SURE загвар: Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар (5)

үргэлжлэл

Алхам 7. Өгөгдлийг боловсруулах

Бүтэц дээр суурилсан үнэлгээний загварын гол давуу талуудын нэг нь өгөгдлийг боловсруулах математик аппарат буюу хэмжээсийн онол дээр үндэслэн, логик бүтэцтэй уялдуулан тодорхойлсон өгөгдлийг тооцоолох аргачлал юм. Тэдгээр урьдчилан тодорхойлсон дүрмүүдийн дагуу өгөгдлийг боловсруулна.

r үндсэн зорилгуудаас бүтсэн С логик бүтэц бүхий үнэлгээ хийх гэж байна хэмээн үзье. байх . . . → Read More: SURE загвар: Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар (5)

SURE загвар: Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар (4)

үргэлжлэл

Алхам 6. Өгөгдөл цуглуулах

Логик бүтэц дээр суурилсан үнэлгээний аргачлалаар үнэлгээг хийж байх үед өгөгдлийг цуглуулахдаа одоо ашиглагдаж байгаа ямар ч аргыг ашиглаж болно. Уламжлалт техник буюу хэвлэмэл асуулгаар өгөгдлийг цуглуулах тохиолдолд цугларсан өгөгдлийг цахим хэлбэрт оруулахад хүний нөөцийг ашиглаж таарна. Энэ тохиолдолд хүнээс хамааралтай алдаа гарч өгөгдөл гажих магадлалтай.

Сүүлийн үед вэбэд . . . → Read More: SURE загвар: Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар (4)

SURE загвар: Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар (2)

үргэлжлэл

Эдгээр найман үе шатуудыг товч тайлбарлая.

Алхам 1. Үндсэн зорилгыг тодорхойлох

SURE загварын эхний үе шатанд үнэлгээний үндсэн зорилгуудыг тодорхойлно. Заавал амжилттай гүйцэтгэгдсэн байх ёстой хамгийн чухал зорилгуудыг энд бичих бөгөөд эдгээр зорилгуудын үнэлгээ нь нийт үнэлгээний дүнд шууд нөлөөлнө. Үндсэн зорилгуудаас нэг л зорилго амжилттай биелэгдээгүй хэмээн дүгнэгдвэл тухайн үнэлгээний ерөнхий дүн . . . → Read More: SURE загвар: Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар (2)

SURE загвар: Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар (1)

Бүтэц дээр суурилсан үнэлгээний загварыг түүний англи нэршлээс үсэгнүүд сугалах зарчмаар SURE загвар хэмээн нэрлэсэн. Энэхүү загварыг олон жилийн эрдэм судлал, цахим сургалтын туршлага дээр үндэслэн боловсруулсан (U. Tudevdagva, W. Hard [52], [53]). Үнэлгээний загварын гол санаа нь цахим сургалтын үйл ажиллагааны бодит хэрэглээ, хөгжүүлэлтийн практик үндэслэлээс урган гарсан.

Цахим сургалтыг хэрэгжүүлж эхэлсэн эхний . . . → Read More: SURE загвар: Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар (1)

SURE загвар: Удиртгал (4)

үргэлжлэл

Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь эрчимтэй хөгжин өөрчлөгдөж байгаа цахим сургалтын орчинд тохирсон үнэлгээний загварыг боловсруулах юм.

Энэ зорилгын хүрээнд:

Шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээний загвар боловсруулах Үнэлгээний загварт таарсан тооцооллын аргачлалыг тодорхойлох Шинэ загварыг компьютерийн өгөгдөлөөр туршиж үзэх

гэсэн зорилтуудыг дэвшүүлэн тавьсан.

Судалгааны ажлын дүнд үнэлгээнд оролцож байгаа бүх талуудад ил тод, . . . → Read More: SURE загвар: Удиртгал (4)

SURE загвар: Удиртгал (3)

үргэлжлэл

Үнэлгээний мэргэжилтэн, үнэлгээ хийж байгаа баг ямар ч хэлбэрийн загвар, арга аргачлалыг сонгож болно. Гол нь үнэлгээнд ашиглаж байгаа загвар, арга аргачлал нь үнэлгээнд хамрагдаж байгаа, үнэлгээг сонирхож байгаа хүмүүст ойлгомжтой, загварыг хянах, шалгах боломжтой байх ёстой. Цахим сургалтын чанарыг шалгах, дүгнэх, цахим сургалтанд ашиглаж байгаа үнэлгээний аргачлалууд нь ихэнхдээ шугаман нэмэх аргыг . . . → Read More: SURE загвар: Удиртгал (3)

SURE загвар: Удиртгал (2)

үргэлжлэл

Цахим сургалтын орон зай улам бүр цар хүрээгээ тэлж, энэ орон зайн хэрэглэгчид болоод нийлүүлэгчидийн тоо тогтмол өсч байна. Энэ өсөлт нь цаашдаа ч тогтвортой байж хадгалагдах магадлал өндөр байна. Иймээс цахим сургалтын стандартад таарсан, цахим сургалтын хэрэглэгдэхүүн, цахим хичээлийн агуулга, удирдлага зохион байгуулалтын чанарыг үнэлэх энэ хэлбэрийн сургалтанд тохирсон үнэлгээний шинэ загварын . . . → Read More: SURE загвар: Удиртгал (2)

SURE загвар: Удиртгал (1)

“Цахим сургалтанд зориулсан бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар” нэг сэдэвт бүтээлээ англи хэлнээс орчуулан түгээхээр эхэлж байна. Судлаачид та бүхнийг бүтээлтэй минь танилцан, цаашлаад өөрийн эрдэм судлал, үнэлгээний ажлууддаа ашиглана хэмээн найднам. Тухлан уншиж таалан соёрхоно уу.

Удиртгал

Технологийн хөгжлийн эрин зуунд цахим сургалт нь боловсролын системийн өнөөгийн болоод цаашдын хөгжлийн гол цөм болж . . . → Read More: SURE загвар: Удиртгал (1)

Үнэлгээний арга техникүүд

Олон төрлийн үнэлгээний арга техникүүд байдаг. Ямар зорилгоор үнэлгээ хийж байгаагаас хамаарч төрөл бүрийн техник, аргыг ашиглаж болно.

Ихэнхдээ тоон буюу чанарын гэсэн хоёр хэлбэрт хуваагддаг. Энэ хоёр аргын ялгаатай талуудыг олон өнцөгөөс харж болно. Тоон хэлбэрийн хувьд тоон үзүүлэлтийг чухалчилдаг бол чанарын хэлбэрийн үед үйл ажиллагааг хэрхэн явагдагсаныг илүү чухалчилдаг. Гэвч энэ хоёр . . . → Read More: Үнэлгээний арга техникүүд

Үнэлгээний төрлүүд

Үнэлгээ нь үйл ажиллагаа, хөтөлбөр, сургалт зэрэг үнэлгээ хийгдэж байгаа обьектын үнэ цэнийг тодорхойлох, чанарыг хэмжих процесс юм. Үнэлгээний обьект нь сургалт, төсөл, бүтээгдэхүүн, үйлчилгээ аль нь байсан тодорхой арга аргачлалаар, системтэйгээр үнэлгээг мэргэжлийн багаар хийлгэх нь зүйтэй. Үнэлгээний олон төрлүүд бий. Ямар төрлийн мэдээлэл ашиглах эсвэл ямар зорилгоор үнэлгээ хийх гэж байгаагаас хамаараад . . . → Read More: Үнэлгээний төрлүүд