|
By SGK, on March 9th, 2019
Ямар нэгэн зүйлийн чанарын тухай асуудал яригдахад үнэлгээний асуудал сөхөгдөж ирдэг. Үнэлгээ хийгдсэн дүгнэлт дээр үндэслэн чанарыг сайн муу хэмээн тодорхойлж эхэлдэг.
Хамгийн энгийн жишээг хамтдаа харцгаая. Сургалтанд шинэ хөтөлбөр, аргачлал нэвтрүүлэхээр болж хэмээн үзье. Тэгвэл тэрхүү шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд олон зүйлийг систем дараалалтайгаар угтан хийж улмаар хэрэгжүүлэхдээ ихээхэн цаг, хүч, хөрөнгө зарцуулах . . . → Read More: Үнэлгээний эрэлт хэрэгцээ, ач холбогдол
By SGK, on March 8th, 2019
Huey Chen нь онолд тулгуурласан үнэлгээний суурийг тавьсан судлаач юм. Хөтөлбөрийн үр дүнд бий болж байгаа өөрчлөлт, тийм өөрчлөлтийг бий болгох болсон учир шалтгаан, механизмын буюу өөрчлөлтийн онол дээр тулгуурлан энэхүү аргачлалыг хөгжүүлжээ. Чений тодорхойлсноор хөтөлбөр нь: оролт, гаралт, үр дүн ба үр нөлөө гэсэн хэсгүүдээс бүрдэх нээлттэй систем юм. Үнэлгээний мэргэжилтэн сонирхогч талуудад . . . → Read More: Онолд тулгуурласан үнэлгээ
By SGK, on March 7th, 2019
Stiftung Internationales Informatik- und Begegnungszentrum Sachsen IBS
Жил бүрийн 3-р сард миний ажиллаж байгаа баг Лаубуш гэж жижигхэн тосгонд байх нэгэн буудалд ирж тусгаарласан орчинд багийнхаа семинарыг хийдэг юм. 3-н өдөр үргэлжилдэг энэ семинарт оролцох бүртээ, энд хэлэлцэгдэж байгаа илтгэлүүдийг сонсох бүртээ шинэ зүйл орж суралцсаар л байдаг. Энэ удаа би 2 . . . → Read More: Компьютерийн Техник профессорын багийн ээлжит семинарын тэмдэглэл
By SGK, on March 6th, 2019
David Fetterman өөрийн докторын бүтээлдээ бие даасан байдал боломжийг нэмэгдүүлэх байдлаар хөтөлбөрийн боломжийг өсгөх боломжийг нэмэгдүүлэх үнэлгээний онолыг боловсруулсан (Fetterman, 2012). Өөрийн үйл ажиллагаа, амьдрал дээрээ тулгуурлан хэрэглээгээ тодорхойлох нь бие даасан үнэлгээний гол онцлог юм. Боломжийг нэмэгдүүлэх үнэлгээний онолын үед үнэлгээний мэргэжилтэн бие даасан үнэлгээг дэмжиж, оролцогч талуудад боломжийг өгөх үүрэгтэй оролцоно гэж . . . → Read More: Боломжийг нэмэгдүүлэх үнэлгээний онол
By SGK, on March 5th, 2019
Jennifer Greene өөрийн докторын бүтээлдээ Values Engaged Evaluation (VEE) буюу ач холбогдолыг чухалчилсан үнэлгээний онолыг боловсруулсан. Үнэлгээнд оролцогч талуудын ач холбогдолыг тодруулсан гаргаснаараа, үнэлгээний агуулгыг чухалчилснаараа энэ онол илүү ардчилсан онолд тооцогддог. Нийгмийн хөтөлбөрүүдийн агуулгыг ойлгоход дэм болох зориулалттай VEE онол нь үйлчилгээг хангалттай авч чадахгүй байгаа нийгмийн бүлэгт чиглэгдсэнээрээ онцлогтой (Greene, 2011).
