|
By SGK, on February 26th, 2020
2020 оны Цагаан сар.
Өнөөдөр Шинийн 2н. Хувьтай хүн хулгана жилийг үзнэ… гэж манай ард түмэн ярьдаг. Яг юу гэсэн үгийг мэдэхгүй юм. Бодвол 12 жилийг эхлүүлдэг болохоор бүтэн 12 жилийг өнгөрөөж дахин нэг 12 жилийн мөчлөг эхлэхийг үзнэ гэсэн утгаар хэлдэг юм болов уу…
Ямар ч байсан Хулгана жилийг угтав. Миний хувьд дунд . . . → Read More: Хувьтай хүн хулгана жил үзнэ…
By SGK, on November 16th, 2019
Мэргэжил бол таны 2 дахь ТӨРӨЛТ юм. Та хүн болон төрөхдөө ЭХНИЙ удаа төрсөн гэсэн үг. Анх төрөхдөө та хэний гэрт төрж ямар эцэг эхтэй байхаа, ямар улсад төрөхөө, ямар нэртэй болохоо сонгох боломжгүй.
Ингээд ТА ТӨРЖ аль нэг улсын иргэн, хэн нэгний хүүхэд бол ямар нэгэн нэрээр дуудагдах болно. Насан туршдаа эдгээр зүйлсүүдийг . . . → Read More: Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?
By SGK, on November 2nd, 2019
Сэтгэлээ сэмэртэл саналаа ч явж очоод уулзчих боломжгүй болсон цагтаа, санаж бодоод гэгэлзэхээр утас цохиод дууг нь сонсож чадахгүй болохоороо бид нэг нэгэндээ ямар их Хайртай байснаа мэдэрдэг бололтой…
Эцэг эхээс төрөхдөө 3н сайхан эгч нэг ахтай байв би. Өсөх нас өгүүлэшгүй сайхан байж дээ. Гурван эгч гурван өөр ертөнц, гэхдээ л гурвуулаа дүү . . . → Read More: Бурхан болоочид…
By SGK, on October 13th, 2019
Я.Борчулууны бичсэн Харвардын серендипити номыг уншиж эхлэхдээ энэ номны тухай ингэтлээ эргэцүүлэн бодож дахин эргэн олон уншина гэж ерөөсөө бодоогүй минь үнэн.
Гарын үсэгтэй тусгайлан над руу илгээсэн эрхэм сэтгэлийг нь хүндлэн заавал уншина хэмээн бодсоор бас ч багагүй цаг өнгөрсөн байв. Хуралд явах аялалд гарахдаа цүнхэлж аваад гарсан номоо онгоцны суудалд шигдэн суугаад . . . → Read More: Харвардын серендипити – Уншигчийн сэтгэгдэл
By SGK, on July 1st, 2019
Цэл залуу насныхаа бүтэн 5-н жилийг үдсэн хожмоо эрдэм номын алтан мөрөө дахин шинээр тодруулсан учир жанцантай хотдоо эргээд л ирлээ…
Төгссөн факультетийн байрны дэргэд баригдсан Горский буудлын 17-н давхараас өлгөөний нарыг аргадан дарсан зурагаа оруулав.
Өндөр барилгууд ирэх бүрт нэмэгдсээр л… Гэвч ерөнхий төрх нь яг л тэртээ оюутан цагийнх шиг орон сууцны . . . → Read More: Аян замын тэмдэглэл – Новосибирск хот
By SGK, on May 26th, 2019
2019 оны 5-р сарын 4-ны өдрөөс өнөөдрийг хүртэл миний хувьд цаг хугацаа учир замбараагаа алдсан, сэтгэл санаа уруудаж уймран хоосорсон хүнд өдрүүд байлаа…
5-р сарын 3-ны орой 23-н цаг өнгөрөөж Португал улсын Порто хотод нисч очив, би. Маргааш өглөөний хурал дээр илтгэл тавих ёстой байсан учир буудалдаа очоод л шууд амарсан. Орой нисэхээс өмнөхөн . . . → Read More: Хагацал бүхнээс гашуун…
By SGK, on April 24th, 2019
Орчин цагт Эрдэмтэд гэж ярихаа нэгэнт больжээ. Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа хэн бугай ч өөрөө хүсвэл аливаа зүйлийн тухай өргөн мэдлэгийг олж авах боломж бүрэн бүрдсэнээс энэ нэр өөрчлөгдөж эрдэм судлалын ажил эрхэлж байгаа хүмүүсийг Судлаачид хэмээн нэрлэх болсон бололтой.
Судлаач байна гэдэг амаргүй ажил. Үргэлж уншиж, судалж, бодож бясалгаж, ажиглаж дүгнэж байх . . . → Read More: Судлаач Тантай хамтран ажиллана
By SGK, on April 3rd, 2019
Зогсолтгүй суралцах…
Тийм ээ, амжилтын үндэс нь өөр юу ч биш тогтмол, зогсолтгүй суралцах юм.
Заавал анги танхимд очиж суугаад албан сургалтанд хамрагдахыг хэлж байгаа юм биш. Өөртөө таарсан хэлбэрээр, өөрийгөө шахаж дарамтлахгүйгээр, тааламжтай арга барилаараа СУРАЛЦАХ юм. Юунд суралцах вэ? гэж үү?
Юу ч байж болно. Техник технологитой холбоотой зүйл, эсвэл хэл соёлтой . . . → Read More: Амжилтын үндэс юу вэ?
By SGK, on March 29th, 2019
27н жил боловсролын системд хүчин зүтгэсэн энгийн нэгэн багш миний хувьд байнга бодогдож явдаг сэдвээрээ нүүр номны хуудасны нэгэн бичлэгийг 3-р сарын 20-д оруулснаа блог дээрээ байршуулахаар шийдлээ. 3 хан өдрийн дотор энэ бичлэгийг минь 136 хүн уншиж, 25н хүн цааш түгээсэн бөгөөд 22 хүн сэтгэгдэлээ бичиж оруулжээ. Тэгэхээр энэ сэдэв бол зөвхөн миний . . . → Read More: Боловсролын системээ хэрхэн сайжруулах вэ?
By SGK, on March 27th, 2019
Тийм биш шүү…
Судалгаа хүн бүхэнд хэрэгтэй. Ямар ч зүйлийг судалгаагүйгээр эхэлж болохгүй. Хамгийн энгийн жишээ. Та хэлээ сайжруулж хэлний курст сурахаар шийдлээ гэж бодъё. Тэгвэл юуны түрүүнд энэ талаар судалж эхлэх хэрэгтэй. Курсын байршил, төлбөрийн хэмжээ, хичээлийн агуулга, хөтөлбөр, хичэллэх цаг, хичээл зааж байгаа багшийн ур чадвар гээд л бүх талаас нь судлах . . . → Read More: Судалгаа зөвхөн СУДЛААЧ нарт л хэрэгтэй юу?
|
|
Recent Comments