараан өдрүүд

Саяхан надад маш хэцүү өдрүүд болж өнгөрлөө. Хүний амьдралд тааж болшгүй, бас бултаж зугтаж болохгүй олон юм давхцаж болдогийг биеэрээ тууллаа.

2011 оны 5-р сарын 27-ны тэр Баасан гарагийг мартахад бэрхтэй. Олон зүйл өмнөөс төлөвлөгдсөн тийм л нэг ажлын завгүй өдөр байлаа. Эртнээс тогтсон зайнаас суралцдаг Магистр оюутнууд тэр өдөр онлайн тестээр шалгалт өгөх . . . → Read More: Амьдралын бараан өдрүүд

Зөөлөн бороо

Өнөөдөр гадаа зөөлөн бороотой хүйтэн зэврүүн ч юм шиг өдөр байна. Гараад ажилдаа явах гэсэн зам тэр чигтээ бөглөрөөд эргэж ирээд гэртээ охиноо сургуулиас нь автал түр “гар”-аа нүдээд л сууж байна.

“Гадаа муухай байна” гэсэн үг нэгийг бодогдууллаа.

Би иймэрхүү зөөлөн бороотой дүнсгэр ч юм шиг өдөрт дуртай. Сэтгэл хөнгөн гунигтай ч . . . → Read More: Зөөлөн бороо

Юуны төлөө ах дүүс болж төрдөг вэ?

Бид аав ээжээсээ 5-уулаа. Би хамгийн бага нь. Надад 3-н эгч, нэг ах бий. Би тэдэндээ маш их хайртай!

Гэхдээ хайртай гээд би тэднийхээ төлөө юу хийж чадсан юм бэ? Юу хийж байна вэ? Юу хийж чадах вэ? Ер нь яагаад хүмүүс ах дүүс болон төрдөг юм бол? Юуны төлөө? Үүнд учир утга бий . . . → Read More: Юуны төлөө ах дүүс болж төрдөг вэ?

Хайраа олох сайхан, харин…

Удахгүй дурлалт хосуудын өдөр болох гэж байна. Тэгээд гэнэт хайрын талаар бичмээр санагдлаа…

Ийм баяр биднийг залуу байхад Монголд байсангүй. Цэргийн баяр, Мартын 8-аар л хөвгүүд охидууд харилцан бие биенээ сэмхээн баярлуулдаг байсан. Гэхдээ бидний үед ер нь хайр сэтгэл, эр эмийн болоод гэр бүлийн талаарх яриа маш их хаалттай сэдэв байсан. Дунд сургуулийн . . . → Read More: Хайраа олох сайхан, харин…

Бүгд шинэ

Сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Юуны түрүүнд хүн бүхэнд шинэ оны мэнд хүргэж, шинэ ондоо эрүүл энх байж, санасан бүхнээ бүтээх сайхан ерөөл дэвшүүлье!

Шинэ он гэдэг бүгдийг шинээр эхэлж болох сайхан боломжийг хүн бүхэнд олгодог. Шинээр эхлэнэ гэдэг нь хуучин бүхнээ үгүйсгээд шинээр бүгдийг тэгээс эхэл гэсэн үг биш л дээ. . . . → Read More: Бүгд шинэ

Шинэ жил…

Шинэ жил болоход 4-хөн хоног үлджээ. Цаг хугацаа ямар хурдан өнгөрдөгийг ойлгуулдаг бас нэгэн баяр. Баяр баярын дотроос хамгийн гялалзсан, гялтганасан, саа гэрлээр гоёсон баяр. Шинэ гэдэг үгээр эхэлдэгээрээ ч тэр юм уу, хүн болгонд шинэ найдвар, шинэ тэмүүлэл авчирдаг баяр. Бас би чинь хөгширч байна уу даа, 1 нас нэмчихлээ дээ гэж боддог . . . → Read More: Шинэ жил…

Хайр гэж юу вэ?

Нэгэн найз маань надад амьдралынхаа хэсгээс ярьсан юм.  Их сургамжтай санагдахаар нь энд оруулахаар шийдлээ. Хайрлаж дурлан, ирээдүйн амьдралаа үүсгэх гэж байгаа бол, эсвэл нэгэнт гэр бүлээ бий болгоод хамтдаа үүрд амьдарна хэмээн тангарласан бол үүнийг нэг удаа уншаад үзэхэд илүүдэхгүй болов уу!

За ингээд найзынхаа ярьсныг ямар ч өөрчлөлтгүйгээр энд орууллаа.

==================

. . . → Read More: Хайр гэж юу вэ?

Өдөр бүр шинэ

Өглөө бүр янз бүр эхэлдэг. Гэхдээ өглөөг хүн өөрөө л эхлүүлдэгийг санаж явбал зохилтой.

Ер нь бол хүн болж өгвөл өглөөг сайхнаар, сайнаар угтах ёстой гэж би боддог.

Муу бодол бодохгүй, муу үг хэлэхгүй, муу юм төлөвлөхгүй, таагүй мэдрэмжүүдээ болж л өгвөл элдэн хөөж, тэгээд сайн сайханд найдаад ӨНӨӨДӨР мөн ч сайхан . . . → Read More: Өдөр бүр шинэ

Сонин л юм

Интернэтээр eeрийнхee хийсэн эрдмийн ажилтай холбоотой сэдэв судалж байгаад сонин юм олж vзлээ.

Миний ажил

ингээд Оросын сайт дээр миний зeвшeeрeлгvй борлуулагдаж байдаг юм байна.

Хэлэх ч vг алга. Бvрэн эхээрээ файл нь энэ хvмvvст байдаг бололтой. Юу гэж ойлгохоо ч мэдэхгvй байна. Миний юмыг аваад ашиглаж байгаа нь сайхан ч миний нэр тэнд . . . → Read More: Сонин л юм