Судлаачидын эрэмбэ тодорхойлогч AD Scientific Index

Эрдэм судлалын ажил эрхэлж байгаа судлаач нарыг эрэмбэлж жагсаадаг вэб сайтаас мэдээллээ олж авлаа.

Жил жилд ингээд хараад явахад баримжаагаа аваад байх зүгээр санагдлаа. Бусад судлаач нар сонирхвол ЭНД дарж вэб сайттай нь танилцаарай.

Эрдэмд орой үгүй гэдэг. Суралцаад судлаад бичээд хэвлүүлээд хамтраад ажиллаад л байж дээ…

Энэ хүртэл зам заасан эрдэмт багш нар, . . . → Read More: Судлаачидын эрэмбэ тодорхойлогч AD Scientific Index

Онлайн семинар Суралцагч төвтэй сургалт 2020

Хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа олон улсын семинар маань амжилттай эхлээд явж байна.

2020 оны 11-р сарын 11-ны 07:00 цагаас (Герман цагаар) үргэлжлэх энэхүү семинарт оролцож сонирхолтой илтгэлүүдийг сонсохыг хүсвэл дараахь хаягаар холбогдоорой.

Энд дарж холбогдоно.

Meeting ID: 835 1805 6306 Passcode: LCL2020

Хурлын код, нэвтрэх нууц үгийг оруулж та виртуаль хурлын танхимд . . . → Read More: Онлайн семинар Суралцагч төвтэй сургалт 2020

Зайн сургалт

Өнөөдөр, 2020 оны 11-р сарын 7-ны Герман цагаар 16-н цагаас (УБ-аас 7-н цагийн хойно) “Цахим орчин ба интернэт, их өгөгдөл ба мэдээлэл, цахим харилцаа, зайн сургалт ба зайнаас суралцахуй” сэдвээр 3-н цагийн сургалтыг Zoom программаар Монгол хэл дээр явуулна. Та цаг завтай бол сонирхоорой. Доорх холбоосоор сургалтын өрөөнд нэвтрэх боломжтой. Энд . . . → Read More: Зайн сургалт

Цахим Ертөнц

Цахим Ертөнц FB хуудасны мэдээллээс: 2020 оны 8-р сарын 13-ны нийтлэл.

Хэлтэй бол хөлтэй (1). Хүн бүр сайхан амьдрахыг хүсдэг. Тэгэх ч эрхтэй. Хаана аль усад төрсөн, хэний гэр бүлд төрсөн, тэр бүү хэл ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй байх ч энэнд хамаагүй. Сайхан амьдрах боломж бас хүн бүрт нээлттэй байдаг. Зөвхөн баян айлд төрвөл, . . . → Read More: Цахим Ертөнц

Цахим Ертөнц

Цахим Ертөнц FB хуудасны мэдээллээс: 2020 оны 4-р сарын 10-ны мэдээ.

Цахим харилцааны хэл. Цахим ертөнц зах хязгааргүй болохоор энэ ертөнцийн боломж ч бас зах хязгааргүй гэсэн үг. Тиймээс зах хязгааргүй боломжоос та хүссэнээ олж авах нь нээлттэй. Тэгвэл яаж тэр боломжуудыг олж харж, өөрт хэрэгцээтэйгээр ашиглах вэ? гэсэн асуулт зүй ёсоор гарна. Хамгийн . . . → Read More: Цахим Ертөнц

Зайнаас амжилттай сурахад нөлөөлөх зүйлс

Сүүлийн үед цахим хэлбэрийн сургалтын нэг болох зайн сургалт дэлхийн хэмжээнд хурдацтай хөгжиж байна. Зайнаас суралцах боломж нэмэгдэж байгаа нь сайхан мэдээ бөгөөд энэ боломжийг шүүрэн авч өөрсөддөө хэрэгтэй зүйлүүдийг бүтээхийн тулд Та зайнаас суралцахад бэлэн байх ёстой юм.

Зайнаас амжилттай суралцахын тулд дараах зүйлүүдийг мөрдөж дараахь чадваруудыг өөртөө суулгаж чадвал амжилттай сурах магадлал . . . → Read More: Зайнаас амжилттай сурахад нөлөөлөх зүйлс

Үнэлгээний шинэ загварыг судалгаандаа ашиглаарай

Үнэлгээг олон аргачлалаар хийж болдог. Аргачлал бүрийг сонгох мөн л олон шалтгаан байж таараа.

Та бүхэнд би өөрийн боловсруулсан үнэлгээний ШИНЭ аргачлалыг өөрсдийн судалгаанд ашиглахыг санал Үнэлгээг төлөвлөлтөөс эхлүүлээд үр дүнг тооцоолон гартал 8-н алхамт үе шатаас бүрдсэн энэ аргачлалыг 2014 онд ХБНГУ-н Кемниц хотын Компьюьерийн сургуулийн хамгаалуулах зөвлөлд танилцуулснаар хэрэглээнд нэвтрэх үндэс сууриа . . . → Read More: Үнэлгээний шинэ загварыг судалгаандаа ашиглаарай

Компьютерийн архитектур…

Архитектор гэхээр л бидний толгойд Барилгын талын хүний тухай бодол орж ирдэг. Тийм ээ, анх энэ үг ихэнхдээ барилгын зураг төслийн инженерүүдийг л нэрлэдэг хэллэг гэж ойлгогдож байлаа. Гэтэл орчин үеийн олон төрлийн инженерүүдийн боловсролд Компьютерийн архитекторын хичээлийг анхан шатнаас нь эхлүүлээд ахьсан шат хүртэл нь ордог болжээ. Германы сургуульд энэ хичээлийг зааж байгаагийн . . . → Read More: Компьютерийн архитектур…

Герман хэлийг онлайнаар үнэ төлбөргүй сурах боломж

ХБНГУ. Хүнийг алагчлан үздэггүй энэ орон надад маш их таалагддаг. Энд ямар ч хүн өөрийн чадлаар сурч боловсрох мөн хүсвэл ажиллаж амьдрах боломж өргөн. Олон жил Монгол Герман хооронд явж байгаа ч миний бие герман хэлийг сайтар сураагүй л явна. Өнөөдрөөс энэ алдаагаа засахаар ханцуй шамлана орж байна. Аливаа зүйлийг сурахдаа тусгайлан мөнгө зарж . . . → Read More: Герман хэлийг онлайнаар үнэ төлбөргүй сурах боломж

Цахим харилцааны соёл

Хүний амьдрал хүмүүс хоорондын харилцаан дээр л оршин тогтнож байдаг билээ. Хэнтэй, хэдийд, юуг, хэрхэн, яаж ярихаас бидний амьдралын олон чухал шийдвэрүүд гарч байдаг. Иймээс ч “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэсэн ардын зүйр цэцэн үг яригддаг болов уу… Өдрөөс өдөрт бидний амьдралд цахим харилцаа улам бүр гүнзгий нэвтэрч байна. Орчин цагийн багачуул бараг хэлд . . . → Read More: Цахим харилцааны соёл