|
|
By SGK, on July 6th, 2013
Сайхан дууг амилуулан дуулсан дуучин Т.Батсайханд болон ийм сайхан Монгол ахуйг харуулсан гэгээлэг сайхан дүрслэлээр амилуулсан уран бүтээлч бүгдэд маш их баярлалаа. Та бүхэнд улам олон сайхан бүтээл туурвихыг хүсэн ерөөе. Ааь Ээж 2 оо мөн ч их санах юм даа. Ай даа хүмүүс минь, амьд дээр нь л тэднийгээ баярлуулаарай. Яг одоо . . . → Read More: Ээж, Аав 2 минь
By SGK, on July 5th, 2013
Өчигдөр орой унтахаасаа өмнө Монгол Туургатны 100-н Эрхэм нэвтрүүлгүүдээс шүүн жаахан харав. МУ-н хөдөлмөрийн баатар, Гавъяат Тамирчин Н.Түвшинбаяртай хийсэн ярилцлага тун их таалагдлаа. Монголчууд бидний бахархалыг сэргээж өгсөн, Олимпын анхны Алтан медалт түүний даруу төлөв байдал, энгийн байгаа төрх нь бүүр ч таатай санагдав. Эндээс надад ардын маань цэцэн үг “Эрдэмтэй хүн даруу Их . . . → Read More: Даруу зан
By SGK, on July 4th, 2013
Та түүхийн чиглэлээр мэргэшсэн судлаач бол тэр тусмаа Европын орнуудын түүхийг судалдаг бол танд Германд тэтгэлэгтэйгээр Докторт суралцах боломж нээгдсэн байна. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Өргөдлийг 2013 оны 8-р сарын 9-н хүртэл хүлээн авна.
By SGK, on July 3rd, 2013
Үнэлгээ хийх обьектоо сонгосны дараагаар ямар мэдээлэл цуглуулах вэ? гэдгээ шийдэх ёстой. Цуглуулах мэдээллийг сонгохдоо үнэлгээний обьекттой хамааралтай олон чиглэлээс, олон үзүүлэлтээс сонголт хийсэн байвал зохино. Үнэлгээний эртний чиглэлүүд ихэнхдээ үр дүнг тогтооход чиглэсэн байдлаар мэдээлэл цуглуулдаг байсан. Жишээлбэл, сургалтын шинэ хөтөлбөр боловсруулсан байлаа гэхэд тэрхүү хөтөлбөрийн үр дүнг, хэрэгжилт хир чанартай байгаа талаар . . . → Read More: Ямар мэдээлэл цуглуулж болох вэ?
By SGK, on July 2nd, 2013
Банк, цаг, бяслаг, байгалийн гоо үзэсгэлэнгээрээ алдартай хэзээ ч дайн болж байгаагүй орон болох Щвейцар улсад ТА тэтгэлэгтэйгээр суралцахыг хүсч байна уу? Тийм бол энд байгаа зохих холбоосын дагуу орж нэмэлт мэдээлэл аваарай. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Астрономи, Биологи, Хими, Биохими, Байгаль орчин, Компьютер, Математик болон Физикийн чиглэлээр Магистрын сургалтанд урьж байна. . . . → Read More: Щвейцар улсад суралцах тэтгэлэг
By SGK, on July 1st, 2013
2013 оны 7-р сарын 1. Даваа гараг. Нэгэн шинэ өдөр. Би шинэ сар, шинэ долоо хоног, шинэ өдөр эхлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг. Болж өгвөл өглөө эртээ босчихоод үс толгойгоо угааж, цайгаа бэлдчихээд хүүхдүүд, ханиа зөөлөн дуудаж сэрээгээд, охиныхоо үсийг гоё сайхан сүлжээд 3-ууланг сургууль, ажилд нь үдэх гэж хичээдэг дээ. Тэгээд л өөрөө . . . → Read More: Шинэ өдөр, шинэ өглөө
By SGK, on June 30th, 2013
Та эрдмийн мөр хөөмөөр байна уу? Та судлаач хүн болмоор байна уу? Судлаач хүн болно гэдэг заавал эрдэмтэн хүн болно гэсэн үг биш гэж би боддог. Хүн их бага ямар нэгэн хэмжээгээр судлаач байдаг. Хэрэв хүнд энэ судлаач чанар байдаггүйсэн бол хэрхэн энэ хорвоог туулахсан билээ дээ. Тэгэхээр судлаач болох боломж, чадвар хүн болгонд . . . → Read More: Судалгааны ажлаа хэрхэн эхлэх вэ?
By SGK, on June 26th, 2013
Үнэлгээний гол обьектууд юу байж болох вэ? Оюутнууд болон багш нар боловсролын үнэлгээний гол обьектуудын нэг байсаар ирсэн билээ. Боловсролын үнэлгээний чиглэлийн судалгааны материалууд 60-аад оны үеэс эхлэн суралцагсадын үнэлгээний талаар голлон бичигдэж байв. Тухайн үеийн материалууд дотроос боловсролын системийн бусад обьектууд болох сургалтын хөтөлбөр, сургалтын материал, сургалтын байгууллагуудыг үнэлэх талын судалгааны материал олоход . . . → Read More: Үнэлгээний обьектууд
By SGK, on June 25th, 2013
SINGA PhD Awards for International Students in Singapore, 2014/15 Сингапур улсад Докторт суралцах сонирхолтой хүмүүст нэгэн боломж нээгдэж байна. 2014 оны 1-р сар хүртэл хугацаанд өргөдөл хүлээж авах 4-н жилийн тэтгэлэгийг зарлажээ. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Хангалттай хугацаа байгаа учир өргөдлөө бэлдээд өгөөд үзэхийг зөвлөж байна.
By SGK, on June 24th, 2013
Scriven (1967) анх удаа “явцын үнэлгээ” (formative evaluation) ба “эцсийн үнэлгээ” (summative evaluation) хоорондын ялгааны тухай саналаа гарган бичсэн юм. Тэрээр хоёр үндсэн үүрэг зориулалт дээр тулгуурлан ийм дүгнэлт санаанд хүрчээ. Гэхдээ түүнээс өмнө бусад судлаач нар ч энэ хоёр төрлийн үнэлгээний ялгаатай талууд болоод ач холбогдолын талаар ярилцаж хэлэлцэж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Хожим . . . → Read More: Үнэлгээний үүрэг зориулалт
|
|
Recent Comments