30-н жилийн ой

1991 оны 7-р сарын 12-13д хоёр өдөр, ах дүүс, найз нөхөдөө цуглуулсан нижгэр хурим ёслон айлын бэр болж байлаа. Цаг хугацаа ийм хурдан явдаг гэж тэр өдөр лав огт бодоогүй. Ерөөл айлдах хүнийг ажиглаад л, дуулах дууг нь сонсон, бужигнасан гэрийн хойморт хүндтэй аргагүй 2 өдөр заларч нүсэр найр болж байсныг л санаж байна.

. . . → Read More: 30-н жилийн ой

Наадам

Амьдрал гээч олон өнгөтэйг баталж энэ жил Монголчууд бид албан ёсоор Наадамаа цуцалж айхтар цар тахалтай тэмцэхэд зон олноороо анхаарч байна. Цаг нөхцөлтэйгээ холбогдсон энэ шийдийг түмэн олон минь олон өнгөөр хүлээж авсан ч тэгээд НААДАМ үнэхээр болсонгүй ээ…

Хэдий эх ороноосоо хол байгаа ч Наадамынхаа нээлтийг үзэж, баяртай сайхнаар өөдрөг суудаг сан. Өмнөх . . . → Read More: Наадам

2021 он

Хүн төрөлхтөнийг хямраасан он өнгөрөн одлоо. Гарч байгаа 2021 он шинэчлэлт өөрчлөлт, итгэл найдварыг авчирсан, хүмүүст эрүүл мэнд, эрч хүч бэлэглэсэн он байх болтугай.

Эрүүл мэнддээ анхаарах жил болгохоор шийдээд 1 сарын 1 ээс л эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж эхэллэ. Та ч гэсэн өөрийнхөө эрүүл мэндийг хэмжээд, өөртөө цаг гарган эрүүл мэндээ анхаараарай.

Н.Занди . . . → Read More: 2021 он

Багш нарын баяр

Монгол улс багш нарын баярыг 2-р сард тэмдэглэдэг байлаа. 2-р сарын эхний Ням гаригийг Багш нарын баяр хэмээн үзэж тэр өдрийг угтан багш нар янз бүрийн үйл ажиллагаа хийж, улмаар 2-р сарын тэр эхний Ням гарагт амрангаа баяраа тэмдэглэдэг байсан сан.

2017 оноос эхлэн Дэлхийн багш нартай хамт баяраа тэмдэглэнэ хэмээн хэн нь ч . . . → Read More: Багш нарын баяр

Хагацал бүхнээс гашуун…

2019 оны 5-р сарын 4-ны өдрөөс өнөөдрийг хүртэл миний хувьд цаг хугацаа учир замбараагаа алдсан, сэтгэл санаа уруудаж уймран хоосорсон хүнд өдрүүд байлаа…

5-р сарын 3-ны орой 23-н цаг өнгөрөөж Португал улсын Порто хотод нисч очив, би. Маргааш өглөөний хурал дээр илтгэл тавих ёстой байсан учир буудалдаа очоод л шууд амарсан. Орой нисэхээс өмнөхөн . . . → Read More: Хагацал бүхнээс гашуун…

Эх орноосоо тээж ирсэн бодрол

Эргээд ирлээ би Кемницдээ… Эгээ хаашаа ч яваагүй мэт хамгийн сайн туслагч минь болох компьютерийн товчлуурыг товшин сууна, би. Бүхэл бүтэн 4-н долоо хоног дөрвөн өдөр мэт нисэн өнгөрчээ. Онгоцны буудал дээрээс авсан Г.Аюурзана зохиолчийн “Сахиуст хангайн нууц” романыг Франкфуртээс Лайбцэг ирэх замд уншиж дуусгалаа. Хурдан галт тэрэгний том цонхны цаана жирэлзэн өнгөрөх тариалангийн . . . → Read More: Эх орноосоо тээж ирсэн бодрол

Хойдын буян хийхийн тухайд

Энэ хорвоод хамгийн хэцүү зүйл нь нэгэнт өнгөрсөн хэнтэй ч болов эргэн уулзах боломжгүй байдаг “хагацал” юм. Амьд байхад нь бид мэдсээр байж хайртай хүмүүсээ тоохгүй л өдөр тутмын асуудалдаа хямарсаар дуусдаг. Гэтэл нэг л мэдэхэд бид хайртай хүмүүсээ алдсан байдаг. Эргэж ирэхгүйгээр одсон хүмүүийнхээ араас “буян хийх” нь бидний сэтгэлээ тайтгаруулах гол арга . . . → Read More: Хойдын буян хийхийн тухайд

Хаврын эхний өдөр

Сар шинийн Нэгний өдөр дуусч байна. Өнөөдөр завгүй бас сонирхолтой сайхан өдөр болж өнгөрлөө. Францаас гэр бүлээрээ Нараа дээр минь ирсэн залуу гэр бүл ирж золголоо. Яг л эх орондоо байгаа мэт зочноо хүлээн авч, бид бууз цай хэмээн гүйлдээд зочин айлын хүүхдүүд өрөө хэсч гүйлдээд л эгээ л гэртээ байгаа мэт байсан минь . . . → Read More: Хаврын эхний өдөр

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Алтан унжлагат Тахиа жил асуй. Хаврын урийг урин дуудсаар, халуун ам бүлээрээ цугларан золголдсоор Цагаа сарын шинийн нэгэн ирж байна. Цахим хуудсын минь байнгын Зочин Танд Сар шинийн мэндийг хүргэж, ирж буй Тахий жилдээ, эрдэм номыг арвин цуглуулж, эрхэлсэн ажилдаа амжилтаар дүүрэн байж, эрүүл энх, баяр жаргалтайгаар өдрийн нарыг үдэж үдшийн сартай золгон амар . . . → Read More: Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Гадаад оронд сурч, ажиллахаар төлөвлөж байгаа хүмүүст хүргэх зөвөлгөө: 1

Аавын бийд хүнтэй танилц, Агтны бийд газар үз Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэх мэтээр ард түмэн хол газар явж бусад хүмүүсийн амьдралтай танилцах, улмаар сурч боловсрохын чухлыг эртнээс сургаж иржээ. Тийм ээ, Та аль болох насны залууд олон зоны газар хөл тавьж хүмүүний амьдралтай танилцах аваас тэр таны цаашдын амьдралд олон талаараа эерэгээр . . . → Read More: Гадаад оронд сурч, ажиллахаар төлөвлөж байгаа хүмүүст хүргэх зөвөлгөө: 1