SURE загвар: Удиртгал (1)

“Цахим сургалтанд зориулсан бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар” нэг сэдэвт бүтээлээ англи хэлнээс орчуулан түгээхээр эхэлж байна. Судлаачид та бүхнийг бүтээлтэй минь танилцан, цаашлаад өөрийн эрдэм судлал, үнэлгээний ажлууддаа ашиглана хэмээн найднам. Тухлан уншиж таалан соёрхоно уу.

Удиртгал

Технологийн хөгжлийн эрин зуунд цахим сургалт нь боловсролын системийн өнөөгийн болоод цаашдын хөгжлийн гол цөм болж . . . → Read More: SURE загвар: Удиртгал (1)

Үнэлгээний арга техникүүд

Олон төрлийн үнэлгээний арга техникүүд байдаг. Ямар зорилгоор үнэлгээ хийж байгаагаас хамаарч төрөл бүрийн техник, аргыг ашиглаж болно.

Ихэнхдээ тоон буюу чанарын гэсэн хоёр хэлбэрт хуваагддаг. Энэ хоёр аргын ялгаатай талуудыг олон өнцөгөөс харж болно. Тоон хэлбэрийн хувьд тоон үзүүлэлтийг чухалчилдаг бол чанарын хэлбэрийн үед үйл ажиллагааг хэрхэн явагдагсаныг илүү чухалчилдаг. Гэвч энэ хоёр . . . → Read More: Үнэлгээний арга техникүүд

Үнэлгээний төрлүүд

Үнэлгээ нь үйл ажиллагаа, хөтөлбөр, сургалт зэрэг үнэлгээ хийгдэж байгаа обьектын үнэ цэнийг тодорхойлох, чанарыг хэмжих процесс юм. Үнэлгээний обьект нь сургалт, төсөл, бүтээгдэхүүн, үйлчилгээ аль нь байсан тодорхой арга аргачлалаар, системтэйгээр үнэлгээг мэргэжлийн багаар хийлгэх нь зүйтэй. Үнэлгээний олон төрлүүд бий. Ямар төрлийн мэдээлэл ашиглах эсвэл ямар зорилгоор үнэлгээ хийх гэж байгаагаас хамаараад . . . → Read More: Үнэлгээний төрлүүд

Өгүүлэлийн хураангуйгаа хэвлүүлэхийг урьж байна

Их сургуулийн сургалтанд идэвхитэй сургалтын аргуудыг хэрэглэх, тэр тусмаа инженерийн сургалтанд математикийн хичээлийг идэвхитэй сургалтын арга, техникийг ашиглан хэрэглэх чиглэлээр явагдаж байгаа төслийн хүрээнд 5-р сард Португал улсын Порто хотод болох олон улсын хурал, семинарт өөрийн бүтээлээ хэвлүүлэхийг урьж байна.

INSTEAD – IV WORKSHOP ON INNOVATIVE TEACHING METHODOLOGIES FOR MATH COURSES ON ENGINEERING DEGREES . . . → Read More: Өгүүлэлийн хураангуйгаа хэвлүүлэхийг урьж байна

Суралцагч төвтэй сургалт

Суралцагч төвтэй сургалт

Энэ сэдвээр ярилцахын тулд эдгээр үгсээр яг юуг илэрхийлж байна вэ? гэдгийг сайтар тодорхойлох нь чухал юм.

Суралцагч төвтэй сургалтыг зарим тохиолдолд суралцагч төвтэй боловсрол хэмээн нэрлэдэг [1]. Тэрчлэн сурган заах арга зүйн нэг чиглэл хэмээн үздэг судлаачид ч олонх болох нь бий. Энэ тохиолдолд заах арга зүйн төвд багш биш . . . → Read More: Суралцагч төвтэй сургалт

Дээд боловсролын магадлан итгэмжлэл: Европын холбооны улс

1994-95 онд хийгдсэн Дээд боловсролын чанарын үнэлгээ, Европын холбооны төслийн төгсгөлд Европын  хэмжээний үнэлгээний байгууллага байгуулах санал анх гарчээ.