Үнэлгээний . . . → Read More: Ач холбогдолыг чухалчилсан үнэлгээний онол
By SGK, on March 3rd, 2019
Michael Quinn Patton өөрийн докторын судалгааны бүтээлдээ хэрэглээг гол болгосон үнэлгээний онолыг Utilization-Focused Evaluation (UFE) боловсруулжээ. Үнэлгээ нь ач холбогдол болон тухайн цаг үеийн хэрэглээгээрээ хэмжигдэх ёстой хэмээн Паттон тодорхойлсон байдаг (Patton, 2013). Үнэлгээний үр дүнг ямар нэгэн шийдвэр гаргахад хэрэгсэл болгон ашиглах бол энэ онолын загвараар үнэлгээг хийнэ. Ийм төрлийн үнэлгээнд шийдвэр . . . → Read More: Хэрэглээг чухалчилсан үнэлгээний онол
By SGK, on March 2nd, 2019
Үнэлгээ нь судалгааны бусад салбаруудтай харьцуулахад харьцангуй шинэлэг чиглэл юм. Нийгмийн шинжлэх ухааны хэрэглээний олон салбарууд дээр үнэлгээний тухай өргөн яригдах болсноор үнэлгээний процесс нь судалгааны нэгэн тогтсон чиглэл болж одоо өргөнөөр судлагдаж байна.
Эхэндээ зөвхөн дадлага дээр суурилсан байдалтай хийгддэг байсан үнэлгээ сүүлдээ баталгаан дээр суурилсан онолын чиглэлтэй болон хөгжиж иржээ. Shadish, . . . → Read More: Үнэлгээний онол ба хэрэглээ
By SGK, on August 25th, 2017
Эргээд ирлээ би Кемницдээ… Эгээ хаашаа ч яваагүй мэт хамгийн сайн туслагч минь болох компьютерийн товчлуурыг товшин сууна, би. Бүхэл бүтэн 4-н долоо хоног дөрвөн өдөр мэт нисэн өнгөрчээ. Онгоцны буудал дээрээс авсан Г.Аюурзана зохиолчийн “Сахиуст хангайн нууц” романыг Франкфуртээс Лайбцэг ирэх замд уншиж дуусгалаа. Хурдан галт тэрэгний том цонхны цаана жирэлзэн өнгөрөх тариалангийн . . . → Read More: Эх орноосоо тээж ирсэн бодрол
By SGK, on July 25th, 2017
Германы их сургуульд урт хугацааны бие даасан судалгаа хийх боломжийг олгодог Volkswagen Foundation тэтгэлэгээ зарлажээ. 4 ба түүнээс бага жилийн өмнө цол хамгаалсан хүмүүс өргөдлөө илгээх боломжтой. 1 сая хүртлэх евроны тэтгэлэгийг 5 хүртлэх жилийн хугацаанд өгнө. Өөртөө итгэлтэй, шинжлэх ухаан болоод дээд боловсролд шинийг хийж бүтээх төлөвлөгөөтэй хүн алдаж болохгүй боломж. Залуу судлаач . . . → Read More: Урт хугацааны судалгаа хийх тэтгэлэг
By SGK, on July 20th, 2017
Урт хугацаагаар ХБНГУ-д судалгааны ажил хийх сонирхолтой судлаач нарт нээлттэй байдаг тэтгэлэгийн тухай мэдээлье. Humboldt Research нэртэй судалгааны тэтгэлэгт дурын мэргэжлийн дурын эрдэмтэн өргөдлөө өгөх боломжтойгоороо онцлогтой. Судалгааны чиглэлээ өөрөө тодорхойлж, судалгааг хийх хугацааны төлөвлөгөөгөө ч зохионо. Судалгаа хийх сургуулиа мөн өөрөө сонгоно. Сар бүр 3150 евроны цалинг тэтгэлэгийн хүрээнд өгөх болно. Хэрэв гэр . . . → Read More: Humboldt Research судалгааны тэтгэлэг
|
|
Recent Comments