Амьдралыг таах аргагүй…

Амьдрал заримдаа таахын аргагүй байх юм. Эргээд багшлахаар уригдана гэж 2010 онд Германд судалгаа хийх тэтгэлэгт тэнцэж байхдаа ёстой зүүдлээ ч үгүй явлаа. Өнөөдөр өөрөөсөө ч давсан зүйлд санаархан ирсэнээ мэдсэн хэдий ч нэгэнт хэлсэн амандаа хүрэх гэж мэрийн хичээлээ заасаар гүйж явна. Итгэл хүлээлгэн урьсан энэ хамт олны итгэлийг даах том ачааг үүрч . . . → Read More: Амьдралыг таах аргагүй…

Завгүй байх сайн уу? муу юу? аль нь вэ хө

Ойрд маш завгүй байна. Гэсэн ч сэтгэлдээ энэ блогоо тээсээрл явдаг. Блогоор минь орж зочилж байдаг байнгын уншигч нартаа баярлан талархаж явдаг шүү. Багш байхдаа ямар их сайхан чөлөөтэй завтай байснаа одоо ойлгож байна. Тэр үед завгүй л гэж бас боддог байлаа. Одоо л жинхэнэ утгаараа завгүй ажиллаж байна даа. Улам завгүй ажиллаад бага . . . → Read More: Завгүй байх сайн уу? муу юу? аль нь вэ хө

Эерэг сэтгэлгээ, эмх цэгц дутагдаад байх шиг…

Өглөө ажилдаа явах, орой ирэх зуур замын гол, 2 талаар эгнэх олон самбарууд дээрээс эр, эм ганган сайхан хүмүүс баясгалантай сайхан инээмсэглээд л байх юм, над руу. Юу вэ? гэдгийг та лав мэдсэн байх. СОНГУУЛийн суртчилгааны тухай ярьж байна, би. Энэ бүхнийг харахаар манайд эмх цэгц гэдэг юм ер алга. Хаа хаанаа алга. Сургуулийнхаа . . . → Read More: Эерэг сэтгэлгээ, эмх цэгц дутагдаад байх шиг…

Сар шинийн мэнд

Амар байна уу? Та Сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Эрхэм УНШИГЧ танд XVII жарны гал бич жилийн Сар шинийн мэндийг хүргэн ирж буй жилдээ аз хиймориор дүүрэн байж, юу санасан есөн цагаан хүслээ бүтээж гүйцээхийн өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье. Сайхан цагаалаарай.

Аян замын тэмдэглэл

Миний бие онгоцоор нисэхдээ элдэв адал явдалтай учирсан хэвээр л байх юмаа. Хэдэн жилийн өмнө Улаанбаатараас Инчёноор дайрч Дрездэн нисэхдээ илүү ачаанаасаа болж бараг л 500 доллар төлсөн тухайгаа дээр бичсэн санагдаж байна. Их ч мөнгө гарсан, их ч хямарсандаа тэгэхэд. Энэ удаад ингэлээ. Цөөхөн хоногоор яваа учир ачаа бага гээд нэг хүн жижиг . . . → Read More: Аян замын тэмдэглэл

2016 онд юу хийх вэ?

Сайн байцгаана уу? Эрхэм уншигчид аа, Он цаг уралдан урагшилсаар аль хэдийнээ 2016 он гарчихлаа. Энэхүү блогийг ажиллуулсаар 6 дахь жилтэйгээ учирч байна. Энэ бүх хугацаанд миний блогоор зочилж санаа бодлоо харамгүй үлдээж урам хайрлаж байсан бүх Уншигч нартаа баярлалаа. Энэ жил юу хийх вэ? гэж үү… Ийм асуултуудыг хүн болгон л одоо өөрөөсөө . . . → Read More: 2016 онд юу хийх вэ?

Дайнгүй л байх сан…

Дэлхий нийтэд болж байгаа мэдээг харан суухад өөрийн эрхгүй ингэж хэлмээр болоод байх юм… Дайнгүй л байгаасай…

Технологи үсрэнгүй хөгжиж дэлхий нийтээрээ хамтран амьдрах цаг ирсэн өнөө үед ухаант хүмүүс юундаа ийнхүү улайран дайтаж, бие биенээ хөнөөдөг байнаа? Ерөөсөө яаж ч бодоод бусад шашны хүмүүсийг хөнөөгөөд Бурханаа баярлуулдаг тийм шашинг ойлгохгүй юм. Өчнөөн хүмүүс . . . → Read More: Дайнгүй л байх сан…

Дурсах цаг…

Ажлын өдрүүд дуусдаг Баасан гарагийн үдэш нэг л уянгын халилтай байдаг шиг… Зориуд зав гарган сайхан мэдээ, яруу найраг унших дуртай би. Тэгээд нэг л мэдэхэд аав, ээжээ, байхгүй болсон хүмүүсээ дурсан суудаг даа, ихэнхдээ… Дурсуулах үр хүүхэдтэй байх л амьдралын утга учир ч юм шиг… Бусад бүх зүйл энэ хорвоод цаг зуурын бус . . . → Read More: Дурсах цаг…

Шинэ хичээлийн жил эхэллээ

Зуны өдрүүд харвасан сум мэт өнгөрч нэг л мэдэхэд шинэ хичээлийн жилийн эхний өдөр тулан иржээ. Цаг хугацаа ийм хурдан болчихсон юм уу гэж өөрийн эрхгүй гайхмаар тийм л богинохон зун байлаа. 2010 оноос хойш зохион байгуулж ирсэн Зуны семинар маань энэ жил амжилттай болж улмаар Герман сургууль маань манай ЭХС-д электроникийн дизайны лаборатори . . . → Read More: Шинэ хичээлийн жил эхэллээ

Сайхан наадаарай

Сонгосон хүлэг нь тань ТОД МАГНАЙ Дэмжсэн бөх тань ГАРЬД МАГНАЙ Хүндэлсэн харваач тань ЦЭЦ МАГНАЙ Хийморь сүлд тань ОД МАГНАЙ Ажил үйлс тань АМЖИЛТ МАГНАЙ Амьдрал ахуй тань ЖАРГАЛ МАГНАЙ байж Монгол түмэнтэйгээ хамтдаа Дэлхийг донсолгож, дэнж хотойтол САЙХАН НААДААРАЙ!

Source: http://sainsanaa.blogmn.net/93034/eriin-gurvan-naadmiin-mendchilgeenii-ug.html