|
By SGK, on February 26th, 2020
2020 оны Цагаан сар.
Өнөөдөр Шинийн 2н. Хувьтай хүн хулгана жилийг үзнэ… гэж манай ард түмэн ярьдаг. Яг юу гэсэн үгийг мэдэхгүй юм. Бодвол 12 жилийг эхлүүлдэг болохоор бүтэн 12 жилийг өнгөрөөж дахин нэг 12 жилийн мөчлөг эхлэхийг үзнэ гэсэн утгаар хэлдэг юм болов уу…
Ямар ч байсан Хулгана жилийг угтав. Миний хувьд дунд . . . → Read More: Хувьтай хүн хулгана жил үзнэ…
By SGK, on November 16th, 2019
Мэргэжил бол таны 2 дахь ТӨРӨЛТ юм. Та хүн болон төрөхдөө ЭХНИЙ удаа төрсөн гэсэн үг. Анх төрөхдөө та хэний гэрт төрж ямар эцэг эхтэй байхаа, ямар улсад төрөхөө, ямар нэртэй болохоо сонгох боломжгүй.
Ингээд ТА ТӨРЖ аль нэг улсын иргэн, хэн нэгний хүүхэд бол ямар нэгэн нэрээр дуудагдах болно. Насан туршдаа эдгээр зүйлсүүдийг . . . → Read More: Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?
By SGK, on November 2nd, 2019
Сэтгэлээ сэмэртэл саналаа ч явж очоод уулзчих боломжгүй болсон цагтаа, санаж бодоод гэгэлзэхээр утас цохиод дууг нь сонсож чадахгүй болохоороо бид нэг нэгэндээ ямар их Хайртай байснаа мэдэрдэг бололтой…
Эцэг эхээс төрөхдөө 3н сайхан эгч нэг ахтай байв би. Өсөх нас өгүүлэшгүй сайхан байж дээ. Гурван эгч гурван өөр ертөнц, гэхдээ л гурвуулаа дүү . . . → Read More: Бурхан болоочид…
By SGK, on October 13th, 2019
Я.Борчулууны бичсэн Харвардын серендипити номыг уншиж эхлэхдээ энэ номны тухай ингэтлээ эргэцүүлэн бодож дахин эргэн олон уншина гэж ерөөсөө бодоогүй минь үнэн.
Гарын үсэгтэй тусгайлан над руу илгээсэн эрхэм сэтгэлийг нь хүндлэн заавал уншина хэмээн бодсоор бас ч багагүй цаг өнгөрсөн байв. Хуралд явах аялалд гарахдаа цүнхэлж аваад гарсан номоо онгоцны суудалд шигдэн суугаад . . . → Read More: Харвардын серендипити – Уншигчийн сэтгэгдэл
By SGK, on May 26th, 2019
2019 оны 5-р сарын 4-ны өдрөөс өнөөдрийг хүртэл миний хувьд цаг хугацаа учир замбараагаа алдсан, сэтгэл санаа уруудаж уймран хоосорсон хүнд өдрүүд байлаа…
5-р сарын 3-ны орой 23-н цаг өнгөрөөж Португал улсын Порто хотод нисч очив, би. Маргааш өглөөний хурал дээр илтгэл тавих ёстой байсан учир буудалдаа очоод л шууд амарсан. Орой нисэхээс өмнөхөн . . . → Read More: Хагацал бүхнээс гашуун…
By SGK, on March 29th, 2019
27н жил боловсролын системд хүчин зүтгэсэн энгийн нэгэн багш миний хувьд байнга бодогдож явдаг сэдвээрээ нүүр номны хуудасны нэгэн бичлэгийг 3-р сарын 20-д оруулснаа блог дээрээ байршуулахаар шийдлээ. 3 хан өдрийн дотор энэ бичлэгийг минь 136 хүн уншиж, 25н хүн цааш түгээсэн бөгөөд 22 хүн сэтгэгдэлээ бичиж оруулжээ. Тэгэхээр энэ сэдэв бол зөвхөн миний . . . → Read More: Боловсролын системээ хэрхэн сайжруулах вэ?
By SGK, on March 25th, 2019
Хүн амьд явах эрхтэй…
Ингэж тунхагласан хирнээ тэр эрхийг хангаж өгөх талаар төр юу хийж байгаа бол? Энэ хорвоо дээр хамгийн үнэтэй зүйл Эрдэнэт хүний амь гэж би хувьдаа боддог.
Хэний хэн, хэний ямар хамаатан байх ерөөсөө хамаагүй. Өвчиний өмнө хүн бол хүн. Том даргын хамаатан гээд эмнэлэгийн аппарат хэрэгсэл илүү зөв сайн заахгүй. . . . → Read More: Хүмүүс эргэн тойрноо хараасай…
By SGK, on March 24th, 2019
Царай нь барайж хүнээр түшүүлэн шаналгаагаа тэвчин алхах өвдсөн хүмүүс…
Өчигдөр оройноос өнөө өглөө хүртэл 12 гаран цаг ийм л дүр төрх харж сэтгэл эмзэглэн зогсож байлаа… Эгчийн минь бие өвдсөнөөс бид эмнэлэгт очив. Дүүргийн эмнэлэгээс эхлүүлээд хэд хэдэн эмнэлэг дамжиж явсаар өнөө өглөө л эмнэлэгт хэвтүүлж чадлаа. Маргааш эрт хагалгаанд орно…
Эмнэлэг дүүрэн . . . → Read More: Монголын төр минь нүдээ нээгээсэй…
By SGK, on March 22nd, 2019
Ажлын шалтгаанаар нутаг орондоо түр ч гэхнээ эргэн ирлээ.
… Тосоод үнэсэх ээж минь үгүй ч… гэж дууны үг байдаг шиг эрхлэн үнэрлүүлэх ижий аль эрт тэнгэртээ хальсан ч эх орондоо ирэх бүртээ би уяран хайлнам…
Шороо нь бужигнасан зам, тоосонд дарагдаж өнгө гундсан байшингууд, зүлэг ногоон дунд өчигдөрхөн будсан мэт өнгөлөг харагдах хүний . . . → Read More: Эх ороноо эргэхүй
By SGK, on March 7th, 2019
Stiftung Internationales Informatik- und Begegnungszentrum Sachsen IBS
Жил бүрийн 3-р сард миний ажиллаж байгаа баг Лаубуш гэж жижигхэн тосгонд байх нэгэн буудалд ирж тусгаарласан орчинд багийнхаа семинарыг хийдэг юм. 3-н өдөр үргэлжилдэг энэ семинарт оролцох бүртээ, энд хэлэлцэгдэж байгаа илтгэлүүдийг сонсох бүртээ шинэ зүйл орж суралцсаар л байдаг. Энэ удаа би 2 . . . → Read More: Компьютерийн Техник профессорын багийн ээлжит семинарын тэмдэглэл
|
Recent Comments