Цахим харилцаа (3) – Албан цахим шуудан бичих – Гарчиг (Subject)

Өмнөх бичлэгт албан цахим шуудан бичих тухай ярилцаж эхэлсэн билээ.

Энэ удаагийн бичлэгээр албан цахим шуудангийн эхний гол хэсэг болох ГАРЧИГийн тухай (Subject) авч үзэцгээе.

Цахим шуудангийн гарчигийг зөв тавьсан эсэхээс хамаарч таны бичсэн захидалыг хүлээн авагч хэзээ нээж унших, ер нь унших эсэх нь бараг л шууд хамаарч байдаг тийм чухал хэсэг юм. . . . → Read More: Цахим харилцаа (3) – Албан цахим шуудан бичих – Гарчиг (Subject)

Уншсан номын тухай сэтгэгдэл – Амьдрал богинохон шүү дээ

Ж.Х.Чейзийн зохиол, Г.Намуунзулын орчуулга: “Амьдрал богинохон шүү дээ” номыг уншлаа.

Гарчиг нь сонирхолтой санагдаад уг номыг уншиж эхэлсэн хойноо өмнө нь уншиж байсанаа санасан ч үргэлжлүүлэн уншсаар дуусгав.

Гарри хэмээх 20 гаран насны зурагчин залуугийн тухай гардаг энэ ном дайны дараахан үеийн Лондонгийн амьдралыг дүрсэлдэг. Клер хэмээх гоо үзэсгэлэнтэй бүсгүйтэй санамсарүй танилцсанаар энэ залуугийн . . . → Read More: Уншсан номын тухай сэтгэгдэл – Амьдрал богинохон шүү дээ

Цахим харилцаа (2) – Албан цахим шуудан бичих

Цахим харилцааны олон төрлийн нэгэн чухал хэлбэр бол ЦАХИМ ШУУДАНгаар харилцах харилцаа юм.

Ялангуяа энэ харилцаа Ковидын үед ямар чухал болохоо батлан харуулсан бөгөөд одоо ч олон мянган хүний өдөр тутмын ажлын гол хэрэгсэл болсоор байна. Иймээс орчин цагийн хүний эзэмшвэл зохих зөөлөн чадваруудын нэг нь цахим шууданг мэргэжлийн түвшинд зөв сайн бичиж сурах, . . . → Read More: Цахим харилцаа (2) – Албан цахим шуудан бичих

Цахим харилцаа (1)

Цахим гэдэг үг хэллэг бидэнд шинэ байсан үе саяхан билээ. Гэтэл одоо энэ үгийг эгээ л Монгол хэлний эх үгийн санд байсан мэт хялбар хэлж өргөн ашиглаж байна. Электрон сурах бичиг, электрон сургалт гэх зүйлсийг орчуулахдаа ЦАХИМ гэдэг үг хэллэг оруулж ирж байсан. Сүүлийн үед дикитал, тоон гэсэн үг хэллэг ч яригдах боллоо.

Цахим . . . → Read More: Цахим харилцаа (1)

Аян замын тэмдэглэл – Касабланка хот, Морокко улс

Атлантын далайн эрэг дээр байрлах, 3,5 сая гаран хүн амтай, Морокко улсын хамгийн том хотод 2023 оны 9-р сард очиж үзэв. Морокко улс нь Африк тивийн хамгийн хойно, Арабын улсуудын хамгийн баруун талд байрладаг онцлогтой улс байлаа.

Зураг дээр харагдаж байгаа энэ сүм нь тодорхой цагт хүмүүсийг дотогш оруулж үзүүлэх бөгөөд дотор нь гайхалтай . . . → Read More: Аян замын тэмдэглэл – Касабланка хот, Морокко улс

Уншсан номын тухай сэтгэгдэл – Зэрлэг цахирмаа

Найз Д.Оюунсүх маань энэ номыг бидэнд бэлэглэсэн юм. Сэрээнэнгийн Осор гэдэг зохиолчийн номыг өмнө уншиж байгаагүй надад шинэ зохиолч таних эхлэл болсон шинэ ном байлаа.

Монгол хэл дээрх номыг голцуу л нэг амьсгаагаар уншчихдаг хүн чинь энэ удаад  тэгэж чадсангүй. Номонд гарч байгаа олон зүйл сурагч насны минь цаг хугацааг эргүүлэн сануулж байлаа. Ядруу . . . → Read More: Уншсан номын тухай сэтгэгдэл – Зэрлэг цахирмаа

Уншсан номын тухай сэтгэгдэл – ШҮГДЭН

Яг хэдэн онд энэ номыг авсанаа баттай санахгүй байна. Онгоцны буудлын дотор байсан номын дэлгүүрээс авч байсан юм. Онгоцны хуучин буудал гэхээр нөгөө айхтар юм гарахаас өмнө байж таарах нь. Ямар ч байсан номыг авсандаа огт харамсаагүйгээр барахгүй өнөө болтол хэд хэдэн удаа ахин дахин уншсаар иржээ. Сайхан номыг зөвхөн өөртөө хадгалах буруу гэж . . . → Read More: Уншсан номын тухай сэтгэгдэл – ШҮГДЭН

Судлаачидын эрэмбэ тодорхойлогч AD Scientific Index

Эрдэм судлалын ажил эрхэлж байгаа судлаач нарыг эрэмбэлж жагсаадаг вэб сайтаас мэдээллээ олж авлаа.

Жил жилд ингээд хараад явахад баримжаагаа аваад байх зүгээр санагдлаа. Бусад судлаач нар сонирхвол ЭНД дарж вэб сайттай нь танилцаарай.

Эрдэмд орой үгүй гэдэг. Суралцаад судлаад бичээд хэвлүүлээд хамтраад ажиллаад л байж дээ…

Энэ хүртэл зам заасан эрдэмт багш нар, . . . → Read More: Судлаачидын эрэмбэ тодорхойлогч AD Scientific Index

Цахим Ертөнц

Цахим Ертөнц FB хуудасны мэдээллээс: 2020 оны 4-р сарын 15-ны нийтлэл.

Зайнаас суралцах чадвар. Интернэтийн хурд нэмэгдэж өртөг багассан нь улмаар Web 2.0 технологи бий болсон нь зайнаас сургалт өгөх, зайнаас суралцах боломжийг дэлхий нийтэд нээж өгсөн. Та хэдэн ч настай байлаа өөрөө л хүсч байвал зүсэн бүрийн сургалтыг олон хэл дээр хүлээж авах . . . → Read More: Цахим Ертөнц

Цахим Ертөнц

Цахим Ертөнц FB хуудасны мэдээллээс: 2020 оны 4-р сарын 10-ны мэдээ.

Цахим харилцааны хэл. Цахим ертөнц зах хязгааргүй болохоор энэ ертөнцийн боломж ч бас зах хязгааргүй гэсэн үг. Тиймээс зах хязгааргүй боломжоос та хүссэнээ олж авах нь нээлттэй. Тэгвэл яаж тэр боломжуудыг олж харж, өөрт хэрэгцээтэйгээр ашиглах вэ? гэсэн асуулт зүй ёсоор гарна. Хамгийн . . . → Read More: Цахим Ертөнц