1998 оны 9-р сарын 24-ны өдрийн 98/561/EC Зөвлөлийн санал, 1999 оны Болонийн мэдэгдэлийн дараагаар 2000 онд European Network for Quality Assurance in Higher Education буюу Дээд боловсролын чанарын баталгааны Европын сүлжээг үүсгэн байгуулж Европ даяараа . . . → Read More: Дээд боловсролын магадлан итгэмжлэл: Европын холбооны улс

Үнэлгээ, магадлан итгэмжлэл хийдэг байгууллагууд: Герман улс

1948 онд дээд боловсролын чанарын баталгааг хариуцах үндсэн байгууллага болох КМК: Kultusministerkonferenz байгууллага байгуулагджээ. Бакалавр болон магистрын хөтөлбөрүүд КМК байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн байх ёстой хэмээн заажээ. 1957 оны 9-р сарын 5-д Шинжлэх ухаан ба Хүмүүнлэгийн зөвлөл байгуулагдаж 2001 оноос хувийн болоод шашны сургуулиудыг магадлан итгэмжилж эхэлсэн байна.

2004 оны 10-р сарын 15-д Герман дахь . . . → Read More: Үнэлгээ, магадлан итгэмжлэл хийдэг байгууллагууд: Герман улс

ASIIN байгууллага

ASIIN e. V. (Akkreditierungsagentur für Studiengänge der Ingenieurwissenschaften, der Informatik, der Naturwissenschaften und der Mathematik e. V.)

Инженерийн шинжлэх ухаан, информатик, байгалийн шинжлэх ухаан ба матемматикийн салбарын сургалтын хөтөлбөрт магадлан итгэмжлэл, үнэлгээ хийдэг байгууллага.

Энэхүү нийгэмлэг нь 1999 оны 7-р сард байгуулагдсан. Анхандаа инженерийн ба информатикийн чиглэлийн хичээлийн агуулгуудыг магадлан итгэмжлэх зориулалттайгаар ашиг сонирхолын бус нийгэмлэг хэлбэртэй байсан. . . . → Read More: ASIIN байгууллага

Үнэлгээний эрэлт хэрэгцээ, ач холбогдол

Ямар нэгэн зүйлийн чанарын тухай асуудал яригдахад үнэлгээний асуудал сөхөгдөж ирдэг. Үнэлгээ хийгдсэн дүгнэлт дээр үндэслэн чанарыг сайн муу хэмээн тодорхойлж эхэлдэг.

Хамгийн энгийн жишээг хамтдаа харцгаая. Сургалтанд шинэ хөтөлбөр, аргачлал нэвтрүүлэхээр болж хэмээн үзье. Тэгвэл тэрхүү шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд олон зүйлийг систем дараалалтайгаар угтан хийж улмаар хэрэгжүүлэхдээ ихээхэн цаг, хүч, хөрөнгө зарцуулах . . . → Read More: Үнэлгээний эрэлт хэрэгцээ, ач холбогдол

Онолд тулгуурласан үнэлгээ

Huey Chen нь онолд тулгуурласан үнэлгээний суурийг тавьсан судлаач юм. Хөтөлбөрийн үр дүнд бий болж байгаа өөрчлөлт, тийм өөрчлөлтийг бий болгох болсон учир шалтгаан, механизмын буюу өөрчлөлтийн онол дээр тулгуурлан энэхүү аргачлалыг хөгжүүлжээ. Чений тодорхойлсноор хөтөлбөр нь: оролт, гаралт, үр дүн ба үр нөлөө гэсэн хэсгүүдээс бүрдэх нээлттэй систем юм. Үнэлгээний мэргэжилтэн сонирхогч талуудад . . . → Read More: Онолд тулгуурласан үнэлгээ